x

Их Британий сүлд дууны “Бурхан минь, хатан хааныг минь хадгал” гэсэн мөрийг солино

-Хатан хааны халилт Нэгдсэн вант улсын хувь заяаг хэрхэн өөрчлөх вэ-

Их Британийн хатан хаан  II  Елизавета  халин одов. Тэрээр 96 настай байлаа. Тэр энэ жил хаан ширээнд суусны 70 жилийн цагаан алтан ойгоо тэмдэглэсэн билээ. II Елизавета британичуудын хувьд сайн уламжлалын бэлгэдэл, хаант засгийн хувьсалгүй байх болохыг дэлхийд харуулсан нэгэн. Одоо Их Британид 10 хоногийн гашуудал зарлагдаад байна. Түүний халилт тус орны хувьд ердийн нэг явдал биш. Хатан хааны гэр бүлийн гишүүдэд британичууд, хэвлэл мэдээлэл янз янзаар ханддаг ч хатан хаан нэр төр онцгой маргашгүй байж ирсэн юм.

"Ноцтой хэрэг явдалд бэлэн байх ёстой"

"Өнөө өглөө хатан хааныг эмч нар үзээд эрүүл мэндийн байдалд түгшиж буйгаа мэдэгдсэн. Эрхэм дээдсийг эмнэлэг хяналтад байлгана. Хатан хааны бие таатай байгаа ба тэр Балморал шилтгээндээ байна" гэсэн мэдээллэл Букингемын ордны сайтад есдүгээр сарын 8-ны  үд дунд тавигдсан байв. Зөөлөн бөгөөд хааны гэр бүлийн ийм нээлттэй мэдээлэл Нэгдсэн вант улсын хүмүүсийг шууд л түгшээсэн.

Ордны бодлого ямагт маш тогтуун сүр дуулиан гаргахгүй талдаа явж ирснийг BBC агентлагийн хааны сурвалжлагч байсан Ричард Самнер хэлж байна. Хамгийн сүүлчийн энэ мэдээлэл нь ямар нэгэн ноцтой зүйл гарч буйг ойлгуулсан юм.

Хатан хаан II Елизавета

Тэр даруйд нь Шотланд дахт шилтгээнд дөрвөн хүүхэд нь болох жонон Чарльз эхнэр Камиллатай хамт, Анна гүнж, ханхүү Эндрю, Эдуард ба том ач Уильям нар очсон нь тодорхой болсон юм. Мөн ханхүү Гарри эхнэр Меган Марклын хамт ирж байгаан мэдээлсэн юм.

Гүнж Елизавтта дайны үеэр

Сүүлийн жил хатан хааны бие тэнхэрч өгөхгүй байв. 2021 оны аравдугаар сард сүлийн найман жилийн дотор анх удаагаа эмнэлэгт хоногийг өнгөрөөв. Ингээд эмч нарын зөвөлснөөр холын аян замаас татгалзан таяг барих болсон юм. Мөн тэрээр энэ зун хэд хэдэн чухал арга хэмжээнд оролцоогүй. Энэ сарын эхээр хөдлөхөд хүнд байснаас 15 дахь Ерөнхий сайдын тангарагийг Балморал шилтгээндээ өргүүлсэн юм.

Хатан хааны сүүлчийн фото энэ үйл явдалтай холбоотойгоор есдүгээр сарын 6-нд нийтлэгдсэн байлаа.

"Букингемийн ордноос өдөр ирсэн мэдээнд бүх орон гүнзгий түгшиж байна. Энэ цагаар миний сэтгэл санаа, Нэгдсэн вант улсын иргэдийн адил эрхэм дээс ба тэдний гэр бүлийнхэнтэй хамт" гэж твиттертээ Лиз Трасс бичсэн байв.

Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс

Мөн иймэрхүү мэдэгдлийг Трассийн өрсөлдөгч намын тэргүүн Кир Стармер хийлээ. ВВС мэдээллийн сеткээ өөрчлөн шууд текстын дамжуулалт хийж эхлэв. Хааны сурвалжлагч нар улс орноо ноцтой байдалд бэлэн байхыг сануулж байлаа. The Guardian сонин хааны үхлийн талаар яаран мэдээ гаргаад авч хаяв. Вант улс хэдэн цаг албан ёсны мэдээллийг хүлээж байсан нь орон нутгийн цагаар оройн 10:30 үед гарч ирэв. Букингемын ордны сайтад хар дэвсгэр дээр очир таягтай, титэмтэй Елизаветтагийн зурагтай ганцхан хуудас нээгдэж, түүний амьдралын товчхон үе мөчтэй мэдээллээр чимэглэгдсэн байв. 

“Хатан хаан өнөөдөр Балморал шилтгээнлээ амар тайвнаар тэнгэрт халив. Хаан ба хатан хаан-консорт энэ шөнийг Балморалд өнгрүүлээд маргааш Лондонд ирнэ” гэсэн жижиг мэдээ  бас тавигдсан байна.

Эхний цагуудад дэлхийн лидерүүд гашуудлаа илэрхийлэв. Тухайлбал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш II Елизаветаг "Нэгдсэн үндэстний байгууллагын сайн найз" гэсэн бол ЕХ-ны удирдлага талийгаачийг "дэлхийн хамгийн хүндтэй хүн" гэлээ. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер түүнийг "бүхэл бүтэн зууныг бүрдүүлсэн эмэгтэй" гэв. Оросын Ерөнхийлөгч Влөдимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин гашуудлаа илэрхийлэв.

Цэгц, сайн санаа, нэр төр...

