x

"Иргэд амьтантай харилцахдаа ч бас соёлтой байх нь чухал"

Гудамж талбай, олон нийтийн газарт явахдаа нохойд уруулах, хазуулах болон бусад эрсдэл үүсвэл зөрчлийг хэрхэн шийдвэрлэдэг талаар Цагдаагийн Ерөнхий Газрын (ЦЕГ) Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодрууллаа.

-Өнгөрсөн долоо хоногт бага насны хүүхэд нохойд уруулсан хэрэг гарчээ. Энэ талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа. Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан ийм нөхцөлд ямар арга хэмжээ авдаг юм бол?  

-Гэмтлийн зэргийг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоодог. Улмаар хөнгөн эсвэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй байвал Зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулахаар хуульд тусгасан. Харин хүндэвтэр, хүнд хохирол учруулбал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хүрнэ.

Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлд, Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, тухайн амьтныг тэжээж байгаа эзнээс эмчилгээний зардал болон бусад хохирлын төлбөрийг гаргуулна. Хөнгөн хохирол учруулсан үед дээрх хариуцлагыг тооцдог. 

-Хүнд хохирол учруулбал Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ гэсэн үү?

-Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлд Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах тухай заалт бий.

Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол 450 нэгжээс 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Хоёрдугаарт, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол 5,400 нэгжээс 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасан байдаг.


Харин Нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтныг салхилуулахдаа анхаарах зүйлсийн талаар Жонон мал эмнэлгийн газрын захирал Б.Алтансүх зөвлөж байна. 

Тэрээр "Зарим хүн нохойгоо байнга уяж, гэртээ байлгадаг. Ингэснээр амьтан ч стресст орж бухимддаг. Улмаар хүн, амьтан руу дайрах эрсдэл учирч мэднэ. 

Нохойгоо хошуувчгүй агаар салхинд гаргахдаа хүний хөдөлгөөн ихтэй газраас зайлсхий.

Хэрэв олон хүн цугласан газар явахаар төлөвлөж байвал заавал хошуувч зүүлгэж, хөтөлгөө сунадаг уяатай байх хэрэгтэй. 

Нохойд хүрэхдээ эзнээс нь зөвшөөрөл авч, асуух нь зүйтэй. Иргэд амьтантай харилцахдаа ч соёлтой байх нь чухал" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 18 цаг 49 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 19 цаг 9 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 19 цаг 20 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 19 цаг 26 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 20 цаг 7 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 20 цаг 10 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 20 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top