x

АНУ, БНСУ хамтарсан цэргийн сургуулилалт хийхээр болжээ

Хойд Солонгосын зүгээс цөмийн аюул занал нэмэгдэж байгаа үед улсынхаа цөмийн тогтоон барих хүчийг ашиглах бодол засгийн газарт нь байхгүй гэдгийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёль мэдэгдлээ.

Тэрээр Ерөнхийлөгчийн албан тушаалд орсныхоо 100 дахь өдрөөр Сөүлд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв.

Хойд Солонгосыг зэвсгийн хөтөлбөрөө эрчимжүүлж байгаатай холбоотойгоор түгшүүртэй байдал даамжирсан нөхцөлд хоёр улсын хооронд бат бөх энх тайван тогтоох дипломат хүчин чармайлтууд хэрэгжүүлэхийг Ерөнхийлөгч Юн Сок Ёль мөн санал болгосон байна.

Цөмийн зэвсэг хураах алхмуудын хариуд эдийн засгийн үе шаттай төслүүд хэрэгжүүлэх яриа хэлэлцээ хийж эхлэхийг тэрээр Пхеньянд бас ахин уриалжээ. Хойд Солонгосын өнөөгийн нийгмийн байгуулал болоод аюулгүй байдалд “баталгаа өгч” чадахгүй боловч, одоогийн улстөрийн тогтолцоог хүчээр халах эрмэлзэл Өмнөд Солонгост байхгүй гэдгийг тэр бас мэдэгджээ.

Мөн АНУ, Өмнөд Солонгосын цэргийнхэн ирэх долоо хоногт сүүлийн жилүүд болоогүй томоохон хүрээтэй хамтарсан хээрийн сургууль эхлэхээр болсон тухай мэдээлсэн байна.

Төрөл бүрийн пуужингийн туршилт явуулж байгаа Пхеньяны зүгээс Сөүл болон Вашингтоныг цөмийн хямралаар сүрдүүлэн, аюул эрсдэл нэмэгдсэн үед энэ сургуулилалтыг хийж байгааг хэвлэлүүд онцолж байна. Холбоотон улсуудын нисэх онгоц, байлдааны хөлгүүд, танкууд болон хэдэн арван мянган цэргийн албан хаагчдыг оролцуулах “Улчи Фридом Шилд” нэртэй энэ цэргийн зуны сургуулилалт энэ сарын 22-ноос 9 дүгээр сарын 1-ний хооронд явагдах аж.

Гэхдээ, энэ удаагийн хээрийн сургуульд хоёр талаас хэд хэчнээн цэргийн албан хаагчид оролцох тухайд Америкийн батлан хамгаалах яам болон Өмнөд солонгосын штабын дарга нарын нэгдсэн хорооны зүгээс, тодорхой мэдээлээгүй байна. Өмнө нь тус хоёр улс ийм томоохон сургуулилалтыг хавар, зун болгон явуулж ирсэн байна.

Сануулахад, үүнээс хэдэн өдрийн өмнө Өмнөд Солонгосын ерөнхийлөгч, Пхеньяныг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах нөхцөлд эдийн засгийг нь сэргээх өргөн хүрээтэй багц хөтөлбөр хэрэгжүүлэх санал дэвшүүлж байсан. Мөн түүний өмнөхөн Пхеньяны талаас Сөүлийг улсад нь ковид-19 цар тахал дэгдээсэнд буруутгаж, сүйрэл тарих хариу барина гэж сүрдүүлсэн мэдэгдэл хийж байсан билээ. 

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүллээ 1 цаг 33 мин Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цаг 35 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарч, баруун хэсгээр бороо орно 1 цаг 35 мин Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт, COP-17 хурлын бэлтгэлийг хэлэлцэв 1 цаг 37 мин Орон сууцны залилангийн хэргүүдийг шалгаж, 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг хязгаарлажээ 1 цаг 38 мин Хотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчтэй уулзлаа 1 цаг 39 мин Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 1 цаг 40 мин Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 16 цаг 39 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 16 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 16 цаг 50 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 16 цаг 55 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 17 цаг 5 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 17 цаг 44 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 48 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 18 цаг 26 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 18 цаг 27 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 18 цаг 32 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 18 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 20 цаг 23 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 20 цаг 26 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top