x

Оросын төв телевизээр Дарханы замаар жишээ авч Монголчуудыг шоолжээ

Дарханы авто замын бүтээн байгуулалт олон жил сунжирсан нь монголчуудыг бухимдуулж байгаа билээ. Тэгвэл энэ асуудал Монголын хилээс хальж, хөрш орны хошин ярианы сэдэв болжээ.

Кремлийн алдартай суртал нэвтрүүлэгч гэгддэг хөтлөгч Владимир Соловьевын “Вечер” ярилцлагын нэвтрүүлгээр Дарханы замын талаар доог тохуу болгон ярьсан байна.

Уг нэвтрүүлгийн лхагва гаригийн дугаарт оролцсон ОХУ-ын төрийн Думын тусгаар улсуудын хамтын нийгэмлэг, Евразийн интеграц хариуцсан байнгын хорооны дэд дарга Константин Затулин хөрш орнуудыг холбосон зам тээврийн асуудлын талаар ярьжээ.

Ингэхдээ хамгийн муу жишээгээр Орос-Монголын зам тээврийг нэрлэсэн байна.

Тэрээр “Би Монголд ажлын шугамаар уригдсан юм. Тэгэхдээ би Монголд очих боломжгүйг олж мэдсэн. Тийшээ онгоц нисэхгүй байна. Зам ч байхгүй байна. Улаан-Үд хүртэл нисээд цаашаа хил хүртэл машинаар явна. Тэгээд хилээр гараад 200 км замгүй. Манай хилээс Улаанбаатар хүртэл зам байхгүй шүү. Эх орны дайны үеэр монголчууд бидэнд чадах ядахаараа тусалж байсан. Бид ч үүнд нь талархаж явдаг. Гэтэл энэ олон жилийн хугацаанд бид яагаад Монголтой хэвийн замаар холбогдож болоогүй юм бэ?” гэж ярьжээ. Харин энэ үеэр хөтлөгч Соловьев “Мориор явахгүй яасан юм бэ?” гэж хошигноход нэвтрүүлэгт оролцогсод инээлдэж байв.

Константин Затулин мөн агаарын замаар Монголд хүрэхэд заавал Истанбул, Сөүлийн аль нэгээр дамжиж нисэхээр байгааг хэлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 3 цаг 12 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 3 цаг 13 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 3 цаг 51 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 3 цаг 53 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 3 цаг 54 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 4 цаг 2 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 4 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 4 цаг 11 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 4 цаг 14 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 4 цаг 15 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 4 цаг 16 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай 6 цаг 33 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 12 цаг 31 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 12 цаг 33 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ 12 цаг 36 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 12 цаг 36 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ 12 цаг 38 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ 12 цаг 38 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Өчигдөр 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Өчигдөр 18 цаг 09 мин
iИх уншсан
Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top