x

Дэлхий даяар тохиолдол нь нэмэгдэж буй сармагчны өвчнийг олон улс анхааралтай ажиглаж байна

Даваа гаригийн байдлаар АНУ-д сармагчны цэцэг өвчний нэг тохиолдол, сэжигтэй зургаан тохиолдол бүртгэгдээд байна.

"Хүн бүр сармагчингийн өвчнөөр өвчилж, тарааж болно, гэхдээ дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэгдэлтийн "тохиолдлын тодорхой хэсэг" нь гей болон бисексуал эрчүүдийн дунд тохиолдож байна" гэж АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдэгджээ.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) хэлтсийн ахлах эмч, доктор Жон Брукс хэлэхдээ "Зарим бүлгүүдэд яг одоо өртөх магадлал өндөр байж болох ч одоогийн байдлаар сармагчны цэцэг өвчнөөр зөвхөн АНУ-ын гей болон бисексуал нийгэмлэгт өртөх эрсдэл байхгүй" гэж хэлсэн юм.

Хэн ч, бүр хэн ч сармагчингийн халдвар авч, мөн тарааж болно, гэхдээ ... өнөөдрийн байдлаар дэгдэлтэд өртсөн хүмүүсийн ихэнх нь ижил хүйстэн, бисексуал эрчүүд гэж тодорхойлсон байна.

CDC-ийн Шинээр гарч ирж буй болон зоонозын халдварт өвчин судлалын үндэсний төвийн Өндөр үр дагавартай эмгэг төрүүлэгч ба эмгэг судлалын хэлтсийн дэд захирал, доктор Женнифер Маккуистон хэлэхдээ "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид ортопокс өвчний тохиолдлуудыг сармагчингийн өвчин гэж үзэх ёстой. CDC-ийн Лабораторийн хариу арга хэмжээний сүлжээн дэх лабораториуд нь ортопокс вирусын шинжилгээ хийх боломжтой бөгөөд дараа нь сармагчингийн өвчний баталгаажуулалтыг CDC-д ПГУ-ын шинжилгээгээр тусгайлан хийх бөгөөд ингэж хариу баталгаажтал "хоёр цаг" шаардлагатай" гэсэн юм.

Мөн тэрээр "Энэ үйл явц өмнө нь хоёр долоо хоног хугацаа шаардаж байсан боловч бид хоёр өдрийн дотор илрүүлэх боломжтой боллоо. Ингэж эхний дарааллын мэдээллийг олон нийтэд нээлттэй хуваалцах нь бүх улс оронд чухал ач холбогдолтой бөгөөд ингэснээр вирус дэлхий даяар хэрхэн тархаж байгааг ойлгох мөн илүү сайн анхаарах болно" гэлээ.

АНУ мөн үндэсний стратегийн үндэсний нөөцөөс сармагчингийн эсрэг вакцин гаргах хүсэлтэд хариу өгч байна. АНУ-д хоёр тунтай Jynneos вакцин нь салхин цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй мөн тусгайлан сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвшөөрөлтэй ажээ.

Женнифер Маккуистон  "Одоогоор бидэнд 1000 гаруй тун байгаа бөгөөд тус компани бидэнд илүү их тунгаар өгч байгаа тул ирэх долоо хоногт энэ түвшин маш хурдан өснө гэж бид найдаж байна" гэв.

Б.Бүжлхамаа

www.cnn.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 32 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 33 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 35 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 54 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 1 цаг 9 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 1 цаг 14 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 2 цаг 43 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 2 цаг 45 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 2 цаг 45 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 2 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 2 цаг 48 мин Хувийн сургуулийн сургалтын төлбөрийг зохицуулах Боловсролын сайдын тушаал гарлаа 2 цаг 48 мин Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүллээ 5 цаг 16 мин Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 5 цаг 18 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарч, баруун хэсгээр бороо орно 5 цаг 18 мин Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт, COP-17 хурлын бэлтгэлийг хэлэлцэв 5 цаг 20 мин Орон сууцны залилангийн хэргүүдийг шалгаж, 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг хязгаарлажээ 5 цаг 21 мин Хотын дарга Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчтэй уулзлаа 5 цаг 22 мин Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо 5 цаг 23 мин Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 20 цаг 21 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top