x

III Карл хаан энх тайван, эв зохицол, цэцэглэлт авчрахаа амлав

Британийн хаанаар III Карлыг албан ёсоор есдүгээр сарын 10-ны өглөө тунхаглан зарлалаа. 

Энэ  өдөр Хаан ширээг залгамжлах зөвлөл III Карлыг Их Британийн шинэ хаанаар зарлав. Энэ арга хэмжээнд ханхүү Уильям, хатан хаан-консорт Камилла зэргийн хааны гэр бүлийнхэн, ерөнхий сайд Лиз Трасс, Их Британийн хуучин ерөнхий сайд нар, улстөрчид, элчин сайд нар, бусад албаны хүмүүс байлцлаа.

III Карл хаан тангараг өргөн энх тайван, эв зохицол, цэцэглэлт авчрахаа амлав. Мөн энэ өдөр III Карлыг Канадын шинэ тэргүүнээр зарлах ёслол Оттава дахь Амбан захирагч Мэри Саймоны  Ридо-Холл өргөөнд болсон байв.

Ёслолд Канадын ерөнхий сайд  Жастин Трюдо танхимынхаа хамт оролцсон ба Саймон, Трюдо хоёр энэ талын баримтад гарын үсэг зуржээ. Ёслолд зориулан дөрвөн их буугаар 21 удаа салют буудав.

Үүнээс өмнө, Их Британийн парламентын хоёр танхмийн гишүүд шинэ хаан III Карлд тангараг өргөжээ. Лордын танхимын спикер Линдси Хойл, парламентын гишүүд Питер Боттомли, Харриет Харман, Ерөнхий сайд Лиз Трасс, Нийгэмлэгийн танхмын лидер Пенни Мордаунт, лейбористуудын лидер Кир Стармер нарын хүмүүс тангараг өргөсөн. Үлдсэн гишүүд нь хатан хааныг нутаглуулсны дараа тангараг өргөнө. Өмнө нь тэд парламетад сонгогдоод "Эрхэм дээд хатан хаан Елизаветад түүний залгамжлагч нарт үнэнч байх" тангараг өргөж байсан юм.

Британийн шинэ хаан өөрийн эхийн үхлийг асар их харууслын агшин гэж хэлжээ. Хаан ширээг залгамжлагчийн хувьд түүний шинэ цол нь багагүй ээдрээ авчирч буйг Reuters агентлаг мэдээлжээ.

Өөрийн титэмлэгдэх цагийн хүлээлтээр боломжийн бүхий л дээд амжилтыг тогтоож ирсэн Чарльз мянган жилийн түүхтэй Английн хаанчлалын хаан ширээнд сууж байгаа хамгийн өндөр настай дээдэс болж байна. Тэрээр олон нийтийн дунд нэлээдгүй зөрөлдөөнтэй сэтгэгдэлтэй хоёр дахь эхнэр Камиллагийн хамт хаан ширээнд 73 насандаа сууж байгаа хүн болно.

Балморалаас Букингемд буцан ирээд III Карл Британи үндэстнүүдэд хандахдаа талийгаас хатан хааныг "Бүхий л талаар түүнд болон тэдний гэр бүлд үлгэр дуурайл болсон хүн байлаа" гэжээ.

Иргэд түүнд харамсал гашуудлаа илэрхийлсэн байна. Үүний дараа тэр Ерөнхий сайдыг хүлээн авч уулзжээ. Их Британийн хаан III Карл хаан ширээ залгамжлагч хүү Уильямыг Уэльсийн жононгоор зарлав. Энэ тухай тэр үндэстэндээ есдүгээр сарын 9-нд хандахдаа мэдэгдсэн юм. 

"Өнөөдөр би түүнийг улсын болон Уэльсийн жонон болгосноороо бахархаж байна. Энэ өндөр цол хэргэмийг би миний бүхий л амьдрал ба үүргийнхээ хувьд авч явах хүндтэй үүрэг хүлээж ирсэн юм. Гарри, Меган хоёрт би өөрийн хайраа илэрхийлэхийг хүсч байна. Учир нь тэд хилийн чанадад өөрсдийн амьдралаа товхинуулж байна" гэв.

Есдүгээр сарын 9-нд Хатан хаан II Елизавета нас барснаас хойш "Бурхан минь, хааныг минь хамгааларай" гэх Их Британийн төрийн болон хааны сүлд дууг Лондоны Гэгээн Павелын сүмд анх удаагаа албан ёсоор эгшиглүүлснийг өнгөрсөн баасан гаригт Sky News телевиз дамжуулжээ.

II Елизавета хаанчилж байхад сүлд дуу "Бурхан минь, хатан хааныг минь хамгаалаарай" гэсэн нэртэй байв. Одоо Британийн сүлд дууны хатан гэсэн эм үгийг хаан гэсэн эр үг болгон сольжээ.

II Елизаветагийн яг хувийн хөрөнгийг нь 530 сая доллараар үнэлж байна. Их тоо ч гэсэн  бусад баян хаад, бизнесменүүдийн хөрөнгийн дэргэд бага юм. Талийгаачийн хөрөнгийн жагсаалтад гэрбүлийн гишүүдийн өвийн хөрөнгө багтсан байна. Түүний талийгаач нөхөр Эдвард Сигогийн зургийн цуглуулга, гурван мянган ховор номыг оруулсан арван сая фунтыг үлдээсэн байлаа. Хатан хаан зуун сая фунтаар үнэлэгдэх маркийн цуглуулгатай байжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 10 цаг 12 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 11 цаг 54 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 12 цаг 24 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 12 цаг 43 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 16 цаг 14 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 16 цаг 21 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 16 цаг 26 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 18 цаг 6 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 18 цаг 15 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 18 цаг 23 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 18 цаг 29 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 18 цаг 48 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 19 цаг 8 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 19 цаг 13 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 19 цаг 18 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 19 цаг 23 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 19 цаг 44 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 20 цаг 31 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 21 цаг 15 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top