x

Зеленский Африкийн удирдагчдад хандан үг хэллээ

Украйны ерөнхийлөгч Владимир Зеленский удаа дараа хүсэлт тавьсны дараагаар буюу энэ долоо хоногт Африкийн холбоонд хандан үг хэллээ.

Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр дотно харилцаатай удирдагчдыг лоббидох ширүүн тулаантай тулгарсан. Африкийн олон засгийн газар Оросыг буруушаахаас зайлсхийж, НҮБ-ын санал хураалтаас татгалзаж, тивд шууд нөлөөлөхгүй дайн гэж тодорхойлсон билээ.

Зеленский Африкт үзүүлэх эдийн засгийн үр дагаврыг "дэлхийн хамгийн том үр тариа үйлдвэрлэгч хоёр орны зөрчилдөөнөөс үүдэлтэй хүнсний өндөр үнэ нь хүнсний аюулгүй байдлыг улам дордуулсан" гэлээ.

Харин "Африкийг үнэндээ барьцаалсан" гэж Зеленский хэлсэн тухай Associated Press агентлаг мэдээлсэн байна.

Сомали дахь ган гачиг, Сахел бүс нутагт өсөн нэмэгдэж буй хүнсний аюулгүй байдал нь хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа улаан буудайн үнийн өсөлтийн үр дагавартай ихээхэн холбоотой. Шатахууны үнэ өссөн нь тус тивийн шинээр бий болж буй дундаж давхарга болон хотын ядуучуудыг улам бүр нэмэгдүүлж байна.

Зеленский "Тэд таныг болон ард түмний зовлон зүдгүүрийг ашиглан Орост хориг арга хэмжээ авсан ардчилсан орнуудад шахалт үзүүлэхийг оролдож байна" гэж нэмж хэлжээ.

Африкийн холбооны дарга Мусса Факи Махамат цахим уулзалтын дараа твиттер хуудсандаа, яриа хэлэлцээ хийхийг уриалж байгаагаа дахин илэрхийлсэн байна.

Түүний бичвэр энэ сарын эхээр Путинд өгсөн урам зоригтой жиргээгээс эрс ялгаатай байв. Факи өмнө нь твиттер хуудаснаа, түүний Сенегалын Ерөнхийлөгч Маки Салл болон Путинтэй Сочид уулзаж байгаа гэрэл зургийг байрлуулсан байна. Африкийн холбооны улс төрийн тэргүүний хувиар хэлсэн үгэндээ Салл Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ зогсоохыг уриалж, Путиныг өөрийн “хайртай анд Владимир” хэмээн нэрлэсэн байв.

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 37 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 39 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 39 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 42 мин Хувийн сургуулийн сургалтын төлбөрийг зохицуулах Боловсролын сайдын тушаал гарлаа 42 мин Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүллээ 3 цаг 10 мин Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 3 цаг 12 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарч, баруун хэсгээр бороо орно 3 цаг 12 мин Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт, COP-17 хурлын бэлтгэлийг хэлэлцэв 3 цаг 14 мин Орон сууцны залилангийн хэргүүдийг шалгаж, 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг хязгаарлажээ 3 цаг 15 мин Хотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчтэй уулзлаа 3 цаг 16 мин Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 3 цаг 17 мин Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 18 цаг 15 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 18 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 18 цаг 27 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 18 цаг 31 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 18 цаг 42 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 19 цаг 21 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 19 цаг 25 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай...
Top