x

АНУ Оросын алтны импортод хориг тавилаа 

АНУ-ын Сангийн яам Украинд хийж байгаа дайнтай холбогдуулж ОХУ-аас шинээр олборлосон болон цэвэршүүлсэн алт худалдан авахыг хориглолоо. 

Энэ хоригт Оросын төв банк, Үндэсний баялгийн сан, Оросын Сангийн яамны алттай холбоотой бүх гүйлгээ хамаарах юм. Алт нь ОХУ-ын эрчим хүчний дараа орох экспортын хоёр дахь гол бүтээгдэхүүн учраас энэ хориг Москвагийн эдийн засгийн чадавхыг сулруулна гэж Вашингтон үзэж байна. 

Германд Их долоогийн бүлгийн эрх баригчид Оросыг олон улсын санхүүгийн системээс шахах арга хэмжээг чангатгах, Оросын эдийн засгийг сулруулах үүднээс алтны импортыг хориглохоор санал нэгдсэн юм. Энэ хүрээнд Америк Кремлийн Украинд хийж байгаа дайны эсрэг хориг арга хэмжээгээ чангатгаж, Оросын экспортын орлогын гол эх үүсвэрийн нэг алтны импортод хориг тавьж байгааг Сангийн яам нь мэдэгджээ. Мөн Сангийн яам нь Оросын батлан хамгаалах аж үйлдвэрлэлтэй уялдаа холбоотой ажилладаг 70 гаруй байгууллагыг хоригийн жагсаалтад нэмсэн байна. Тухайлбал, Оросын төрийн өмчит батлан хамгаалах салбарын магнат Ростек компани, ачааны хүнд даацын автомашин үйлдвэрлэгч Камаз, түүнтэй хамтарч ажилладаг компаниуд, Сансрын төв, Эрхүү корпорац зэрэг компаниудыг хоригт оруулжээ. 

Хориг арга хэмжээний хүрээнд Америкийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд болон Оросын хувь хүний эзэмшиж байгаа хөрөнгийг царцааж, Америкийн хувь хүн, аж ахуй нэгжүүдийг Гадаад хөрөнгийн хяналтын албаны зөвшөөрөлгүй бол тэдгээр компаниудтай бизнес хийхийг хориглож байна. Америк дахь Оросын ЭСЯ болон Ростек компанийн зүгээс энэ хоригтой холбогдуулж хариу мэдэгдэл хийгээгүй байна. Америкийн засаг захиргаа 2 дугаар сарын 22-ноос хойш ОХУ-ын 1207 аж ахуй нэгж, хувь хүнд эдийн засгийн хориг арга хэмжээ авчээ. Орос хоригт орж, царцаагдсан их хэмжээний валютыг нөхөхийн тулд алт олборлолтоо эрчимжүүлж, Төв банк нь дотоодоосоо алт худалдан авалтаа эхлүүлж байгаагаа зарласан нь мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг өсгөх нэг арга гэж зах зээл харж байсан. Алт олборлолтоороо дэлхийд тэргүүлэгчдийн нэг ОХУ өнгөрсөн онд гэхэд алтны экспортоосоо 15 тэрбум америк долларын орлого олсон байна.

Оросын Төв банкны нөөцөд байгаа алт нь 100-140 тэрбум америк долларын үнэлгээтэй гэж тооцогдож байна. 

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 40 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 42 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 42 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 45 мин Хувийн сургуулийн сургалтын төлбөрийг зохицуулах Боловсролын сайдын тушаал гарлаа 45 мин Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүллээ 3 цаг 13 мин Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 3 цаг 15 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарч, баруун хэсгээр бороо орно 3 цаг 15 мин Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт, COP-17 хурлын бэлтгэлийг хэлэлцэв 3 цаг 17 мин Орон сууцны залилангийн хэргүүдийг шалгаж, 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг хязгаарлажээ 3 цаг 18 мин Хотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчтэй уулзлаа 3 цаг 19 мин Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 3 цаг 20 мин Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 18 цаг 18 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 18 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 18 цаг 30 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 18 цаг 34 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 18 цаг 45 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 19 цаг 24 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 19 цаг 28 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай...
Top