x

Бүс нутгийн ган гачигын улмаас Хятадад эрчим хүчний хомсдол үүсээд байна

Хятадын баруун өмнөд хэсэгт түүхэн дээд амжилт тогтоосон ган гачиг 11 долоо хоног үргэлжилж байна. Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлийн дөрөвний гурваас илүүг хангадаг тус бүс нутаг ийн ган гачигт нэрвэгдснээр далангаас хамааралтай бүс нутагт томоохон хэмжээний тасалдал үүсгэж байна.

Фоксконн, Тоёота, Вольксваген зэрэг компаниудын үйлдвэрүүд эрчим хүчний тасалдлын улмаас үйлдвэрлэлээ хумьж, бага цагаар ажиллаж байгаа аж. Цахилгаан автомашины эзэд цэнэглэх цэг дээр хонож байна. Сычуань мужийн төв Чэнду хотын хэд хэдэн хороолол өдөрт 10 гаруй цаг цахилгаангүй болжээ.

Хөх мөрний урсац маш их татарч, олон хөлөг онгоц боомтуудад хүрч чадахгүй болсноос Хятад улс ачаагаа тээвэрлэхийн тулд олон тооны ачааны машиныг өөр тийш нь чиглүүлэхээс өөр аргагүйд хүрсэн байна. Нэг хөлөг онгоц ачааг зөөхийн тулд 500 ба түүнээс дээш ачааны машин шаардагдана.

Хятадын цаг агаарын эрс тэс уур амьсгал нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийг зогсоох хүчин чармайлтад нөлөөлж болзошгүй юм. Бээжин нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын хэрэглээг нэмэгдүүлэх замаар ган гачигт алдсан усан цахилгаан станцынхаа ядаж хэсгийг нөхөхийг хичээж байна.

Гаалийн мэдээллээс харахад тус улсын ОХУ-аас импортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн сард дээд цэгтээ хүрсэн байна.

Халуун давалгаа Хятадад хоёр сар гаруйн хугацаанд шатааж байгаа. 20 сая орчим хүн амтай Чунцин хотод агаарын температур өнгөрсөн долоо хоногт 45 хэм хүртэл халсан нь Шинжааны баруун цөлийн бүсээс гадна Хятадын нэгэн хотод анх удаа ийм өндөр үзүүлэлт бүртгэгдсэн байна.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүллээ 1 цаг 14 мин Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цаг 16 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарч, баруун хэсгээр бороо орно 1 цаг 16 мин Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт, COP-17 хурлын бэлтгэлийг хэлэлцэв 1 цаг 18 мин Орон сууцны залилангийн хэргүүдийг шалгаж, 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг хязгаарлажээ 1 цаг 19 мин Хотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчтэй уулзлаа 1 цаг 20 мин Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 1 цаг 21 мин Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 16 цаг 20 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 16 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 16 цаг 31 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 16 цаг 36 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 16 цаг 46 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 17 цаг 25 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 29 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 18 цаг 7 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 18 цаг 8 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 18 цаг 13 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 18 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 20 цаг 4 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 20 цаг 7 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top