x

Швед, Финландыг НАТО-д элсэх хүртэл Их Британи аюулгүй байдлыг бүрэн хангана

Их Британи улс харилцан туслалцах буюу нэгнээ хамгаалха тухай гэрээг Швед, Финланд улсуудтай байгууллаа.

Ингэснээр Их Британи Швед, Финланд улсуудыг НАТО-д элсэх тухайгаа зарлахаас эхлээд гишүүн болох хүртэлх хугацаанд аюулгүй байдлыг нь хангах бүрэн үүрэг хүлээж байна.

Гэрээгээр талууд тагнуулын мэдээлэл солилцох үйл ажиллагааг эрчимжүүлэх, цэргийн хамтарсан сургуулилтын давтамжийг нэмэгдүүлэх, кибер халдлагын эсрэг хамтын ажиллагааг өргөжүүлэх гэнэ.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон хоёр улсад айлчлах үедээ аюулгүй байдлын шинэ гэрээнд тус тус гарын үсэг зуржээ.

Их Британи улс Швед, Финланд улсуудтай батлан хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд тус бүс нутагт хуурай замын цэрэг, тэнгисийн цэрэг болон нисэх хүчний бие бүрэлдэхүүнийг байрлуулах санал тавихаар төлөвлөж байгаа аж.

Энэ талаар Ерөнхий сайд Борис Жонсон "Бидний хэн хэнд нь гамшиг тохиолдсон эсвэл гаднаас халдсан нөхцөлд бид биендээ туслах болно. Ялангуяа цэргийн туслалцаа үзүүлнэ. Гэхдээ мэдээж тусламжийн мөн чанар нь нөгөө талын хүсэлтээс хамаарах юм" гэлээ. 

Харин Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё "Бидний хувьд НАТО-д элсэх нь хэний ч эсрэг зүйл биш. Бид аюулгүй байдлаа улам баттай болгохын тулд НАТО-д элсэх гэж байгаа юм. Финланд аюулгүй байдлаа илүү сайн хангаж чадлаа ч бусдын аюулгүй байдалд ямар ч аюул учруулахгүй" гэжээ. 

Төвийг сахиж, цэргийн эвсэлд нэгдээгүй олон жилийн түүхтэй Финлянд, Швед улсууд НАТО-д элсэхэд нэг жил ба түүнээс дээш хугацаа шаардагдах бөгөөд энэ хооронд Оросын өшөө авалтад өртөх магадлалтай юм. Иймд Ерөнхий сайд Борис Жонсон энэ орон зайг нөхөж, халдлагад өртвөл тэднийг хамгаалахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 1 цаг 7 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2 цаг 3 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2 цаг 11 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top