x

Дэлхий даяар дундаж наслалт, боловсрол, орлогын түвшин буурч байна

Хүн амын дундаж наслалт, боловсрол, эдийн засгийн хөгжил дэвшлийн олон арван жилийн ахиц дэвшил тахал өвчнөөс хойш задарч эхэлсэн гэж НҮБ-ын шинэ тайланд дурджээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд 10 улс тутмын 9 нь НҮБ-ын Хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээр хойш ухарсан байна. Коронавирусийн тахал, Украины дайн, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг дэлхийн хөгжлийг урвуугаар нь эргүүлсэн гэж буруутгаж байна.

Хүний хөгжлийн индексийг 1990 онд ДНБ-ээс илүү сайн сайхан байдлын хэмжүүр болгон харахыг хичээж эхэлсэн.

Швейцарь энэ жил 84 насалж, боловсролд дунджаар 16.5 жил зарцуулж, дундаж цалин 66,000 ам.доллараар индексийн тэргүүнд бичигджээ.

Жагсаалтын нөгөө сүүлд дундаж наслалт 55, хүмүүс дунджаар ердөө 5.5 жил сургуульд сурч, жилд 768 долларын цалин авдаг Өмнөд Судан улс оржээ.

Индексэд багтсан 191 орны дийлэнх нь, ялангуяа дундаж наслалтаар ухарсан нь хөгжлийн түвшинг 2016 оны түвшинд хүргэж, 30 жилийн чиг хандлагыг эргүүлэв.

Жишээлбэл, АНУ-д дундаж наслалт 2019 оноос хойш гурав шахуу жилээр буурсан бол бусад оронд энэ бууралт хамаагүй өндөр байна.

Индексийг нэвтрүүлснээс хойшхи олон жилийн хугацаанд олон улс орон хямралд өртөж, хойшоо ухарсан ч дэлхийн чиг хандлага байнга дээшилсээр байсан. Тооцоолол хийж эхэлснээс хойш өнгөрсөн жил анх удаа индекс ерөнхийдөө буурч, энэ жилийн үр дүн цаашид буурах хандлагатай болсон. Хэдийгээр нөлөөлөл нь улс орнуудад жигд бус байгаа ч өнгөрсөн онд баян орнуудын гуравны хоёрынх нь хүний хөгжлийн индекс нь сэргэж, бусад буюу ихэнх нь буурсаар байна.

Энэ жилийн индексийг 2021 оны мэдээлэлд тулгуурлан гаргажээ.

Гэхдээ "2022 оны хэтийн төлөв тун таагүй байна" гэж индексийг судлаачдын нэг Ахим Штайнер хэлээд, дэлхийн 80 гаруй улс үндэсний өрийг төлөхөд асуудалтай тулгарч байгааг онцолжээ.

Ахим Штайнер "Наян орон ийм хямралтай нүүр тулахаас нэг алхам дутуу байгаа нь маш ноцтой ирээдүй юм. Бид гүнзгий тасалдалуудыг харж байна, төгсгөл нь хэдэн жилийн турш үргэлжлэх болно" гэлээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top