x

У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнд оролцогчдод илгээлт хүргүүллээ. 

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөний оролцогч Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын суурин төлөөлөгч, хамтран ажилласан төрийн байгууллага, албан хаагчдад талархал илэрхийлье.

Манай улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрт, Засгийн газар болон төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг өндөржүүлж, төрийн албаны шинэ хуулийг чанд мөрдлөг болгох зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Төрийн байгууллагын хөшүүн хойрго үйлчилгээ, албан хаагчийн чадваргүй, ёс зүйгүй, хариуцлагагүй байдал иргэдийн тэвчээрийг барж байгааг та бид мэдэрч мэдэж байна. Энэ байдлыг өөрчлөхийг нийгэм шаардаж байна. Энэ бол боломжгүй эсвэл бололцооноос давсан зүйл биш. Харин ч эрүүл, зүй ёсны шаардлага мөн.

Төрд тавих нийгмийн хяналт, шударга ёсны төлөөх иргэдийн шаардлага цаашдаа ч нэмэгдэнэ. Эерэг талаас нь харвал, энэ нь нийгэм эрүүлжиж, төр цэвэршихийн дохио.

Тиймээс манай Засгийн газар эхнээсээ л сахилга хариуцлагыг шаардсан. Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохыг хичээж байна. Удаан жил ужгирсан, бугшсан энэ байдлыг сөрөн зогсоход багагүй бэрхшээл саад учирч байгаа ч байр сууринаасаа бид ухрахгүй хүчин чармайлтаа улам эрчимжүүлэх болно.

Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх, иргэддээ үйлчлэх үүрэг хүлээсэн бүх шатны удирдах албан тушаалтан Та бүхэн хүчээ нэгтгэн, хүсэл зорилгоо дайчлан ажиллах учиртай. Үүний тулд:

- Төрийн байгууллага, нутаг дэвсгэртээ нэн тэргүүнд хууль, журам хэрэгждэг байх дэг ёс, соёлыг тогтоо. Үүнийг  өөрсдөөсөө эхэл, иргэдэд үлгэрлэ.

- Байгууллагын ажилтнуудаас эхлээд иргэдийнхээ зовлон жаргалыг сонсож мэдэрч, амьдрал дунд орж, тэдэнтэйгээ асуудлаа ярилц, гарц шийдлээ тодорхойл, иргэдийнхээ итгэлийг олж ав.

- Асуудлаа шийд гэхээр агентлаг байгуулъя, орон тоо нэмье, мөнгө байхгүй гэх хэвшмэл сэтгэлгээнээсээ сал, орон нутаг, салбартаа байгаа нөөцөө бүрэн ашигла, бүтээлч сэтгэлгээ, бизнес овсгоогоор ханд, гэхдээ хууль зөрчиж болохгүй. боломж заавал олдоно.

- Бүх шатны төсвийн тэвчиж болох бүх зардлыг тана, төсвийг гол зорилтдоо үр ашигтай хуваарил, төсвийн сахилгыг чанд баримтал. 

Эрх мэдэл, албан тушаалаа бүү худалд, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид бай. Зохисгүй зүйлд нэр холбогдсон хэн ч бай албан тушаалаа өгөхөд бэлэн бай, албан тушаалыг зоосны нүхээр хардаг хүн манай засаг төрд хэрэггүй.

- Төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлж, шинэ хуулийн хэрэгжилтийг хангах сэтгэлзүйн, зохион байгуулалтын бэлтгэл нөхцөлийг бүрдүүл, өөрийн байгууллагадаа буй хууль бус томилгоог бүрэн зогсоо, зөрчлийг энэ онд бүрэн арилга.

- Байгууллагын хүний нөөцөө чадавхжуул, ажил хийх чадвартай, төрд сэтгэлтэй ажилтнаа дэмжиж урамшуул. Хариуцлагагүй, сэтгэлгүй нэгнээс төрийн албыг цэвэршүүл.

Төсөв хөрөнгө шаардахгүй энэ хэдэн алхмыг ажил хэрэг болгоход л улс оронд хариуцлага сахилга сайжирч, бодит үр дүн нь Засгийн газрын  эдийн засаг, нийгэм соёлын зорилтууд биеллээ олсон, тэр нь иргэдэд мэдрэгдсэн байдлаар тодорхойлогдоно. Хамгийн товчоор хэлэхэд, гүйцэтгэлийн үр дүнгээр хариуцлага дүгнэгдэнэ.

Нэр төртэй, чин шударга төрийн албан хаагчдынхаа нийгмийн баталгааг өнөөгийнхөөс илт сайжруулж, хууль бус шахалт шаардлагаас хамгаалж, ажиллахаа Засгийн газар амалж байна. Харин Та бүхэн хууль ёсоо дээдэлж, сум орон, байгууллага салбар бүртээ сахилга хариуцлагыг тогтоож, ажлын бодит үр дүнгээр ард иргэдийнхээ итгэлийг олж ажиллахаа амла.

Бидэнд хийж гүйцэтгэснээс их хийх ажил, бас шийдвэрлэх олон асуудал байна. Алгуурлах цаг хугацаа алга. Ард түмэндээ амласан амлалтаас хойш суух эрх байхгүй.

Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтан Та бүхэн төрийн сүлдэндээ өргөсөн тангаргаа санаж, улс түмнийхээ төлөө чин сэтгэлээрээ зүтгэнэ гэдэгт би итгэл төгс байна.

Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД  УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Zochin (66.181.185.21)
    Huuliin hamgaalaltand orson humuus zunduu, shalgaltaa boditoor abch shuusiig shahahgui bol turiin alband tsagaa burtguulj,darga nar n bodlogo,sanaachilga gargadaggui hulduu tsarailsan dood alban tushaaltandaa daatgaad deerees irsen bichig tsaasan hariu uguud l suuj baidag suudliin bugluus uneheer haramsmaar
    2019 оны 03 сарын 01 | Хариулах
  • irgen (103.26.194.230)
    хуулийн хамгаалалтад орчихсон, халж ч болдоггүй, чадваргүй, залхуу, юу ч хүлээгээд нэмэргүй болчихсон бөглөөсүүдийг яах вэ?!? Төрийн тогтвортой алба нэрийн дор тэжээгээд л байх уу? Мэдлэгтэй, чадвартай, сайн хүмүүсийг болохоор шалгалт өгөөгүй, танил талгүй гээд авдаггүй, эсвэл нөөцөд орсон гэж байлгаж байгаад өнгөрүүлдэг гэх мэт асуудлыг яаж шийдэж байгаам бол оо..
    2018 оны 09 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 34 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 40 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 48 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 53 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 1 цаг 0 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 4 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 1 цаг 9 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 1 цаг 16 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 1 цаг 20 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 2 цаг 37 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 2 цаг 45 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 2 цаг 51 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 2 цаг 57 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 3 цаг 30 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 3 цаг 32 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 3 цаг 35 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 3 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 3 цаг 43 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 3 цаг 50 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 3 цаг 55 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг...
Top