x

У.Хүрэлсүхийн Тавантолгойн хувьцаа

Өнгөрөгч наймдугаар сарын 30-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас томилогдсон ажлын хэсэг тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын бирж дээр арилжаалах ажлыг зохион байгуулж дууссан тухай анх мэдээлсэн байна. Үүнээс 12 хоногийн дараа буюу өнгөрөгч лхагва гаригт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “2018 оны эцэс гэхэд иргэдийн нэр дээрх 1072 ширхэг хувьцааг амь оруулж, иргэн бүрт хувьцаа тараана” хэмээн мэдэгдэв. 1072 ширхэг хувьцааг амь оруулах ч яахав ойлгомжтой. Олон жил ярьж байгаа асуудал.

Харин “иргэн бүрт хувьцаа тараана” гэсний учрыг ухвал 2012 онд Засгийн газраас иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцаа “бүл нэмэх” бололтой. Тухайн үед Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилснаар нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдох болсон юм. Хувьцаа эзэмшигчдийн тоог гаргахдаа “2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд хувьцаа өгнө” гэсэн билээ. Үүнээс хойш зургаан жил гаруй хугацаа өнгөрч.

2012 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хүн ам 2,867 сая байсан бол 1017 оны жилийн эцсийн тоогоор 3.177 сая бол 310 мянгаар нэмэгдсэн (аргагүй л цөөхүүлээ юм даа, чааваас) байна. Тэгэхээр шинээр нэмэгдсэн 300 мянга гаруй иргэнд мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшүүлэх бололтой. Харин хаанаас, яаж гэдгийг У.Хүрэлсүх Ерөнхий сайд удахгүй хариулах биз. Компанийн үлдсэн 80 хувийн хувьцаанаас нэмж гаргах нь уу, эсвэл?

Сануулахад өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуулиар тухайн үед засаг барьж байсан МАН ахмад настнуудыг хувьцааг нэг сая төгрөгөөр, оюутан сурагчдын хувьцааг “сургалтын төлбөр болгож байна” хэмээн 500 мянган төгрөгөөр үнэлэн бэлэн мөнгөөр худалдаж авсан удаатай. Сонгогчдын саналыг бэлэн мөнгөөр худалдаж авах нь хуулиар хориотой учраас ийм арга хэмжээ авсан хэрэг л дээ. Мөн энэ аргыг нь 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН давтан хэрэглэж, иргэдийн гар дээрх хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авсан. Сонгууль дуусч АН ялагдал хүлээхэд хувьцаагаа зарсан иргэдийн зарим нь мөнгөө олж авч чадалгүй үлдсэн билээ.

Тэгэхээр Иргэдэд хуваарилсан гурван тэрбум ширхэг хувьцааны нэлээд хэсэг нь төрд буцсан гэсэн үг. Магадгүй эндээс дахин хуваарилалт хийж болох юм. Харин хувьцаагаа Засгийн газарт зарж, бэлэн мөнгө авсан нөхдөд дахин хувьцаа өгөх болов уу? "Иргэн бүрт хувьцаа өгнө" гэсний тоонд энэ хүмүүс ч гэсэн орсон уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 34 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 40 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 48 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 52 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 1 цаг 0 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 3 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 1 цаг 8 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 1 цаг 16 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 1 цаг 20 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 2 цаг 37 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 2 цаг 45 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 2 цаг 51 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 2 цаг 57 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 3 цаг 29 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 3 цаг 32 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 3 цаг 35 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 3 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 3 цаг 43 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 3 цаг 50 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 3 цаг 55 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг...
Top