x

Харгис, завхай эсвэл бүтээгч хүн үү?!: Оросууд Нэгдүгээр Петр хааны түүхэн үүргийг санал асуулгаар үнэлжээ

Нэгдүгээр Петр шиг өргөн цар хүрээтэй алдар нэртэй хувь хүнийг үнэлэх нь сонин биш. Нэг хэсэг нь түүнийг шинэчлэгч гэж магтана, нөгөө хэсэг нь түүний шинэчлэл зөвхөн гай тарьсан гэнэ. Эзэн хааны ямар ололт нь чухал байсан, ямар нь шүүмжлэлтэй тулгарсныг бүх Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвийн (ВЦИОМ) санал асуулга харуулав.

Судлаачдийн гаргаснаар оросууд Петр хааны гол гавъяа нь флот байгуулж, Балтийн тэнгист гарцтай болгосныг нэгдүгээрт гарган тавив. Хоёрт нь “Европ руу цонх” гаргасныг хэлэв. Гуравт нь түүний шинэчлэлийн гавъяаг бичжээ.

Петербургийг байгуулсан нь түүний чансааны тавд эрэмблэгдэв. Харин цэргийн ололтууд асуулгын сүүл хавиар тавигдсан байна.

Асуугдагчдын дөнгөж 5 хувь нь Петрын үүргийг сөргөөр үнэлжээ. Тэр хүмүүсийн ихэнх эзэн хаан олигтой юм хийгээгүй гэсэн байв. Харин ч өөрийн шинэчлэлүүдээр тус биш ус болсон гэсэн байна. Хааны Европтой холбож өгснийг бас л олон янзаар үнэлэв. Асуугдагчдын хэсэг тэр нь эсрэгээр орос түмний уламжлал, соёлыг устгасан гэж үзжээ. Бас нэг хэсэг нь түүнийг харгис байсан, завхайгаар амьдарсан гэв. Тэд ер нь Петр Европт очоод өмнөхийн адил биш болоод эвдэрсэн гэж өгүүлжээ.

Ер нь бол оросуудын 90 хувь нь Петр хааны үйл ажиллагааг нааштайгаар үнэлжээ.

 

ВЦИОМ төвийн ерөнхий захирлын зөвлөх Елена Михайлова "Петрын үед амьдрагчдын хувьд түүний явуулж байсан шинэчлэлүүд нь өдөр тутмын практик, ахуйн дадал зуршлийг эрс өөрчлөн тэдэнд тааламжгүй байсныг дарангуйлалтай холбож байсан бол өнөөгийн бидэнд  түүний цар хүрээтэй үйл ажилгааны урт хугацааны нааштай үр дүн нь ойлгожтой бөгөөд тодорхой харагдаж байна" хэмээв.

Энэ санал асуулгын дараа, ахbад үеийнхэнд эзэн хааны улсыг бэхжүүлэх, арми, флотыг хөгжүүлсэн, технологийн хөгжилд оруулсан хувь нэмэр чухал байгаа нь харагдлаа. Харин залуу хүмүүст бол түүний Европын орнуудтой тогтоосон соёл, эдийн засгийн харилцаа нь чухал байв.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 32 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 33 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 35 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 54 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 1 цаг 9 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 1 цаг 15 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 2 цаг 43 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 2 цаг 45 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 2 цаг 45 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 2 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 2 цаг 48 мин Хувийн сургуулийн сургалтын төлбөрийг зохицуулах Боловсролын сайдын тушаал гарлаа 2 цаг 48 мин Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүллээ 5 цаг 16 мин Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 5 цаг 18 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарч, баруун хэсгээр бороо орно 5 цаг 18 мин Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт, COP-17 хурлын бэлтгэлийг хэлэлцэв 5 цаг 20 мин Орон сууцны залилангийн хэргүүдийг шалгаж, 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг хязгаарлажээ 5 цаг 21 мин Хотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчтэй уулзлаа 5 цаг 22 мин Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 5 цаг 23 мин Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 20 цаг 22 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top