x

ТҮҮХ: Сэтгэл мэдрэлийн асуудалтай ТАВАН УДИРДАГЧ

Төрийн тэргүүн сэтгэл мэдрэлээр эрүүл саруул, гүйлгээ ухаантай хүн байх ёстой гэсэн шалгуур байдаг. Гэтэл бодит байдал дээр энэ шалгуурт тэр болгон таардаггүй. Мэдрэлийг гажиг цөөнгүй захирагч нарт байж иржээ.

Засаг барих хүнд ачаа нь сэтгэцийн  гажиг үүсгэдэг үү? Гэхдээ тийм гажиг эрт өнөөгийн олон захирагч нарт байсан. Харин тэр болгоныг оношлох нь маш ээдрээтэй. Одоо өөрийн үеийнхэндээ хачин зангаар дурсагдсан таван захирагчийн тухай өгүүлэе.

"Калигула"

Ромын гурав дахь эзэн хааны дарангуйлагч, хачин чигтэй  зангийн тухай цуурай түүнээс хэдэн мянган жилээр даван амьдарч ирэв. Эртний Ромын зохиолч Светоний “Арванхоёр цезарийн амьдрал” намтрын түүвэртээ Калигулагийн талаар: “Намхан, цонхигор цагаан царайтай, тарган хэрнээ хүзүү, хөл нь маш туранхай, чамархай, зовхи нь унжсан, өргөн духтай бөгөөд барзгар, толгойдоо бараг үсгүй, зулайдаа халзархайтай, биеэр дүүрэн үстэй” гэж бичсэн байдаг.

Ийм бичлэгээс  мэргэжилтнүүд биеийн болон мэдрэлийн  оношийг  тодорхойлж болох. Гэхдээ Светоний өөрөө тэр талаар тодорхойлоод өгчээ. “Биеийн болон сэтгэлийн тэнхээгээр түүнд гайхуулах зүйлгүй. Хүүхэд байхаасаа унадаг өвчтэй байв. Залуу насандаа тэсвэр тэнхээтэй байсан ч  үе үе  гэнэтхэн суларч ядран яваж, зогсож, сэхэж чаддаггүй байлаа" хэмээжээ.

Үүний зэрэгцээ, эртний ромын зохиолчийн дурсамжаар тэр аянга цахилгаанаас ухаангүй айдаг нэгэн байжээ. Дуу цахилгаантай бороо эхлэнгүүт л эзэн хаан шууд утгаараа орон доороо мөлхөн ордог байж. Калигула засаг барьсан эхний саруудад муугүй удирдаж байв. Удалгүй  үл  танигдах өвчнөөр өвчлөөд улам улам муудаж ирэв.

Светоний бичснээр эзэн хааны нойр тасалдаж, түүнд ер бусын хурц тод зүүд зүүдлэгдэж эхэлжээ. Мөн тэрээр харгис шийдвэр гаргах болсон юм. Ингээд тэр өөрийн ач хүү Тиберия Гаммела, хадам эцэг Силан нарыг хөнөөжээ.

Түүний энэ захирагдашгүй авир хүрээний хүн бүрт нөлөөлөн тархаж байлаа. Гүн ухаантан Сенека эзэн хааны "доромжлон" таашаал авдаг ер бусын авирыг нь тэмдэглэжээ. Тэр аар саар зүйлийг өөрийгөө доромжилсон гэж хүлээн авна.

Калигула сексуаль гаж донтой байсан ба тухайлбал түүнийг эгч дүү нарыгаа садар самуунд татсан гэдэг. Тэдний нэг Друзиллатай романтик харилцаагаа тэр нууж хаалгүй ярьдаг байжээ. Бас тэдний нөхөрүүд нь Калигулагийн нууц амрагууд гэсэн таамаглал байдаг.

"Кастилийн I Хуана"

Хуана XVI зуунд Кастилийг захирч байсан хатан хаан юм. Тэрээр, хаан ширээнд 50 жил суусан гэж албан ёсоор хэлдэг. Гэхдээ мэдрэлийн гажиг нь түүнийг засагт удаан байлгаагүйгээс гадна түүнд Ухаан солиот цолыг үлдээжээ.

