x

Украин Азовсталь үйлдвэрээс шархадсан 264 цэргээ гаргаж, эмнэлэгт хүргэжээ

Украины засгийн газар Оростой олзны цэргүүд солилцох тохиролцоонд хүрсний дагуу Мариуполь хотын Азовсталь гангийн үйлдвэрээс шархадсан 264 цэргээ гаргаж, эмнэлэгт хүргэсэн байна.

Тэдгээр цэргийг эмчилсний дараа Оросын олзны цэргүүдээр солилцох, гэрт хүргэх үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулна гэж Украины батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.

Тодруулбал, Азовсталь гангийн үйлдвэрээс гаргасан цэргүүдээс хүнд шархтай 53-ыг нь салан тусгаарлагчдын хяналтад байгаа Новоазовск тосгонд хүргэсэн бол хөнгөн шархтай 211 цэргийг мөн салан салан тусгаарлагчдын мэдэлд байгаа Донбассыг Оленновск сууринд хүргэжээ.

Украины ерөнхийлөгч Зеленский "Украины баатрууд амьдаараа бидэнд хэрэгтэй" гэж шархадсан цэргүүдээ нүүлгэн шилжүүлэх үеэр мэдэгджээ. Азовын тэнгисийн гол боомт Мариуполь хот 3 дугаар сарын эхээр Оросын цэргийнхний бүслэлтэд орж, тус хотын Азовсталь гангийн үйлдвэр Украины армийн сүүлчийн бэхлэлт болсон. Түүнээс хойш 2 сар гаруйн хугацаанд Украины цэргүүд болон энгийн иргэд Азовсталь гангийн үйлдвэрийн барилгад толгой хоргодож байна.

Бүслэгдсэн Украины цэргүүд Оросын армитай тулалдсаар байна. Энэ сарын эхээр Киев Москвагийн тохиролцооны хүрээнд тус үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлсэн. Одоо тэнд цөөн  энгийн иргэн, Украины цэргүүдийн хамт үлдсэн юм байна. Мариуполь хотын барилга байшингийн 90гаруй хувь нь Оросын бөмбөгдөлтөд сүйрсэн гэж тус хотын дарга мэдэгдсэн байна. Одоо үлдсэн цэргүүдээ гангийн үйлдвэрээс гаргаж авахаар ажиллаж байгааг Украины батлан хамгаалахын дэд сайд мэдэгджээ.

mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 49 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 51 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 52 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 53 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 2 цаг 24 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 2 цаг 25 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 2 цаг 27 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 2 цаг 46 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 3 цаг 1 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 3 цаг 6 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 4 цаг 35 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 4 цаг 37 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 4 цаг 37 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 4 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 4 цаг 40 мин Хувийн сургуулийн сургалтын төлбөрийг зохицуулах Боловсролын сайдын тушаал гарлаа 4 цаг 40 мин Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүллээ 7 цаг 8 мин Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 7 цаг 10 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарч, баруун хэсгээр бороо орно 7 цаг 10 мин Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт, COP-17 хурлын бэлтгэлийг хэлэлцэв 7 цаг 12 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top