x

Сонгуулийн хуулийн шинэ төсөл: УИХ сонгуулиас жилийн өмнө нөхөн сонгууль явуулахгүй

2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулийг гурав задалсан сонгуулийн шинэ хуулийг Сонгуулийн ерөнхий хорооноос боловсруулжээ. Хуулийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын 2017 оны 195 дугаар захирамжаар томилсон юм байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай  хуулийн төслүүдэд албан ёсоор санал авч эхэлсэн байна. Эдгээр хуулийн төслүүд 2018 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтсан байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн 85.3-т “Орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй” гэсэн заалт шинээр оруулжээ.

Хэнтий аймгийн гурван сум буюу УИХ-ын 42 дугаар тойргоос нэр дэвшиж сонгогдсон Д.Гантулга огцорсон тул парламентын гишүүний орон гарсан. УИХ-ын тогтоолоор 42 дугаар тойрогт 2018 оны аравдугаар сарын 7-нд нөхөн сонгууль явуулах байсан боловч иргэд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж, улмаар Цэц УИХ-ын тогтоолыг Үндсэн хуульд нийцээгүй хэмээн дүгнэсэн. Ингэхдээ төрийн албанд ажиллаж байгаа иргэдийн сонгогдох эрхийг хязгаарласан хэмээх үндэслэл гаргасан тул 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг 2019 оны зургадугаар сарын 1-нээс наана явуулах боломжгүй болоод байна.

Тэгэхээр УИХ-ын намрын чуулганаар Хэнтийн нөхөн сонгуулийг товлосон УИХ-ын 62 дугаар тогтоолыг өөрчилж, сонгуулийн шинэ товыг тогтооно. Хэрвээ УИХ нөхөн сонгуулийг 2019 оны долдугаар сард товлоод, дараа нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталбал, төслийн 85.3-т заасанчлан Хэнтий аймагт нөхөн сонгууль болохгүй байх магадлалтай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 33 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 39 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 46 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 51 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 59 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 2 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 1 цаг 7 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 1 цаг 14 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 1 цаг 18 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 2 цаг 36 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 2 цаг 44 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 2 цаг 50 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 2 цаг 56 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 3 цаг 28 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 3 цаг 31 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 3 цаг 34 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 3 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 3 цаг 41 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 3 цаг 49 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 3 цаг 54 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг...
Top