x

Герман улс хийн хямрал үүсэхээс сэргийлж, хэмнэлтийн горимд шилжжээ

Герман улсын Хановер хотын захиргаа, хийн хямрал үүсэхээс сэргийлж, олон нийтийн барилга байгууламжид халуун ус хэрэглэхийг хориглолоо.

Тухайлбал, төрийн байгууллагууд, биеийн тамирын заал, усан бассейн зэрэг халуун усны хэрэгцээ өндөр байгууламжуудад халаалтаа зогсоосон Германы анхны хот болж байна.

Үүний зэрэгцээ, Хановер хотын захиргаа, байшин барилгуудын гадна талын гэрэлтүүлэг, усан оргилуур зэрэг тог, цахилгаан их хэмжээгээр зарцуулдаг, хүний хэрэгцээнд шаардлага багатай гэж үзэж байгаа бүхий л зүйлсийн хувьд, хязгаарлалт тогтоох юм байна.

Мөн, жил бүрийн 4 дүгээр сараас 9 дүгээр сарын эцэс хүртэл нийтийн байрнуудын халаалтыг хязгаарлаж, агааржуулагч, халаагчийн хэрэглээг хориглож байгаа юм байна.

Өнгөрсөн 6 дугаар сараас эхлэн, ОХУ-ын төрийн өмчит Газпром компани, Европ руу нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ шат дараатайгаар бууруулах бодлого барьж байгаа юм. Оросын энэ шийдвэрт, Европын холбоо хариу арга хэмжээ авч, ирэх өвлийн хийн хэрэглээгээ бууруулж, цаашид хэрэглээгээ хангах шинэ эх үүсвэр эрэлхийлж байна.

Европын холбооны орнуудын хэмнэлтийн горимд шилжиж, ирэх 8 дугаар сараас 2023 оны 3 дугаар сар хүртэл, хийн хэрэглээгээ 15 хувиар бууруулах үүрэг хүлээсэн. Энэ нь Хановер шиг том хотын хувьд, томоохон сорилт дагуулж байна гэж, оршин суугчид нь үзэж байна.

Үүнээс гадна, Герман улсад, Европын холбооны стандартын дагуу тооцсон хэрэглээний үнэ, 7 дугаар сард 8,5 хувьд хүрч өсжээ. Тус улсын статистикийн газрын мэдээлж байгаагаар энэ өнгөрсөн 6 дугаар сартай харьцуулахад, 0,3 хувиар өссөн үзүүлэлтийг харуулж байна.

Тухайлбал, Германд, эрчим хүчний эх үүсвэрийн газрын тос, байгалийн хий, нүүрсний үнэ 7 дугаар сарын байдлаар, 36 хувь өсжээ.

Энэ нь өнгөрсөн сартай харьцуулахад 2 хувиар буурсан байна. Харин хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сартай харьцуулахад, 15 хувиар нэмэгджээ.

Бусад үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар 2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үндсэндээ, Германы инфляц шинжээчдийн таамгийг давж өссөн үзүүлэлтийг харуулж байна. Блүүмберг агентлагийн тооцоолсноор, энэ сард инфляцын түвшин дунджаар 8,1 хувьд хүрч саарна гэж таамаглаж байсан юм.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 25 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 25 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 26 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 2 цаг 24 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 2 цаг 26 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 2 цаг 28 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 2 цаг 28 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 2 цаг 29 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 2 цаг 30 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 2 цаг 38 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 4 цаг 8 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 4 цаг 9 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 4 цаг 11 мин Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чянтай уулзлаа 4 цаг 12 мин 3х3 сагсан бөмбөгийн "Sukhbaatar Challenger" тэмцээн эхэллээ 4 цаг 13 мин М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая төгрөгөөс дээш орлого олох боломжтой 5 цаг 12 мин Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын Засгийн газар хүртэл 5 цаг 26 мин Домогт "Соёл-Эрдэнэ" хамтлагийн 55 жилийн ойн тоглолт Сүхбаатарын талбайд болно 5 цаг 53 мин Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-нд болно 5 цаг 54 мин Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо 5 цаг 55 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top