x

Европт байгалийн хийн хэрэглээг бууруулах журам хэрэгжиж эхэллээ

Европт байгалийн хийн эрэлтийг ойрын саруудад 15 хувиар бууруулах журам энэ сарын 9-нөөс мөрдөгдөж эхэллээ.

Энэ нь одоогоор “цэнхэр түлш”-ний хэрэглээг сайн дураараа хэмнэх төлөвлөгөө боловч Холбооны гишүүн орнуудын хувьд заавал авах арга хэмжээ ч болж магадгүй байна.  

Европын Зөвлөлөөс Наймдугаар сарын 5-нд батлагдсан “Хийн эрэлтийг бууруулах арга хэмжээний тухай” хэмээх журмыг энэ олоо хоногийн эхээр Европын Холбооны албан ёсны сэтгүүлд нийтэлсэн байна. Тус сэтгүүлд нийтлэгдсэний дараа өдрөөс уг журам хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхлэх заалттай бөгөөд мөн нэг жилийн хугацаанд хүчинтэй хэрэгжих юм байна. Ийм шинэ журам баталж мөрдүүлэхийг Европын Холбооны гишүүн 27 улсын 25 нь дэмжиж, Польш, Унгар улсууд эсрэг санал өгчээ. 

Шинэ журмаар Европын Холбооны хэмжээнд хийн хангамжийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хий нийлүүлэлтэд үүсээд байгаа ноцтой хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга зам, гарцуудыг тогтоож өгсөн. Энэ дагуу, гишүүн улс нэг бүр энэ оны наймдугаар сарын 1-нээс 2023 оны гуравдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд хийн хэрэглээгээ, үүнээс өмнөх 5 жилийн дундаж хэрэглээтэйгээ харьцуулахад 15-аас багагүй хувиар бууруулах хүчин чармайлт гаргах ёстой болж байна.

Тус журмын хэрэгжилтийг ирэх оны хавар Европын комиссоор нягтлан хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргахаар заажээ. Үүний зэрэгцээ улс бүр хийн эрэлтээ бууруулах хэмжээгээ өөрсдөө сонгон хэрэгжүүлэх юм байна. Гэхдээ, яваандаа энэ зохицуулалт, зайлшгүй дагаж мөрдөх журам болж магадгүй байна. Ямартай ч ирэх өвлийн наана улс орнууд хэрэглээгээ танах бодлогод ийнхүү шилжиж байна. Олон улсын эрчим хүчний агентлаг энэ хэмжээг бүр 20 хувьд хүргэх хэрэгтэй гэж зөвлөж байгаа аж.

Үүний зэрэгцээ эрүүл мэндийн салбарын зэрэг амин чухал дэд бүтцийн байгууламжуудад, мөн хувь хэрэглэгчдийн хэрэглээг танахгүй, гагцхүү сайн дурын хэмнэлт хийхийг эхний ээлжид уриалж байна. Энэ хүрээнд тухайлбал, олон нийтийн байгууламжуудад хөргүүрийн систем эсвэл халаалтын горимыг багаар тохируулах, мөн цахилгаан эрчим хүч хэмнэх шаардлагатай болж байгаа аж.

Европын шинжилгээ үнэлгээний “Брюгель” компанийн тооцоолсноор, 2021 оны зургадугаар сараас хойших нэг жилийн хугацаанд Оросоос Европын Холбооны орнууд руу гаргадаг хийн нийлүүлэлт 60 хувиар буурчээ.

Эх сурвалж: MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүллээ 1 цаг 25 мин Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цаг 27 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарч, баруун хэсгээр бороо орно 1 цаг 27 мин Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт, COP-17 хурлын бэлтгэлийг хэлэлцэв 1 цаг 29 мин Орон сууцны залилангийн хэргүүдийг шалгаж, 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг хязгаарлажээ 1 цаг 30 мин Хотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчтэй уулзлаа 1 цаг 31 мин Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 1 цаг 32 мин Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 16 цаг 30 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 16 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 16 цаг 42 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 16 цаг 46 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 16 цаг 57 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 17 цаг 36 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 40 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 18 цаг 18 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 18 цаг 19 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 18 цаг 24 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 18 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 20 цаг 15 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 20 цаг 18 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top