x

Байден: Украинд дахин нэг тэрбум долларын цэргийн тусламж үзүүлнэ

Ерөнхийлөгч Байден “АНУ Украин руу дахин нэг тэрбум долларын техник, зэвсэг илгээнэ” гэж мэдэгдлээ. НАТО-гийн бусад хэд хэдэн холбоотнууд сум, алсын тусгалын пуужингийн систем, нисдэг тэрэг зэрэг нэмэлт цэргийн тусламж үзүүлэхээ мөн амласан байна.

Байден мэдэгдэлдээ "Украины ард түмний эр зориг, тэсвэр хатуужил, шийдэмгий байдал дэлхий дахинд урам зориг өгсөөр байна" хэмээгээд "АНУ холбоотнууд болон түншүүдийнхээ хамтаар Украины ард түмний эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж буй тэмцэлд өгөх амлалтаасаасаа буцахгүй" гэлээ. 

Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Украины бусад удирдагчид Донбассын зүүн бүс дэх тулалдаанд Оросын зарим давуу талыг сөрөн зогсохын тулд өргөн хүрээний зэвсэг хэрэгтэйг онцлон тэмдэглэж, илүү хүнд зэвсэг өгөхийг улам шавдуулан гуйсны дараа тус мэдэгдэл гарлаа.  

Оросын дайралтанд өртөж буй зүүн хэсгийн Сиеверодонецк хотод энгийн иргэд болон дайчид химийн үйлдвэрийн цогцолбор дор хоргодож байгаа нь Мариуполийн бүслэлтийн гашуун цуурай юм.

Дайн нь Румын зэрэг орнуудад цөмийн эрчим хүч, байгалийн хийн салбарт ахиц дэвшил авчрах болно. Европын Холбоо сүүлийн үед Египет, Израилиас түлхүү байгалийн хий импортлохыг эрмэлзэж байна. Хэдийгээр хориг арга хэмжээ авсан ч Орос худалдан авагчдыг олсоор байгаа тул Москвагийн газрын тосны гарц тавдугаар сард өссөн байна.

БНХАУ-ын хувьд Ши Жиньпин Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа, Оростой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх санал тавьсан байна. 

Өнгөрсөн долоо хоногт Хятад, Орос улс орнуудыг холбосон гүүрийг нээлээ гэж The Global Times мэдээлэв.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 10 цаг 35 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 12 цаг 16 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 12 цаг 46 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 13 цаг 5 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 16 цаг 37 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 16 цаг 44 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 16 цаг 49 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 18 цаг 28 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 18 цаг 37 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 18 цаг 46 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 18 цаг 52 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 19 цаг 10 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 19 цаг 30 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 19 цаг 35 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 19 цаг 41 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 19 цаг 46 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 20 цаг 6 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 20 цаг 53 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 21 цаг 37 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top