x

Ван И: АНУ Тайванийн хоолойн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлын “хамгийн том сүйтгэгч” болсон гэдгийг энэ үйл явдал дахин нотоллоо

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И АНУ Хятадын бүрэн эрхэд халдсан асуудлаар байр сууриа илэрхийлсэнийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам орчуулан хүргэж байна.


АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятадын талын албан ёсны байр суурийг үл тоомсорлон Хятадын бүс нутаг Тайваньд эрээ цээргүй хөл тавилаа.

Энэхүү үйлдэл нь нэг Хятад зарчмыг ноцтой зөрчиж, Хятад улсын бүрэн эрхэд санаатайгаар халдаж, улс төрийн илт өдөөн хатгалга хийж, Хятадын ард түмний дургүйцлийг хүргэхийн зэрэгцээ олон улсын нийгэмлэгийн эсэргүүцэлтэй тулгарч байна. АНУ-ын зарим улс төрчид Хятад, АНУ-ын харилцааны “асуудал өдөөгч” болсон ба АНУ Тайванийн хоолойн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлын “хамгийн том сүйтгэгч” болсон гэдгийг энэ үйл явдал дахин нотоллоо.

АНУ Хятадын нэгдмэл байдалд саад учруулна гэж бодох хэрэггүй. Тайвань бол Хятадын нэг хэсэг. Улс орноо бүрэн нэгтгэх нь ерөнхий чиг хандлага бөгөөд түүхийн зайлшгүй хүчин зүйл юм. Бид “Тайванийн тусгаар тогтнол” гэх салган бутаргах үйлдэл болон гадаадын хүчний хөндлөнгийн оролцоонд ямар ч зай хэрхэвч гаргахгүй. АНУ ямар ч аргаар “Тайванийн тусгаар тогтнол”-ыг дэмжин, өөгшүүлсэн бай хулсан сагсанд ус хийсэнтэй адил хоосон байх ба дэлхийн түүхэнд АНУ бусад улсын дотоод хэрэгт эрээ цээргүй хөндлөнгөөс оролцдог гэсэн муу түүх л бичигдэн үлдэх болно. Тайванийн асуудал нь тухайн үед улс орон сул дорой, эмх замбараагүй байснаас үүдэлтэй ч цаашид үндэстний сэргэн мандлын замаар замнаж төгсөх нь ойлгомжтой.

АНУ Хятадын хөгжлийг сүйтгэнэ гэж найдах хэрэггүй. Хятад улс өөрийн улс орны онцлогт тохирсон хөгжлийн замыг аль хэдийн олсон. ХКН-ын удирдлагаар 1.4 тэрбум Хятадын ард түмэн Хятадын онцлогтой орчин үе рүү алхаж байна. Бид улс орон болон үндэстний хөгжлөө гол хүчээ болгох бөгөөд мөн бусад улс оронтой энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтдаа хөгжилд хүрэхэд бэлэн байна. Гэвч ямар ч улс орон Хятадын тогтвортой байдал, хөгжлийг сүйтгэхийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Тайванийн асуудлаар өдөөн хатгалга явуулж, Хятадын хөгжлийг удаашруулж, Хятадын энх тайван байдлыг бусниулах оролдлого үр дүнд хүрэхгүй, ичгүүрт ялагдал хүлээх нь гарцаагүй.

АНУ гео улс төрийн тоглоомоор оролдох хоосон санаархлаа болих хэрэгтэй. Энх тайвныг хүсэмжилж, тогтвортой байдлыг бүрдүүлж, хөгжлийг ахиулж, хамтдаа ялах нь бүс нутгийн улс орнуудыг нийтлэг хүсэл юм. Америкийн тал Тайванийн асуудлыг бүс нутгийн стратегитай холбож, хурцадмал байдлыг дөвийлгөж, сөргөлдөөн өдөөж буй нь бүс нутгийн хөгжлийн хандлагатай харшилж, Ази, Номхон далайн орнуудын ард түмний хүсэлтэй сөргөлдсөн маш аюултай муйхарлал.

Нэг Хятад зарчим хэдийнээ олон улсын харилцааны үндсэн зарчим болж, дэлхийн хоёрдугаар дайны дараах олон улсын дэг журмын нэг хэсэг болсон.  Америкийн талаас хийх ёстой зүйл бол НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг зөрчих, “Тайваниар шалтаглаж” Ази, Номхон далайд үймээн үүсгэхээ нэн даруй зогсоох явдал юм.  

АНУ зоргоороо үнэнийг гуйвуулах хоосон горьдохоо болих хэрэгтэй. Америкийн талаас хэлэхдээ, Хятадын тал нөхцөл байдлыг илүү ноцтой болгож байна гэж байна. Гэвч үнэн хэрэгтээ, үндсэн бодит байдал бол Америкийн талаас эхэлж Тайванийн асуудал дээр Хятадын талыг өдөөн хатгаж, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд эрээ цээргүй халдсан.

Америкийн талаас хэлэхдээ, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Тайваньд айлчлах асуудал өмнө нь гарч байсан гэлээ. Гэвч суурь ёс зүй бол өнгөрсөнд гарсан алдаа өнөөдөр дахин алдаа гаргах шалтгаан болох ёсгүй. Америкийн тал хэлэхдээ, эрх бүхий гурван байгууллага тусдаа байгууллага, танхимуудыг хязгаарлах боломжгүй гэлээ. Гэвч  олон улсын хууль, эрх зүйн суурь зарчмаар, АНУ олон улсад хүлээсэн үүргээ зайлшгүй гүйцэтгэх үүрэгтэй. Тэр дундаа,  улс төрийн чухал албан тушаалтан дураараа аашилж бүр ч үл болно.  Америкийн тал мөн хэлэхдээ, Хятад бүрэн нэгдэхийг эрэлхийлэх нь Тайваньд учруулж буй заналхийлэл гэж байна. Харин суурь зүй тогтол бол Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг, Тайванийн асуудал бол бүрэн Хятадын дотоод хэрэг. Хятадын тал нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалж, салан тусгаарлалыг эсэргүүцэх нь хууль ёсонд нийцсэн зүйн хэрэг.  

Энд миний бие онцлохыг хүссэн зүйл бол Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг тогтоогч нь “Нэг Хятад” зарчим. Хятад, Америкийн энх тайван хамтран оршин тогтнолын жинхэнэ “хамгаалагч хэрэм” бол хамтарсан гурван мэдэгдэл. “Америкаар дамжуулж тусгаар тогтнуулах” нь явуургүй мухар зам. “Тайваниар дамжуулж Хятадыг хязгаарлах” нь гарцаагүй ялагдана. Үндэсний нэгдлийн төлөөх үндэсний их ёсны өмнө, Хятадын ард түмэн аливаа гажууд итгэхгүй, буг сүнснээс ч айхгүй  зан чанар, зүрхшээн унахааргүй зорилго, санаа бодол нэгдсэн олон түмний шийдэмгий зориг, үүнээс ч илүүтэйгээр улс орог, үндэсний нэр төрөө хамгаалах хатуу чанд байдал бий гэдгийг хэлмээр байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 8 цаг 43 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 9 цаг 15 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 9 цаг 20 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 9 цаг 27 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 10 цаг 51 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 10 цаг 57 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 11 цаг 6 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Өчигдөр 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Өчигдөр 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Өчигдөр 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Өчигдөр 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Өчигдөр 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Өчигдөр 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Өчигдөр 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Өчигдөр 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Өчигдөр 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Өчигдөр 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Өчигдөр 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Өчигдөр 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ...
Top