x

АНУ-д галт зэвсгийг 21-ээс доош насныханд худалдахгүй байх хуулийг хэлэлцэж байна

Техас мужийн Увалде, Нью-Йоркийн Баффало хотод болсон масс аллага буюу сургуулийн сурагч хүүхдүүдийн амь насаа алдсан хэргээс хойш зөвхөн энэ жил гэхэд 200 гаруй хүн бууны суманд өртөж амиа алджээ. Төлөөлөгчдийн танхимын хууль тогтоогчид амьд үлдсэн хүмүүс, хохирогчдын гэр бүлийн гишүүд болон шинжээч, гэрчүүдийн мэдүүлгийг сонслоо.  

Увалде хотын бага сургуульд амь үрэгдсэн Лекси охины ээж Кимберли Рубио хууль тогтоогчдоос AR-15 гэх мэт цэргийн загварын винтов худалдаж авах насыг 21 болгохыг уриалсан байна. Тэрээр "Зарим хүмүүст, мөнгөтэй хүмүүст, улс төрийн кампанит ажлыг санхүүжүүлдэг хүмүүст яагаад ч юм буу хүүхдүүдээс илүү чухал байна" гэсэн юм. 

21-ээс доош насны хүмүүст хагас автомат буу худалдахыг хориглох, 10-аас дээш сумтай магазин зарахыг хориглох тухай хуулийн багц хязгаарлалтын талаар санал хураалт явуулахаас хэдэн цагийн өмнө гэрчүүд үгээ хэлжээ. Сенатын хэлэлцээчид сэтгэцийн эрүүл мэнд, сургуулийн аюулгүй байдлыг шийдвэрлэх нарийн тохиролцоонд хүрч, 21-ээс доош насны буу худалдан авагчдад хамгаалалт тавихаар ажиллаж байна.

Одоо Конгресст хэлэлцэж буй бууны дөрвөн гол санал нь 1999 оноос хойш дор хаяж 35 удаа олноор буудсан хэрэгт өөрчлөлт авчирч болохыг Times онцолжээ. Арав гаруй жилийн турш Ардчилсан намын санал болгосон хязгаарлалтууд Конгрессоор дэмжиж чадаагүй. Харин Бүгд найрамдахчуудаас ихэнх нь энэ асуудал дээр байр сууриа илэрхийлэхээс татгалзсан бөгөөд энэ арга хэмжээг эсэргүүцнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top