x

Казахстан улс нийслэл хотынхоо нэрийг дахин өөрчлөв

Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нийслэл хотынхоо өмнөх нэрийг сэргээн хэрэглэх хуулийн төсөлд бямба гаригт гарын үсэг зуржээ. Ингэснээр өмнөх ерөнхийлөгчийн нэрийг түр хугацаанд аваад байсан Нур-Султан хот эргээд Астана нэртэй болов.

Токаев өөрөө 2019 онд анхны ерөнхийлөгч Назарбаевыг залгамжлахдаа нийслэл хотын нэрийг Нур-Султан болгон өөрчилсөн ч энэ оны эхээр Казахстанд гарсан иргэдийн бослого үймээний дараа тэр өмнөх ерөнхийлөгчөөс зай барих болсон байна. Энэ удаад парламентын хэсэг гишүүд Астана нэрийг сэргээх уриалга гаргасны дараа Токаев хуулийн төслийг өргөн барьж байжээ.

Мөн өдөр тус улсын ерөнхийлөгчөөр хоёр дараалан таван жилээр сонгогдож ажиллах хуулийн хязгаарыг өөрчилж, нэг удаа долоон жилээр сонгогдох хуулийг баталсан байна.

Казахстан улсыг Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтнолоо зарласнаас хойш 30 орчим жил удирдсан Назарбаев 2019 онд өөрийн санаачилгаар огцорсон ч эрх мэдлээ хадгалсан хэвээр байв. Энэ оны зургаадугаар сард Токаевын санаачилсан бүх нийтийн санал асуулгаар Назарбаевын нэрийг үндсэн хуулиас хасаж, елбасы буюу үндэсний эцэг цолыг нь цуцалсан юм. Мөн өмнөх ерөнхийлөгчийн төрөл төрөгсөд, ойрын хүрээнийхнийг Казахстаны төрийн өндөр албан тушаалуудаас ээлж дараалан зайлуулаад байгаа.

Гэхдээ шүүмжлэгчид нь Токаевын шинэчлэлийг дарангуйлагч дэглэмийн өнгө зүсийг өөрчлөх төдий үйлдэл хэмээн дүгнэж байна.

Эх сурвалж: Radio Free Europe

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүллээ 1 цаг 16 мин Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цаг 18 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарч, баруун хэсгээр бороо орно 1 цаг 18 мин Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт, COP-17 хурлын бэлтгэлийг хэлэлцэв 1 цаг 20 мин Орон сууцны залилангийн хэргүүдийг шалгаж, 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг хязгаарлажээ 1 цаг 21 мин Хотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчтэй уулзлаа 1 цаг 22 мин Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 1 цаг 23 мин Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 16 цаг 21 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 16 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 16 цаг 33 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 16 цаг 37 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 16 цаг 48 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 17 цаг 27 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 31 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 18 цаг 9 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 18 цаг 10 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 18 цаг 15 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 18 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 20 цаг 6 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 20 цаг 9 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top