Намтарлагчдийн үлдээснээр, Кастилийн Хуаназалуудаа сониуч, тайван, бодож сэтгэх чадвар сайтай байсан гэнэ. Бүсгүй чанартай боловсрол авсан ба улс төр, гүн ухаан, түүхийг сонирхон үздэг байв. Тэр морь унах дуртайгаас гадна хөгжи сонсож, юм нэхэж иржээ.

Хуана 16 настайгаасаа католик шашинаас холдож, өөрийн эх Кастилийн Изабеллаг ихээхэн уурлуулжээ. Зарим нэг мэдээллээр эх нь охиноо тамлан зовоож байсан гэдэг. 1496 онд 17 наастай бүсгүйг Бургундын церцог Үзэсгэлэнт чимэгтэй Филиппийн эхнэр болгон өгчээ.

Сонирхолтой нь энэ улс төрийн гэрлэлт амжилттай болж хосууд бие биендээ хайртай байв.

Гэр бүлийн аз жаргал нь Хуанагийн эдрэлийг булингартуулж эхлэсэн гэдэг. Хардалт нь байнгын хэрүүл үүсгэж, Хуана шөнөжин орилон хашгирч, толгойгоороо хана нүднэ. 1504 онд Изабелла нас бараад Хуна залгажлагч нь болов. Гэхдээ эхнэрийнхээ нэрийн өмнөөс Филипп захирч ирсэн ба удалгүй хоёр жилийн дараа тэр нас бараад Хуана бараг л галзуурсан байв. Тэр Филиппийн оршуулахыг хориглон австай цогцосыг нь дэргэдээ авч яван үе үе онгойлгон цогцосыг хардаг байж. Гэхдээ бусад эмэгтэйчүүдийг түүнд ойртуулдаггүй байсан гэх. Кастилийн захиргааг Хуанагийн эцэг Арагоны Фердинандявуулах болов. Хуанаг Филипп нас барсны дараа төрсөн охин Екатеринагийн хамт тусгай холын шилтгээн “хорьжээ”.  Хожим охин нь Португалийн хатан хаан болсон юм. Хуана тэнд 4 жилийг өнгөрөөж, 75 насандаа нас баржээ. Фердинанд 1516 онд өнгөрч түүний хүү V Карл Хуанагийн нэрийн өмнөөс Кастилийг захирчээ.

I Петр

Бүх Оросын эзэн хаан I Петрын мэдрэлийнгажиг нь “царайнаас нь илт” гэх яриа бий. Заримдаа нүүрсний булчин шөрмөс нь таталдан өөрийн мэдэлгүй хөдөлгөөн гарган уулгаддаг байжээ. Орост сууж байсан Данийн элчин Юст Юль түүний талаар “Хааны нүүр царай таталзаж, толгойгоо сэгсэрч, ам нь муруйж, гар, хөл нь таталзсан хөдөлгөөнтэй болдог. Тэр минутад түүний ойр байсан хүмүүс бүгд айсан хэн ч түүндойртож чаддаггүй байлаа” гэж бичсэн байдаг. Түүхч Виктор Наумов хааны тэр асуудлыг хүүхэд байхдаа дайрсан тухайлбал, буучдын 182 оны цуст үймээн мөн байнга ууж наргиж байсантай холбож үзжээ. Эдгээр нь түүний өвчнийг хурцатгасан байж болох юм.

Сэтгэл зүйч Николай Пуховский үзэхдээ, I Петр нь өөртөө итгэх итгэл суларсан тэмбүүний халдвар авна гэсэн айдастай байсан гэжээ. Гэтэл түүний тэр талын баттай баталгаа байхгүй.

II Людвиг

XIX зууны хоёрдугаар хагасын Баварийн ван II Людвигийг ер бусын зан араншингаас нь болон “үлгэрийн” гэсэн хочоор шагнажээ.

