x

Борис Бондарев: Би эх орноосоо хэзээ ч ийм их ичиж байгаагүй

Украины дайныг эсэргүүцсэн Оросын дипломат Борис Бондарев НҮБ дахь ОХУ-ын байнгын төлөөлөгчийн газрын дипломат ажилтан албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлажээ.

Түүний энэхүү алхам өнөөг хүртэл хийсэн олны анхаарлын татсан хамгийн том эсэргүүцлийн дохио боллоо.

Дунд шатны албан тушаалтан Борис Бондарев дипломатуудад хандан цахим захидал илгээсэн байна. Тэрээр "Би эх орноосоо хэзээ ч ийм их ичиж байгаагүй" гэжээ.

Тэрээр энэ түрэмгийллийг Украин болон Оросын ард түмний эсрэг гэмт хэрэг гэж тодорхойлж, "Таймс" сонинд өгсөн ярилцлагадаа "Кремль үндсэндээ бүх зүйлийг буруу хийсэн" гэж мэдэгджээ.

Швейцарийн Давос хотноо Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дэлхийн эдийн засгийн форумд оролцож, Оросын дипломатууд болон олигархиудыг оролцохыг хориглосон дэлхийн бизнесийн удирдагчдад хандан үг хэлсэн байна.

Зеленский бусад улсыг Украины үр тарианы экспортод аюулгүй коридор бий болгохыг уриалж, Оросын газрын тос, худалдаанд бүрэн хориг тавих, мөн Оросын бүх банкуудыг дэлхийн санхүүгийн сүлжээнээс салгах ёстой хэмээн шахалт үзүүлжээ. 

Тэрээр мөн бизнес эрхлэгчдийг Оросоос зугтаж, Украинд дэлгүүр нээхийг уриалж, дайны дараах авлига, хээл хахуульд нэрвэгдсэн, "дайны гэмт хэрэг"-тэй холбоогүй орчин бий болно гэж амласан байна.

Дайнтай холбоотой бусад шинэчлэлтүүд:

  • Украины шүүх 21 настай орос цэргийг дайны гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноолоо.

  • Украины зүүн фронт дахь ширүүн тулаанууд дайны эрчмийг өөрчилж чадсангүй.  Америкт үйлдвэрлэсэн M777 гаубицууд Украинд шийдвэрлэх давуу талыг өгч чадна.

  • Starbucks Оросоос гарч байна.

  • Дайны улмаас Украины 350 гаруй түүхэн дурсгалт газрууд сүйдсэн гэж тус улсын Соёлын сайд мэдэгджээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 54 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 56 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 57 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 58 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 2 цаг 29 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 2 цаг 30 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 2 цаг 32 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 2 цаг 51 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 3 цаг 6 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 3 цаг 12 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 4 цаг 40 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 4 цаг 42 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 4 цаг 42 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 4 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 4 цаг 45 мин Хувийн сургуулийн сургалтын төлбөрийг зохицуулах Боловсролын сайдын тушаал гарлаа 4 цаг 45 мин Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүллээ 7 цаг 13 мин Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 7 цаг 15 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарч, баруун хэсгээр бороо орно 7 цаг 15 мин Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт, COP-17 хурлын бэлтгэлийг хэлэлцэв 7 цаг 17 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top