x

Сармагчны цэцэг өвчнийг нийтийн эрүүл мэндэд аюултайд тооцох эсэхийг хэлэлцэнэ

Сармагчны цэцэг өвчний тархалт нийтийн эрүүл мэндэд аюул учруулахуйц хэмжээнд хүрсэн эсэхийг үнэлэхээр ирэх 7 хоногт шуурхай хуралдаан зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа ДЭМБ мэдэгдлээ. Сармагчны цэцэг өвчнийг олон улсын эрүүл мэндийн онцгой байдлын түвшинд хүрсэн гэж зарлавал ДЭМБ уг өвчнийг "Ковид-19" цар тахлын адил түвшинд авч үзэж байна гэсэн үг юм.

Өчигдрийн байдлаар дэлхийн 39 улсад сармагчны цэцэг өвчний 1600 гаруй тохиолдол батлагдсан байна.

ДЭМБ-ын шуурхай хуралдаанд олон орны эрдэмтдийг урьжээ. Өмнө нь ДЭМБ гахайн ханиад, эбола, зика вирус, "Ковид-19" зэрэг өвчнүүдийг нийтийн эрүүл мэндийн гамшигт тооцож, шуурхай хариу арга хэмжээ авах зөвлөмжийг улс орнуудад өгч байсан.

Одоогоор сармагчны цэцэг өвчний 1600 гаруй тохиолдол Европ, Хойд болон Өмнөд Америк, Ази, Африк, Австрали гэсэн бүс нутгуудад бүртгэгдээд байна.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус “Сармагчны цэцэг өвчний тархалт өмнө нь тохиолдож байгаагүй, өөр байдлаар тархаж байгаа нь санаа зовоож байна. Иймээс халдварын тархалт нийтийн эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээнд хүрч байгаа эсэхийг үнэлэхээр Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу онцгой байдлын хороог энэ сарын 23-нд хуралдуулахаар шийдвэрлэлээ. Сармагчны цэцэг өвчин өмнөхтэй адилгүй олон улс оронд тархаж байгаа учраас зохих хариу арга хэмжээг авах шаардлагатай болж байна” гэж ярьжээ.  

Үүнээс гадна ирэх 7 хоногийн ДЭМБ-ын шуурхай хуралдаанаар сармагчны цэцэг өвчний нэрийг өөрчилж магадгүй байна. Уг өвчин болон вирусний нэрийг ялгаварлан гадуурхах, доромжлох агуулгагүй болгон өөрчлөхийг олон улсын эрдэмтэд ДЭМБ-д хандаж уриалсан юм байна.

Өөрөөр хэлбэл, сармагчны цэцэг өвчнийг Африк тивтэй шууд холбох нь утгагүй гэж эрдэмтэд үзжээ. Энэ өвчин өмнө нь Баруун болон төв Африкийн орнуудад ихэвчлэн тархдаг байсан бол энэ удаад тус тивээс гадна орших улс орнуудад ялангуяа Өрнөдийн улс орнуудад тархаж байгаа нь ховор үзэгдэлд тооцогдож байгаа юм.

Уг вирус сармагчнаас бус ихэнхдээ зэрлэг мэрэгч амьтнаас хүнд дамждаг. Салхин цэцэг өвчний вирустэй нэг төрөлд багтдаг боловч харьцангуй хөнгөн хэлбэрээр илэрдэг. Агаар дуслын замаар тархдаггүй, халдвартай хүнтэй ойр харилцах, хүрэлцэх замаар халдварладаг гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байгаа.

Одоогоор уг өвчний вирус бэлгийн замаар халдварлаж байгаа эсэхийг судлаж байгаа ч дүгнэлт нь гараагүй байна. 

Эх сурвалж: mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 32 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 33 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 35 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 54 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 1 цаг 9 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 1 цаг 14 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 2 цаг 43 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 2 цаг 45 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 2 цаг 45 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 2 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 2 цаг 48 мин Хувийн сургуулийн сургалтын төлбөрийг зохицуулах Боловсролын сайдын тушаал гарлаа 2 цаг 48 мин Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүллээ 5 цаг 16 мин Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 5 цаг 18 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарч, баруун хэсгээр бороо орно 5 цаг 18 мин Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт, COP-17 хурлын бэлтгэлийг хэлэлцэв 5 цаг 20 мин Орон сууцны залилангийн хэргүүдийг шалгаж, 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг хязгаарлажээ 5 цаг 21 мин Хотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчтэй уулзлаа 5 цаг 22 мин Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 5 цаг 23 мин Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 20 цаг 22 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top