x

Хувийн хэвшилд газрыг нь өгч тэрбум модны тээгнээс мултаръя!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрбум мод тарина гэж НҮБ-ын индэр дээрээс дэлхий нийтэд амласан. Нөгөө “Кофи Аннантай уулзлаа” буюу үхсэн хүнтэй уулзсан дуулиан шуугианаар тэрбум модны аян эхэлснийг бид мэднэ. Төрийн тэргүүний санаачилга шаардлагын улмаас Монголд тэрбум модны хөдөлгөөн өрнөж, ёстой нөгөө хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байна гэдэг шиг дээр дооргүй бужигнаж байна. “Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний амьжиргаанд заналхийлж буй цөлжилт болон манайд үүсээд байгаа шар шороон шуурга бидний хувьд нэн тулгамдсан асуудал болж байна. Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна. Тиймээс цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга мод тарих” гэж Ерөнхийлөгч НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы индрээс мэдэгдсэн.

Хэрвээ тэрбум мод тарих энэ ажил манай улстөрчдийн ээлжит шоу шиг үр дүнгүй хий хоосон зүйл болоод өнгөрвөл монголчууд бид дэлхийн хамгийн худалч үндэстэн болно. Ерөнхийлөгч нь юу ч хамаагүй ярьж байдаг, хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй гутамшигт орон гэж дэлхийд үнэлэгдэнэ. Тэгэхээр дэлхий нийтэд амласан амлалтаа Монгол Улс хариуцлагатайгаар биелүүлэх учиртай. Яг одоо бол тэрбум мод гээд хүн бүр уухичиж давхиад үр бүтээлтэй зүйл харагдахгүй байна. Хүрэлсүх ч өөрөө худлаа дүр эсгэж буй мэт олон нийтэд итгэл үнэмшилгүй сэтгэгдэл төрүүлээд төрийн албан хаагчид даргадаа, удирдлагадаа таалагдахын тулд мод тарьж байгаа байдал илт анзаарагдаж байна. “Тэрбум мод тарих гэж байгаа бол мэргэжлийн ойн байгууллагууд, мод үржүүлгийн газрруудад санхүүжилтийг нь өгөөд, алсын төлөвлөгөөг нь гаргуулаад ажиллавал үр дүнтэй болно. Түүнээс төрийн болон хувийн хэвшлүүдийг хүчээр шахаад, нөгөө газар нь дарга харахаараа мод тарьж байна гэж жүжиглээд байвал хий дэмий зарлага болоод дуусна” гэж эдийн засагч судлаачдын хэлээд байгаа үнэн.

Сум, дүүргүүдийн удирдлагууд дээд дарга нартаа мод тарьж байгаа, ажил хийж байгаа гэдгээ харуулах, яам агентлагийн дарга сайд нар, УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчдөө сайн хүн болох гэж үндсэндээ Хүүк даргаасаа улс төрийн оноо авах гэж хэдэн зуун мянган мод тарьсан болж ээлж өнгөрөөж байна. Шуудхан хэлэхэд, тэрбум үндэсний хөдөлгөөн хуучин социализмын үеийн уриа лоозон шиг ард түмнийг албадан ажиллуулсан, дарга нарын хэнээрхэл хэтэрсэн ямар ч үр дүнгүй хий хоосон зүйл болж байна. Энэ байдлаараа монголчууд тэрбум модыг тэрбум жил тарихаар байна.

