x

НҮБ-ын төлөөлөгч Хятадыг тэгэс ингэсхийж шүүмжлэв

НҮБ-ын хүний ​​эрхийн дээд албан тушаалтан Хятадад зургаан хоног ажилласан бөгөөд Хятад улс лалын шашинт цөөнхүүдийг дарангуйлж буй тал дээр цөөхөн хэдэн шүүмжлэл хэлэв.

Мишель Бачелет түүний айлчлал нь "мөрдөн байцаалтын ажиллагаа биш" бөгөөд Хятадын удирдагч Ши Жиньпинтэй видео яриа хийх үеэрээ "Хятад улс терроризмын эсрэг болон радикализмаас ангижруулах арга хэмжээ авч байгаа талаар асуулт тавьсан" гэж мэдэгдэв.

Ингэхдээ Бачелет Шинжаан дахь ахуй нөхцлийг Бээжингийн “Террорист халдлагад хариу өгөх мэргэжлийн сургалт” гэж тодорхойлдог шиг албаны хэлээр дүрсэлж дурьдав.

Үүний дараа Хүний эрхийн байгууллагууд болон хилийн чанад дахь Уйгурчууд түүний үгийг эрс буруушаав. Human Rights Watch-ын Хятад дахь захирал Софи Ричардсон "Дахин шүдгүй яриа хэлцэл биш харин харгис хэрцгий гэмт хэргийн олон нотлох баримтыг найдвартай мөрдөн шалгахыг шаардаж байна" гэсэн юм.

Хятад улсын сүр хүч дэлхийн хэмжээнд улам бүр нэмэгдэж байгаа нь НҮБ-ын хүрээнд хүртэл нөлөөлж байна гэж шүүмжлэгчид Бачелетийн айлчлалын дараа дүгнэжээ. Гэхдээ шинжээчид зөвхөн энэ айчлалаас үндэслэж ингэж хэлж байгаа хэрэг биш. Тахлын гарал үүслийн талаарх Бээжингийн ярианы зарим хэсгийг ДЭМБ зэрэг үндэстэн дамнасан байгууллагууд ч мөн дэмжсэн байдаг. 

Эрх баригчид 2005 оноос хойшхи анх удаа айлчилж буй дээд албан тушаалтанд дорвитой сэтгэгдэл үлдээхийн тулд ихэд хичээл зүтгэл гаргасан. Тэр ч байтугай Хятадын Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Бачелетийг Бээжинг "Хүний ​​эрхийг хамгаалж байна" гэж магтсан гэж ташаа иш татсан бол начир дээрээ албаны хүмүүс хилийн чанадаас мөрдөн байцаалт явуулахыг уриалсан Уйгурчуудын ар гэрийнхэнд заналхийлсэн байна. 

Хөвөн даавууг Шинжаанаас авдаг компаниуд албадан хөдөлмөр эрхэлдэг гэсэн өргөн тархсан буруутгалыг үнэлэхийн тулд үйл ажиллагаагаа ил тод болгохыг хичээж байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 30 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 31 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 33 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 52 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 1 цаг 7 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 1 цаг 12 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 2 цаг 41 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 2 цаг 43 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 2 цаг 43 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 2 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 2 цаг 46 мин Хувийн сургуулийн сургалтын төлбөрийг зохицуулах Боловсролын сайдын тушаал гарлаа 2 цаг 46 мин Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүллээ 5 цаг 14 мин Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 5 цаг 16 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарч, баруун хэсгээр бороо орно 5 цаг 16 мин Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт, COP-17 хурлын бэлтгэлийг хэлэлцэв 5 цаг 18 мин Орон сууцны залилангийн хэргүүдийг шалгаж, 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг хязгаарлажээ 5 цаг 19 мин Хотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчтэй уулзлаа 5 цаг 20 мин Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 5 цаг 21 мин Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 20 цаг 19 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top