II Людвигүргэлжийн романтизмд автсан, сүүлийн жилүүддээ өөрийн зөгнөлд улам улам татагдсаар иржээ. Чухал баримтад гарын үсэн зуруулахаар сайд нар нь түүнийг уул хадаар хайдаг байсан гэнэ. Захирагч нарт баймааргүй хариуцлагагүй байдлаас нь болон түүнийг солиорсон гэх цуу гарч ирэв. Ингээд 1886 онд эмч нарын консилиум гэрч нарын мэдүүлэгт үндэслэн II Людвигийг "эмчилгээгүй эдрэлийн өвчтэй" гэсэн дүгнэлтийг гаргасан байв. Гэхдээ эмч нар түүнийг үзээгүй өнгөрсөн нь хачирхалтай. Удалгүй ванг албадан эмчилгээнд оруулсан нь амиа егүүтгэхэд хүргэжээ. Түүнийг алагдсан гэх яриа бий. Хожим түүний үеэл дүү Австрийн хатан хаан Елизавета "Ван галзуу байгаагүй, тэр ерөөсөө л мөрөөдөлдөө автсан сонин хүн. Тэд түүнд арай зөөлөн хандан аймшгийн цагт нь өршөөж болох байлаа" гэж хэлсэн байдаг. II Людвигийн ер бусын хөшөө  нь үлгэрээс гарсан мэтийн цуутай шилтгээн Нойшванштайн болон үлджээ.

Иосиф Сталин

Иосиф Сталины сэтгэцийн эрүүл мэнд нь олон тооны судалгааны бай болж байгаа. Судлаачдын нэг сэтгэл зүйч Густав Быковский болохоор, бүрэн дүүрэн биш гэдгээс  нарциссизмын гажигтай, хартай, сэжигтэй хүн байсан гэж Сталиныг хэлсэн юм. Өөрийн  үнэлгээний доогуур төвшний хамгаалалт нь өөрийгөө бүхнээс хүчтэй болгон харагдуулах хүсэл байдаг.

"Сталин өөрийн нарциссмын хосдлоо өөрийн “Би” гэсэн сүрдэм дүрийг гарган нөхсөн" гэж гүн ухаанч, орос судлач ДаниельРанкур-Лаферьер хэлж байв. Түүний санаагаар, Зөвлөлтийн лидер алдаагаа бусдад хариуцуулах донтой байжээ. Германтай хийсэн дайны эхний үед амссан Улаан армийн асар их хохиролд тэр Жуковыг буруутгаж байв. Дайн эхэлсний дараа тэр Гадаад хэргийн наркомоо даажигнан "Молотов, чи босоод немцүүдтэй хийсэн өөрийн гэрээгээ эдэнд хэлээд өг" гэж байв.

Зөвлөлтийн сэтгэл зүйч Владимир Бехтерев түүнийг  сэтгэцийн гажигтай гэж байв.

Никита Хрущев ЗХУКН-ын XX их хурал дээр 1956 онд жолоодогчоо "Сталин хүнд итгэл муутай, маш хартай хүн байсныг бид цуг алба хааж байсны хувьд мэднэ. Тэр хэн нэгнийг хараад «чи өнөөдөр яагаад эгц харахгүй байна?» эсвэл «өнөөдөр чи яагаад буруу хараад миний нүд рүү харахгүй байна вэ? хэлж чадах хүн" гэж үнэлсэн байдаг.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 2 цаг 34 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 2 цаг 35 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 3 цаг 13 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 3 цаг 15 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 3 цаг 16 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 3 цаг 24 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 3 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 3 цаг 33 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 3 цаг 36 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 3 цаг 37 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 3 цаг 38 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай 5 цаг 55 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 11 цаг 53 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 11 цаг 55 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ 11 цаг 58 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 11 цаг 58 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ 12 цаг 0 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ 12 цаг 0 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Өчигдөр 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Өчигдөр 18 цаг 09 мин
iИх уншсан
Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top