“Мод тарих амархан ч ургуулах хэцүү. Тиймээс зүгээр суулгаад орхиж болохгүй. Гол нь тухайн модны ургах нөхцөл, ямар мод хаана илүү сайн ургах вэ гэдгийг бодолцож шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тарих нь зүйтэй. Тэрбум мод гээд ус ч байхгүй газар сонгоод баахан мод суулгаж байна. Хэн усалж, хэн арчлах вэ гэдэг зохион байгуулалтын ажил тодорхой бус байна. Дээрээс нь мод тарина гэдгийг мод шилжүүлэн суулгахтай хольж хутгаад байна. Мод тарьж ургуулна гэдэг шилжүүлэн суулгахаас огт өөр ажил” гэж бүхий л насаараа мод тарьж буй модны гол мэргэжилтэн Ц.Бат-Эрдэнэ хэлсэн бол ой судлалын доктор МУИС-ийн профессор Н.Батхүү “Тарьсан модоо 20-25 жилийн туршид арчилж тордох хамгаалах ажил хамгийн чухал бөгөөд орхигдсон асуудал болсон. Ойг нөхөн сэргээх, ой байгаагүй газарт ой тарьж ургуулах зэрэг ажилд малын бэлчээрлэлтээс хамгаалах асуудлыг орхигдуулж болохгүй. Малын талхагдлаас хамгаалах арга хэмжээ авахгүй бол хичнээн ч мод тариад нэмэргүй” гэж хэлсэн юм. Ойд судлалын эрдэмтэд модны мэргэжилтнүүд тэрбум модны талаар ийнхүү саналаа илэрхийлсээр байна.

Тэгэхээр Хүрэлсүх Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан мод тарих хөдөлгөөндөө шинжлэх ухаанчаар хандаж, хамгийн гол нь модны мэргэжилтнүүд эрдэмтэн судлаачдаа татан оролцуулах хэрэгтэй байна. Модыг даргадаа долдойдож ажил хийж буй дүр эсгэсэн албан тушаалтан бус шинжлэх ухааны эрдэмтэн хаана ямар газар, ямар цаг улиралд, хэрхэн үрслүүлж тарьж суулгахыг нь мэддэг юм шүү гэдгийг ойлгож ухаарах хэрэгтэй. Гурван жил тарьц суулгацаа бэлдэж байж ургуулах газраа тарих ёстой гэдгийг эрдэмтэд хатуу хэлж байгаа. Гэтэл өнөөдөр юун гурван жил тарьц суулгацаа бэлдэх газар сайгүй, энд тэндгүй шууд л тарьж, асар их хөрөнгийг газар булаад хаяж байгаа нь үнэн. “Тэрбум модны 40 хувьд нь жимсний мод тарих чухал. Энэ нь эдийн засгийн эргэлтэд нөлөө үзүүлнэ. Ажлын байр бий болно. Монголчууд өнөөдөр жимс жимсгэний бүтээгдэхүүний 97 хувийг гаднааас авч байгаа. Цаашид дотоодын хэрэгцээгээ хангадаг болох хэрэгтэй. Жимсний аж ахуй эрхлэх хувийн хэвшилд газрыг нь шууд өгөх ёстой. Мод тарихад хөрс ус, уур амьсгал, газрын гадарга, агаарын даралт найрлага гээд олон хүчин зүйл нөлөөлдөг учир шинжлэх ухаанчаар хандах нь зүйтэй гэдгийг Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн захирал доктор А.Буянбаатар хэлж байна.

Мод тарих энэ ажлыг хувийн хэвшилд хариуцуулах нь бодит үр дүнд хүрнэ гэдгийг модны мэргэжилтнүүд хөдөө аж ахуйн эрдэмтэд үзэж байгаа. Энэ бол хамгийн үр дүнтэй арга. “Та бүхэн энэ газарт мод тарь. Энэ газрыг ой болго” гээд хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдэд газрыг нь өгөх хэрэгтэй. Монголд юу л байна газар л байна. Төрөөс олгосон төдөн га газартаа тухайн компани шинжлэх ухааны үндэслэлтэй, эрдэмтдийн заавар зөвлөгөөний дагуу модоо тарьж, ном дүрмийн дагуу ой бий болгосны дараа тухайн газрыг нь бүр хувьчлаад өгчих нь зөв. Үндсэндээ төрөөс өгсөн газар тухайн компани аж ахуйн нэгжийн хувийн эзэмшил болоод Монголд бас нэг ой нэмэгдэнэ. Манай улс 1970 оноос ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхэлсэн гэдэг. Мод тарихад байгалийн бүс бүслүүрээр харилцан адилгүй хийх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлдэг. Говь цөлийн бүсэд нэг га талбайд хамгийн багадаа 800 мод, харин хээр хангайн бүсэд хоёр мянган ширхэг мод тарьж ургуулсан бол ой гэж үзэж Монгол Улсын ойн санд бүртгэж авдаг.

