x

Украинд амиа алдсан цэргүүдийн дотор дагестанууд, буриадyyд хамгийн их байна

Украинд Оросын зэвсэгт хүчин хэр хэмжээний хохирол амсаад байгаа талаар талууд өөр өөрөөр мэдээлж байгаа.

Энэ талаар Москвагийн эрх баригчид тодорхой мэдээлэл өгөхгүй байна. Гуравдугаар сарын 2-ны өдөр тус улсын батлан хамгаалах яамнаас өгсөн мэдээлэлд 498 цэрэг амь үрэгдсэн тухай дурдаж байжээ.

Дараа нь гуравдугаар сарын 25-нд 1,351 цэрэг алагдсан тухай хамгийн сүүлд мэдээлсэн юм.

Харин Украины тал Оросын хүн хүчний хохирлыг 27,000 орчим гэж мэдээлж байна. Ням гарагт Их Британийн батлан хамгаалах яам “Оросын тал хоёрдугаар сард дайн эхлэх үед байсан хуурай замын цэргийн хүчнийхээ гуравны нэгийг алдсан байж болзошгүй” гэж мэдээлжээ. Өөрөөр хэлбэл Оросын 50,000 орчим цэрэг алагдсан буюу шархадсан гэж тооцоолсон байна.

Тэгвэл Оросын Mediazone вэб сайт тавдугаар сарын 6-ны байдлаар Украинд амь үрэгдсэн 2,099 цэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, тоо баримтыг тодруулснаа саяхан нийтэлжээ.

Ингэхэд амиа алдсан цэргүүдийн ихэнх нь 21-23 насныхан, 74 нь 20 хүрээгүй настай байсан нь тогтоогдсон байна.

Бүс нутгаар нь авч үзвэл хамгийн олон нь Ар Кавказ, Сибирийн бүс нутгаас татагдсан цэргүүд байжээ.

Харин нийслэл Москва, хоёр дахь том хот Санкт-Петербургээс татагдсан цэргүүд амь үрэгдэгсдийн дотор цөөн тоотой байсан байна.

Украинд амиа алдсан цэргүүдийг бүс нутгаар нь ангилахад хамгийн олон нь буюу 135 нь Дагестанаас татагдсан байжээ. Дараа нь 98 хохиролтой Буриад удаалсан байна.

“Хуурай замын цэргүүдийг Оросын жижиг хот, тосгон, хязгаар нутгаас ирсэн залуус бүрдүүлдэг. Энэ нь нийгэм, эдийн засгийн байдал, боловсролын түвшинтэй холбоотой. Хуурай замын цэрэгт тавигддаг шаардлага харьцангуй бага байдаг бол шилдэг, боловсролтой залуус, ирээдүйн офицерууд нь стратегийн зэвсэг, агаарын, сансрын, тэнгисийн зэвсэгт хүчинд алба хаадаг” гэж сайтын тоймч Павел Лузин бичжээ.

1979-1989 оны хооронд Афганистанд байлдаж байсан Зөвлөлтийн зэвсэгт хүчний хохирлын хэмжээ 15,000 орчим байсан юм.

Харин гурван сар хүрэхгүй хугацаанд үргэлжилж буй Украины дайнд амссан Оросын зэвсэгт хүчний хохирлын хэмжээ үүнийг давах магадлалтай байна.

www.dnn.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 10 цаг 48 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 12 цаг 30 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 13 цаг 0 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 13 цаг 19 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 16 цаг 50 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 16 цаг 57 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 17 цаг 2 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 18 цаг 42 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 18 цаг 51 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 19 цаг 0 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 19 цаг 5 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 19 цаг 24 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 19 цаг 44 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 19 цаг 49 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 19 цаг 54 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 20 цаг 0 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 20 цаг 20 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 21 цаг 7 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 21 цаг 51 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top