x

Тоглоомон буугаар "зэвсэглэн" эмэгтэй банк орж "өөрийн" дансыг дээрэмджээ

Сонирхолтой тоонууд: ЕХ эрчим хүчний татвар, барьцаанд шахуу байгаа Лебаноны банк, Оросууд сонгуульд хөндлөнгөөс оролцдог, Чили-Экуадорын хөлбөмбөгийн драма...

140 тэрбум: ЕХ нь байгалийн хий ашигладаггүй атлаа хийний үнээс үүдэлтэй цахилгаан эрчим хүчний өндөр зардлыг эрчим хүчний компаниудаас гэнэтийн ашгийн татвараар 140 тэрбум евро цуглуулна гэж найдаж байна. Брюссель энэ мөнгийг ​​ЕХ-ны хэмжээнд шатахууны үнийн дээд хязгаар гэх мэт хэрэглэгчдийн татаасыг төлөхөд зарцуулна. Эндээс үзэхэд оросын хийн үнийг хязгаарлах тухай яриа хэлэлцээг хэрэгжүүлээгүй нь илт байна.

13,000: Засгийн газраас бэлэн мөнгө авах хязгаарлалтаас залхсан Лебанон эмэгтэй лхагва гаригт тоглоомон буугаар "зэвсэглэн" банк руу дайрч, эгчийнхээ хорт хавдрын эмчилгээний төлбөрийг төлөхийн тулд хадгаламжийн данснаасаа 13,000 доллар авчээ. Улстөрчид ОУВС-тай тохиролцож чадаагүй байхад Лебононы энгийн байдал руу шилжиж буй гачигдлыг эсэргүүцсэн эмэгтэй нийгмийн сүлжээний од болжээ.

300 сая: ОХУ 2014 оноос хойш 20 гаруй орны сонгуульд оролцохын тулд сонгогдсон албан тушаалтнууд болон улс төрийн намуудад дор хаяж 300 сая доллар зарцуулсан гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдэв. Кремль хууль бус үйлдэл хийхдээ мөр үлдээхгүйн тулд мөнгөө бэлнээр эсвэл криптоор төлсөн гэж буруутгаж байна. Хандивын гарал үүслийг нуун дарагдуулахын тулд, нэг тохиолдолд Азийн нэг орны ерөнхийлөгчид нэр дэвшигчид сая саяар нь төлжээ.

8: Пүрэв гаригт дэлхийн хөл бөмбөгийн удирдах байгууллага ФИФА энэ жилийн Катарын ДАШТ-д Чили улс оролцох уу эсвэл Эквадор улс уу гэдгийг эцсийн байдлаар шийдвэрлэнэ. Учир нь Эквадорын сонгон шалгаруулалтын 18 тоглолтын 8-д нь тоглосон баруун жигүүрийн хамгаалагч Байрон Кастилло Колумб хүн байжээ. Энэ асуудал яваа яваандаа улс төрийн маргаантай асуудал болж магадгүй. Учир нь Латин Америкт хөлбөмбөг маш том асуудал, түүхэндээ 1969 онд энэ нь Эль Сальвадор, Гондурас хоёрын хооронд хөл бөмбөгөөс болж богино хэмжээний дайн дэгдэж байжээ. 

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүллээ 1 цаг 16 мин Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цаг 18 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарч, баруун хэсгээр бороо орно 1 цаг 18 мин Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт, COP-17 хурлын бэлтгэлийг хэлэлцэв 1 цаг 20 мин Орон сууцны залилангийн хэргүүдийг шалгаж, 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг хязгаарлажээ 1 цаг 21 мин Хотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчтэй уулзлаа 1 цаг 22 мин Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 1 цаг 23 мин Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 16 цаг 22 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 16 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 16 цаг 33 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 16 цаг 38 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 16 цаг 48 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 17 цаг 27 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 31 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 18 цаг 9 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 18 цаг 10 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 18 цаг 15 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 18 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 20 цаг 6 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 20 цаг 9 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top