x

Леброн Жэймс тэрбумтануудын эгнээнд багтжээ

Леброн Жэймсийн хөрөнгө ашиг орлого тэрбумаар тоологдож эхэлсэн бөгөөд NBA-гийн идэвхтэй тоглогч дундаас анхных нь боллоо.

Лос Анжелес Лэйкерс багийн од "бизнесээ дээд зэргээр нэмэгдүүлж" татвар төлөхөөс өмнө 1.2 тэрбум долларын орлого олсон гэж Форбес мэдээлжээ. Сэтгүүлд түүний сүүлийн 19 жилийн хугацаанд гурван өөр багийн NBA-д тоглосон цалин нь 383 сая доллар байсан ба Жэймс "баталгаажуулалт болон бусад бизнесээс 900 сая долларын орлого олсон" гэж бичжээ.

Форбес Nike, AT&T, PepsiCo болон Walmart зэрэг компаниудтай хийсэн ашигтай гэрээнүүдээс гадна Жеймс эдгээр брэндүүдийн хувьцааг эзэмшдэг бөгөөд гэрээний дагуу хурдан цалингаа бэлнээр авахынхаа оронд хувьцаанаас нь ашиг хүртэхээр гэрээ үзэглэсэн гэсэн байна.

NBA-гийн дөрвөн удаагийн аварга тэрээр фитнессийн гарааны Tonal, дундын унааны компани Lyft, Blaze Pizza зэрэг компаниудад мөн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Жэймсийн өөр нэг ашигтай хөрөнгө оруулалт бол 300 сая доллараар үнэлэгддэг SpringHill Entertainment телевиз, кино студи юм. Тус студи нь түүний тоглосон "Space Jam: A New Legacy" киног бүтээхэд тусалсан бөгөөд энэ кино нь дэлхий даяар 163 сая долларын ашиг олсон байна.

Жеймс эртнээс тэрбумтан болохыг мөрөөддөг байсан нэгэн аж. Тэрээр 2014 онд GQ-д өгсөн ярилцлагадаа "Тэрбумтан болох миний хамгийн том амжилт байх болно. Мэдээж би бизнесээ нэмэгдүүлэхийг хүсч байна. Хэрэв би үүнийг олж авбал, хэрэв би тэрбум долларын тамирчин болбол, хоооо! Өө, бурхан минь, би баяртай байх болно" гэж байжээ. 

Дашрамд дурдахад, Майкл Жордан Форбес сэтгүүлийн жагсаалтад багтсан сагсан бөмбөгийн цорын ганц тэрбумтан юм. Тэрээр зодог тайлснаасаа хойш арав гаруй жилийн дараа 2014 онд тэрбумтан болж байжээ.  

Б.Бүжлхамаа

www.edition.cnn.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top