x

Африкт ардчиллыг зарах нь

АНУ өнгөрсөн долоо хоногт ардчиллыг сурталчлах танил стратегид тулгуурласан Африкийн шинэ бодлогыг танилцууллаа. Өөрчлөгдөж буй энэ тивд ардчилалыг шахах нь шинэ сорилт болно.

Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Өмнөд Африк, Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улс болон Руандад хийсэн айлчлалынхаа үеэр тус улстай харилцах АНУ-ын шинэ арга барилыг танилцуулахдаа "Африкийн улс орнуудыг өөрсдийнхөө зохиогч гэхээсээ илүүтэй бусад үндэстний хөгжил дэвшлийн хэрэгсэл гэж үзэх нь олонтаа" гэж дурьдав.

Америкийн Африкийн талаарх байр суурь нь доромжилсон биш юмаа гэхэд ивээн тэтгэсэн байртай байж болно гэсэн шүүмжлэлд илэрхий хариу өгөхдөө "АНУ Африкийн сонголтыг тушаахгүй" гэж нэмж хэлэв.

Өмнөд Африкийн Гадаад хэргийн сайд Наледи Пандор хэлэхдээ "Түүхээс харахад арга барил нь арай өөр байх ёстой гэж би бодож байна. Би Африкчуудын зохиож боловсруулсан хэрэгсэлд илүү их анхаарал хандуулахыг зөвлөж байна" гэсэн юм. 

Африкийн улс орнууд нэг үеэ бодвол баян чинээлэг болсон гэж Йоханнесбург дахь АНУ-ыг судлах Африкийн төвийн дэд захирал Боб Векеса хэлэв.

"Бид тодорхой асуудлаар хэнтэй харьцахаа өөрсдөө мэдчихье гэж хэлэх хэмжээнд очитлоо хөрөнгөжчихсөн" гэж Векеса хэлэв.

Эдгээр шинэ түншлэлд АНУ-ын өрсөлдөгч Орос, Хятад төдийгүй Турк, Энэтхэг зэрэг шинээр гарч ирж буй гүрнүүд багтаж байна. Ботсвана, Замби зэрэг АНУ-ын уламжлалт холбоотнууд Америкийн стратегийг хүлээн авах магадлалтай ч Уганда, тэр ч байтугай Руанда дахь хүчирхэг удирдагчид илүү тэсвэртэй байх магадлалтай гэж тэр нэмж хэлэв.

Өчигдөр Кигали хотод Блинкен Руанда болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын удирдагчдыг Конгогийн зүүн хэсэгт зэвсэгт хүчнийг дэмжихээ зогсоохыг уриалсан гэж мэдэгдэв.

Тэрээр мөн “Руанда зочид буудал” киног бүтээхэд нөлөөлсөн АНУ-ын оршин суугч Пол Русесабагинаг саатуулсан талаар санаа зовж байгаагаа илэрхийлэв.

Гэвч ерөнхийлөгч Пол Кагаме Блинкентэй уулзахаас хэдхэн цагийн өмнө Руссесабагинагийн хэрэг дээр эргэлзэх болно гэсэн саналд хүйтэн ус асгажээ.

"Санаа зоволтгүй ... энд тийм болохгүй зүйл байдаг!!" гэж тэр твиттер хуудсандаа бичжээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 9 цаг 7 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 9 цаг 39 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 9 цаг 44 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 9 цаг 50 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 11 цаг 15 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 11 цаг 21 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 11 цаг 30 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Өчигдөр 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Өчигдөр 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Өчигдөр 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Өчигдөр 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Өчигдөр 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Өчигдөр 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Өчигдөр 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Өчигдөр 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Өчигдөр 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Өчигдөр 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Өчигдөр 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Өчигдөр 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ...
Top