Төрөөс өгсөн газартаа аж ахуйн нэгжүүд хувийн орон сууц барьж, худаг гаргаад тухайн газартаа тэр чигээр нь мод тарьж, хуульд заасны дагуу хоёр мянган мод тарин хувийн ойг бий болгох. Хэдэн жилийн дараа ойжуулсан газрыг нь тухайн компанид бүр эзэмшил болгож өгөх ийм л гарц гаргалгаа харагдаад байна. Ингэж байж хувийн аж ахуй эрхэлж байгаа бүхэн өөрийн эдлэн газартай болж үр дүнд нь Монгол Улс ойн баялаг орон болно. Ийм зарчмаар явбал тэрбум мод үндэсний хөдөлгөөн бодит ажил болох учиртай.

Түүнээс хаа сайгүй мод тарьж Ерөнхийлөгчийнхөө уриалгыг дэмжсэн дүр эсгээд, түүнийг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэргүүтэй нөхдүүд очиж шалгасан болоод энэ байдлаараа явбал дэлхий нийтэд амласан монголчуудын тэрбум модны хөдөлгөөн үлгэр болно. Энд тэндгүй ухаж төнхсөн, газар сэндийчсэн хар нүх л үлдэнэ. Энэ бол ямар нэгэн улс төр биш, ард түмэн олон нийтэд таалагдах гэсэн ажил биш. Монгол төрийн тэргүүний НҮБ-ын индэр дээрээс хэлсэн хариуцлагатай үг. Иймийн учир төрийн албан хаагчид шахалт шаардлагаар мод тарьсан нэр зүүн ээлж өнгөрөөх биш харин хувийн хэвшлийнхэн итгэл үнэмшилтэйгээр өөртөө зориулж, өөрийнхөө үр удамд зориулж ойг бий болгох нь хамгийн үр нөлөөтэй. Эцэст нь дахин хэлэхэд, хувийн хэвшилд газрыг нь өгч тэрбум модны тээгнээс мултрах нь хамгийн зөв арга.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй 5 цаг 39 мин "Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэв 7 цаг 8 мин Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 7 цаг 56 мин Ховдын хорооны 13 байлдагч ҮБХИС, МУИС, ШУТИС, ХААИС, Их засаг сургуульд суралцах эрхээ авлаа 9 цаг 0 мин Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар эмч нар Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 9 цаг 8 мин О.Баасанхүү: Долдугаар сарын нэгэн бол үргэлж санаж байх, хатуу хар өдөр юм 9 цаг 15 мин Н.Учралыг аврах “Рио”-той хамтарсан үзүүлбэрт улсаараа алга ташчих шиг боллоо... 14 цаг 17 мин Нийслэлийн хүрээний анги, салбарын 250 алба хаагч сургалтанд хамрагдлаа 14 цаг 31 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан 4 тохиолдол нэмэгджээ 14 цаг 36 мин “Playtime”-ыг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана 14 цаг 43 мин Налайх дүүрэг иргэдийн оролцоонд тулгуурласан нээлттэй хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 52 мин Ц.Туваан: Сумын дэлгүүрийн худалдагч “Танай хамаатан ноолуураа тушаасан гэсэн. Манайхаар үйлчлүүлээрэй” гэж иргэдээс гуйдаг болсон байна 15 цаг 8 мин Ихэнх нутгаар халах тул нарших болон болзошгүй эрсдэлээс сэрэмжлэхийг анхааруулж байна 15 цаг 59 мин Наадмаар Төв цэнгэлдэхэд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана 16 цаг 3 мин Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ? 2026-06-30 Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана 2026-06-30 Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо 2026-06-30 Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан, бороогүй 2026-06-30 Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ 2026-06-30 СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван үерлэж байна 2026-06-30
iИх уншсан
М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ... А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ АНУ, Ираны талууд харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролц... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Изр... Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт ору... УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асу... Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ... Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалт... Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно
Top