II Елизавета 25 настайдаа хаан ширээнд суув. Тэр үед тэр ханхүү Филипптэй гэрлэсэн, Чарльз, Анна нэртэй хоёр хүүхэд төрүүлсэн байв. Тэрээр хааны гэр бүлийн гишүүний үүрэг гүйцэтгэж байлаа. Елизабетын эцэг VI Георг хаан түүний том ах VIII Эдуард хоёр ч удаа нөхрөөс салсан америк эмэгтэйтэй гэрлэх гээд хаан ширээнээс татгалзсаны дараа титэмлэгджээ. Их Британид Георг хаан нацист Германтай хийсэн тэмцлийн бэлгэдэл болсон юм. Гэхдээ тэр дайн түүний эрүүл мэндийг муутган тэр 1952 онд 56 насандаа зүрхний судас нь бөглөрөн өөд болжээ. Тэр үеэр Елизавета нөхрийн хамт Кенид амарч байв. Хаан ширээ залгамжлагч байсны хувьд тэрээр Кениэс ирэхдээ хаан болсон байлаа. Нэгдсэн вант улс II Елизаветын хаан ширээнд суусан 70 жилийн цагаан алтан ойг энэ зун тэмдэглэсэн юм. Эдгээр он жилүүдэд тэрээр британийн хаант засаглалын тогтвортой, уламжлалт ёсны жинхэнэ бэлгэдэл нь болж чадсан юм.

II Елизавета титэмлэгдэх ёслол дээрээ

Хатан хааны аугаа ололтын нэг нь тэрээр Нэгдсэн вант улс даяарчлалын лидерээс илүү даруухан бүс нутгийн лидер болох хугацаанд түүнийг удирдаж байсан болно. Түүний хаанчлал дор цагаан британи үндэстэн олон ястны улс болон хувирч дэлхийн давцан дээр чухал үүрэгтэй байлаа хэмээн Лордын танхмын лорд Ричард Бэлф хэлэхдээ хатан хаан үүнийг бодит байдлаас тасралгүй хийж, хэзээ ч ядарсан харагдаж байсангүй гэж үнэлэв. Цэгцтэй, шударга, өөрийн үүрэгтээ үнэн ч, эелдэг, сайн сэтгэлтэй, нийгмийн алагчлалгүй, ер нь эрүүл нийгэмд хэрэгтэй бүх сайн чанарыг шингээсэн хүн байлаа гэж сэтгэгдлээ хэлжээ.

Лондоны гүүр нурлаа...

Их Британи өнөөдөр эрчим хүчний хямралтай инфляцийн ээдрээтэй үед байна. Хатан хааны халилт нь энэ нийгэмлэгт бас нэг цохилт болж байна. Түүний халилт гунигтай байлгүй яахав. Гэхдээ 96 нас гэдэг бол хүнтдэй сайн нас. Ийм гуниг ирнэ гэдгийг британичууд мэдэж байсан. Тэрээр нөхөр нь өнгөрсөн онд нас барсны дараа хүний хувьд ихээхэн доройтсон. Урт хугацаанд Британи хагацлын цагийг хорин ярьдаггүй байсан ч хатан хааны үхлийн дараа юу хийх ёстой Засгийн газрын нарийвчлан гаргасан төлөвлөгөөг 2017 онд The Guardian сонин нийтэлсэн юм. 

Хатан хаан нас барсныг түүний хэвлэлийн төлөөлөгч Ерөнхий сайдад дуулгахдаа “Лондоны гүүр нурлаа” гэж хэлэх ёстой байв.

Өнөөдөр үнэн хэрэгтээ Лондоны гүүр нуржээ...

Хатан хаан халин одсоны дараа хаан ширээнд түүний 73 настай хүү Чарльз сууж байна. Улс орныг том өөрчлөлт хүлээж буй. Одоо хаантай боллоо. Ханхүү Чарльз III Карл нэртэйгээр хаан болно. Одоо гүйлгээнээс шуудангийн марк, зоос, мөнгөн дэвсгэртийг гаргана. Мөнгө зоос, марк дээр Карл хааны зураг нэр байх ёстой. Мөн паспорт солигдох ёстой. Энэ бүгд дээр эрхэм дээдэс хатан хаан гэж бичсэн байгаа. Түүн дээр Эрхэм дээдэс хаан гэж бичиж хэвлэн сийлэх ёстой. Сүлд дуунд “Бурхан минь, хатан хааныг минь хадгал” гэсэн үгийг солино. 

“Одоо бүх үйл явдал “Лондоны гүүр нурлаа” нэрийн дор явагдана. Гашуудлын 10 хоногийн төгсгөлөөр Елизаветаг Вестминстрийн хийдийн 900 жилийн турш хаант засаглалын гол билэгдлийн нэг болсон Гэгээн Георгийн үүдэнд нөхрийнх нь хамт нутаглуулна. Улс орон даяар хоёр минутын чимээгүй ёслол явагдана.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүллээ 1 мин Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 3 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарч, баруун хэсгээр бороо орно 3 мин Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт, COP-17 хурлын бэлтгэлийг хэлэлцэв 5 мин Орон сууцны залилангийн хэргүүдийг шалгаж, 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг хязгаарлажээ 6 мин Хотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчтэй уулзлаа 7 мин Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 8 мин Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 15 цаг 7 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 15 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 15 цаг 18 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 15 цаг 23 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 15 цаг 33 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 16 цаг 12 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 16 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 16 цаг 54 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 16 цаг 55 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 17 цаг 0 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 17 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 18 цаг 51 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 18 цаг 54 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top