x

Антонио Гутерреш: Цөмийн зэвсэггүй Монгол Улс дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг болж байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр тайван бус дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улстай эв санааны хувьд нэгдмэл гэдгийг айлчлалынхаа үеэр цохон тэмдэглэв.

Антонио Гутерреш Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзсаныхаа дараа нийслэл Улаанбаатар хотноо хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. 

Тэрээр, геополитикийн эрс хуваагдалтай, зөрчил мөргөлдөөн хаа сайгүй газар авах болоод байгаа энэ үед Монгол Улс нь цөмийн зэвсэггүй бүс гэдгээрээ бусад улс орнуудад үлгэр жишээ болж байна хэмээн онцоллоо.

Цөмийн зэвсгээс ангижрах тухайд

Антонио Гутерреш "Бид бүхэн сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд анх удаагаа ахин цөмийн дайны аюул бодитоор нүүрлэж болзошгүй гэдэгт хүмүүсийн эмээх болоод буй дэлхийд амьдарч байна. Цөмийн дайн гарах ямар ч боломжгүй гэдэгт бүрэн итгэлтэй байх цорын ганц арга зам нь цөмийн зэвсгээс ангид байх явдал юм" хэмээв.

Энхийг сахиулагчдад талархал илэрхийлэв

Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд НҮБ-ын үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр улам нэмэгдсээр ирснийг Антонио Гутерреш цохон тэмдэглэлээ.

Тэрээр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад оролцсон Монголын энхийг сахиулагчдад хамгийн хүнд хэцүү талбарт үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлсэн юм.

НҮБ-ын тэргүүн мягмар гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй өндөр албан тушаалтнуудтай уулзсан юм. Энэ үеэр бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал, далайд гарцгүй орон болох Монголд тулгамдаж буй сорилтууд, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд гаргаж буй хүчин чармайлтын талаар хэлэлцлээ.

Байгаль дэлхийтэйгээ эвлэрэхийг уриалав

Антонио Гутерреш мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зорилгоор Монголын талын санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөний нэгээхэн хэсэг болох мод тарих ёслолд залуучууд, энхийг сахиулагчдын хамтаар оролцлоо.

"Миний үеийнхэн их тэнэг байсан. Миний үеийнхэн байгаль дэлхийтэйгээ дайн зарласан. Өдгөө байгаль дэлхий маань шуурга, цөлжилт, үер, байгалийн гамшигт үзэгдлээр хариу цохилт өгч, түүнээс үүдэн дэлхийн өнцөг булан бүрд олон хүний ахуй амьдрал хүндэрч, олон хүний амь нас хохирч байна. Харин одоо та бүгдийн үеийнхэнд байгаль дэлхийтэйгээ эвлэрэх чухал даалгавар тулгарч байна. Иймд бидний өнөөдөр хийх үйлдлүүд байгальтайгаа эвлэрэх шинэ хандлагын илэрхийлэл байх ёстой" гэсэн юм. 

НҮБ-ын ЕНБД мөн Монголын малчин айлд зочилж, аж амьдралынх нь хэв маягтай танилцсан байна. Үүний зэрэгцээ НҮБ-ын төслийн үр шимийг хүртэж буй хүмүүсийн төлөөлөл болох эмэгтэй бизнес эрхлэгчид, залуу идэвхтнүүдтэй уулзжээ. UN.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүллээ 1 цаг 35 мин Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цаг 37 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарч, баруун хэсгээр бороо орно 1 цаг 37 мин Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт, COP-17 хурлын бэлтгэлийг хэлэлцэв 1 цаг 39 мин Орон сууцны залилангийн хэргүүдийг шалгаж, 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг хязгаарлажээ 1 цаг 40 мин Хотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчтэй уулзлаа 1 цаг 41 мин Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 1 цаг 42 мин Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 16 цаг 41 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 16 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 16 цаг 52 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 16 цаг 57 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 17 цаг 8 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 17 цаг 46 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 50 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 18 цаг 28 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 18 цаг 29 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 18 цаг 34 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 18 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 20 цаг 25 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 20 цаг 28 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top