x

Украины арми Оросын зэвсгийн зургаан агуулахыг устгажээ

Украины арми пүрэв гаригт алсын тусгалын пуужин, их буугаар Оросын өмнөд хэсэгт байрлах 200 гаруй объект руу цохилт өгсөн гэж мэдэгдэв. Цэргийнхэн хэлэхдээ, цохилтын үеэр зэвсгийн зургаан агуулах устгагдсан байна.

Барууны хүчирхэг зэвсгээр ахиухан хүч нэмсэн Украины арми 3-р сард Оросын арми эзлэн авсан Херсон муж болон түүний эргэн тойронд дахь Москвагийн цэргийн дэд бүтэц, хангамжийн шугамд хариу дайралт явуулж байна.  

Украины цэргийн энэхүү ахиц нь Оросуудыг ялж чадна гэдгээ дэлхий нийтэд дахин харуулахыг хичээж байгаа үетэй давхцан тохиолдлоо. Мэдэгдлийнхээ үеэр, Украины их буу Оросын хангамжийн чухал гүүр рүү довтолсон зэрэг амжилтыг албаныхан онцлон тэмдэглэсэн байна.

Украинчууд дахин өөдрөг үзэлтэй байгаа хэдий ч цэргийн шинжээчид болон барууны албаныхан хувь заяаны эргэлтийг урьдчилан таамаглахад дэндүү эрт байна, тэмцэл урт удаан үргэлжлэх магадлал өндөр байна гэсэн байна.

Оросын арми ирэх долоо хоногт Украин дахь довтолгоогоо түр зогсоох шаардлагатай болно гэж Их Британи дүгнэжээ. Их Британийн гадаад тагнуулын албаны дарга Ричард Мур "Тэдний зэвсэгийн хангамж дуусах гэж байна гэж би бодож байна" гэжээ.

Туркийн албаны хүмүүс Украин, Оросын хооронд хэлэлцээрт хүрч, Украины олон сая тонн үр тариа экспортлох боломжтой болж, дэлхийн хүнсний хомсдолыг бууруулсан гэж мэдэгдсэн бол Орос улс гол хоолойгоор дамжуулан Герман руу байгалийн хийн урсгалыг сэргээж, тус улсад амар амгаланг авчирсан гэв.

Мөн Оросууд эрчим хүчийг хөшүүрэг болгон ашиглах бодолтой байгаагаа илэрхийлэв.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 10 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 1 цаг 11 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 1 цаг 49 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 1 цаг 51 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 1 цаг 52 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 2 цаг 0 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 2 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 2 цаг 9 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 2 цаг 12 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 2 цаг 13 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 2 цаг 14 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай 4 цаг 31 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 10 цаг 29 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 10 цаг 31 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ 10 цаг 34 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 10 цаг 34 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ 10 цаг 36 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ 10 цаг 36 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Өчигдөр 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Өчигдөр 18 цаг 09 мин
iИх уншсан
Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top