x

Турк зэвсгийн хоригийг цуцлуулж, алан хядагчид гэж сэжиглэгдэж буй иргэдээ авахыг хүсч байна

Оросын Украинд явуулж байгаа дайны улмаас Швед, Финланд улсууд төвийг сахисан бодлогоосоо ухарч, НАТО-д гишүүнээр элсэх шийдвэрт хүрсэн. Гэхдээ Швед, Финландын өмнө НАТО-гийн нөлөө бүхий гишүүдийн нэг Турк улсын эсэргүүцлийг даван гарах сорилт тулгарч байгаа. Иймээс Туркийн байр суурийг өөрчлөх зорилгоор Швед Финландын дипломат төлөөлөгчид Туркийн нийслэл Анкарад очжээ.

Харин Турк "алан хядагч гэж үздэг байгууллагуудыг дэмжихгүй байх, зэвсгийн хоригоо цуцла" гэсэн нөхцөлүүдийг тавьж байна.

Лхагва гаригт хоёр улсын төлөөлөгчид Туркийн ерөнхийлөгчийн ойрын туслахтай тус тусын уулзалт хийжээ.  Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган алан хядагч байгууллагууд гэж үздэг Курдын хөдөлмөрийн нам, Сирийн Курдын зэвсэгт дайчдыг дэмждэг гэж Швед, Финландыг буруутгаж байна.

Эрдоган НАТО-д элсэхийг нь эсэргүүцэх далимдаа Швед, Финландын Туркд тавьсан зэвсгийн хоригийг цуцлуулах, алан хядагчид гэж сэжиглэгдэж байгаа иргэдээ шилжүүлж авах сонирхолтой байгаа юм.

Өчигдөр Туркийн талтай хийсэн уулзалт “үр дүнтэй” болсон гэж Швед, Финландын эрх баригчид мэдэгдсэн. Харин Туркийн талаас “бид батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн эсрэг хориг арга хэмжээг цуцлуулах талаар энэ уулзалтаас нааштай хандлага олж харлаа” гэж мэдэгджээ. Түүнчлэн Анкарагийн эсэргүүцэж байгаа алан хядагч байгууллагуудыг дэмждэг байдлаа зогсоох, зэвсгийн хоригийг цуцлах зэрэг нөхцөлүүдийг тавьж байна. Эсэргүүцэж байгаа эдгээр асуудлыг шийдвэрлэх алхам хийхгүй бол Скандинавын эдгээр улсуудыг НАТО-д элсэхийг нь дэмжихгүй гэж Анкара байр сууриа маш тодорхой илэрхийлж байна.

Швед, Финландын төлөөлөгчид Туркд ажиллахтай зэрэгцээд Европын зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишель НАТО-д элсэх Финланд, Шведийн чармайлтыг дэмжих зорилгоор Хельсинки, Стокгольмд айлчилж байна. Тэрээр Финланд улс НАТО-д элсэх нь өөрийн улс болоод Европыг аюулгүй, хүчирхэг болгоход маш чухал үүрэгтэй гэж мэдэгджээ. НАТО-д гишүүнээр элсэхэд тус эвслийн 30гишүүн бүх улсын дэмжлэгийг авсан байх ёстой. Тиймээс Швед, Финландын эрх баригчид эсэргүүцэж байгаа ганц улс Туркийн байр суурийг зөөллөх зорилгоор дипломат алхам хийж байна.

Швед Финланд улсууд Оросын Украинд хийж байгаа дайны нөлөөгөөр бүс нутгийн аюулгүй байдалд эрсдэл учрах вий гэсэн болгоомжлолын үүднээс НАТО-д элсэх өргөдлөө өнгөрсөн 7 хоногт гаргасан юм. НАТО улс орнууд зөрчилтэй асуудлаа шийдвэрлэж, тохиролцохоор нь энэ 2 улсыг гишээр элсүүлж авна гэж Ерөнхий нарийн бичгийн дарга нь Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр мэдэгджээ.

Энэ үйл явц Украин дахь Оросын дайны геополитикийн хамгийн том үр дагавруудын нэг бөгөөд Европын аюулгүй байдлын газрын зургийг дахин зурна гэж шинжээчид тодорхойлж байгаа юм.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 3 цаг 17 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 3 цаг 17 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 3 цаг 56 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 3 цаг 57 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 3 цаг 59 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 4 цаг 7 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 4 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 4 цаг 16 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 4 цаг 19 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 4 цаг 20 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 4 цаг 21 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай 6 цаг 37 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 12 цаг 36 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 12 цаг 38 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ 12 цаг 41 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 12 цаг 41 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ 12 цаг 43 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ 12 цаг 43 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Өчигдөр 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Өчигдөр 18 цаг 09 мин
iИх уншсан
Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top