x

Финланд, Шведийн төлөөлөгчид Анкарад хэлэлцээ хийв

Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Швед, Финланд улсууд төвийг сахисан орнуудын байр сууриа орхиж, НАТО-д элсэх хүсэлтээ өгөөд байгаа. Гэвч үүний тулд, эвслийн гишүүн орны нэг Туркээс тавьж байгаа нөхцөлүүдийг шийдвэрлэх шаардлагатай болсон.

Энэ хүрээнд Швед, Финландын дипломатчид лхагва гаригт Анкарад яриа хэлэлцээ хийсэн байна.

Хоёр орны төлөөлөгчид Туркийн удирдагчдыг байр сууриа өөрчлөхөд түлхэц үзүүлэх зорилгоор Ерөнхийлөгч Рэжеп Таип Эрдоганы шадар төлөөлөгч болон Гадаад яамны дэд сайд нартай тус бүр уулзаж ярилцжээ. Турк улс, Хойд европын эдгээр улсыг Курдистаны ажилчны нам болон Сирийн курдуудын сайн дурын бүлэглэлд дэмжлэг үзүүлдэг гэж буруутган, НАТО-д элсүүлж авахын эсрэг байр суурьтай байгаа юм.

Энэ хоёр бүлэглэлийг Туркт алан хядагч байгууллагууд гэж үздэг байна.

Энэ хүрээнд, эдгээр бүлэглэлийн гишүүн 28 хүнийг Шведээс, 12 хүнийг  Финландаас албадан гаргуулах шаардлага мөн тавьжээ. Түүнээс гадна Турк улсад тавьсан зэвсгийн хоригоо цуцлахыг энэ 2 улсаас шаардаж байгаа аж. Шведийн төрийн нарийн бичгийн дарга болон, Финландын ижил зиндааны түшмэлээр ахлуулсан төлөөлөгчид уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр, талууд үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн байна. 

Шведийн Төрийн нарийн бичгийн дарга Калин, зэвсгийн экспортод тавьсан хориг хязгаарлалтыг цуцлах асуудлаар хоёр улс нааштай алхмууд хийх төлөвийг Туркт ойлгуулсан гэдгээ мэдэгджээ. Гэхдээ Турк улс өөрийнх нь тавьж байгаа шаардлагуудыг биелүүлэх тодорхой алхмууд хийхгүй бол Скандинавын энэ хоёр улсыг НАТО-д элсүүлэхийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь нь хэвээр байгаа юм байна. 

НАТО-д шинээр гишүүн элсүүлэхийн тулд гишүүн 30 улсын бүгдийнх нь дэмжлэгийг авах ёстой байдаг юм.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 37 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 38 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 40 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 59 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 1 цаг 14 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 1 цаг 19 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 2 цаг 48 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 2 цаг 50 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 2 цаг 50 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 2 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 2 цаг 53 мин Хувийн сургуулийн сургалтын төлбөрийг зохицуулах Боловсролын сайдын тушаал гарлаа 2 цаг 53 мин Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүллээ 5 цаг 21 мин Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 5 цаг 23 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарч, баруун хэсгээр бороо орно 5 цаг 23 мин Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт, COP-17 хурлын бэлтгэлийг хэлэлцэв 5 цаг 25 мин Орон сууцны залилангийн хэргүүдийг шалгаж, 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг хязгаарлажээ 5 цаг 26 мин Хотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчтэй уулзлаа 5 цаг 27 мин Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 5 цаг 28 мин Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 20 цаг 26 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top