x

"Covid-19 хүний сэтгэн бодох чадварыг 20 жилээр хөгшрүүлдэг байж болзошгүй"

Ковид-19 өвчний хүндрэлээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зарим хүмүүсийн сэтгэн бодох чадвар 20 жилээр хөгширдөг байх магадлалтайг эрдэмтэд тогтоожээ.

Коронавирусийн халдвар нь тэр дороо хүмүүсийг өвчлүүлэхээс гадна эдгэрсний дараа урт хугацааны турш бие махбодод сөргөөр нөлөөлдөг нь тодорхой болсон. Тухайлбал, Их Британид явуулсан судалгаагаар халдвараар өвчлөөд эдгэрснээс хойш нэг жилийн дараа өвчтөнүүдийн гуравны нэг нь л бүрэн сэргэсэн байжээ.

Харин дийлэнх хэсгийнх нь тархины үйл ажиллагаа, сэтгэн бодох чадвар асуудалтай хэвээр байгааг тогтоосон юм.

Тэгвэл Кэмбрижийн Их Сургуулийн профессор Дэвид Меноны ахалсан баг тархинд үүссэн сөрөг нөлөө хэр хүнд өвчилж байснаас шууд хамаардаг байж болзошгүйг шинэ судалгаагаар тогтоожээ.

“Ковид хүний биеийн төрөл бүрийн эд эрхтний ажиллагаанд асуудал үүсгэдэг нь тогтоогдсон. Үүнд бас тархи, сэтгэн бодох чадвар, сэтгэцийн эрүүл мэнд багтаж байна. Хэрвээ вакцинжуулалтад хамрагдсан бол эдгээр сөрөг нөлөөнүүд бага байх боломжтой” гэж профессор Менон ярьжээ.

Тэдний судалгааны тайлан eClinicalMedicine эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэн юм.

Меноны баг дунджаар зургаан сарын өмнө эдгэрээд эмнэлгээс гарсан 46 өвчтөнөөс Лондоны Империал Коллежийн боловсруулсан Cognitron платформыг ашиглан сэтгэн бодох сорил авсан байна. Өвчтөнүүдийн 16 нь амьсгалын аппаратад ортлоо хүндэрч байжээ.

Ингээд тэдний үр дүнг BBC агентлагаас зохион байгуулсан Great British Intelligence Test (бас Cognitron ашигласан) сорилд хамрагдсан эрүүл 460 хүний үр дүнтэй харьцуулжээ.

Ингэхдээ өвчтөнүүдийн нас, хүйс, боловсролын байдал, эх хэл зэрэг үзүүлэлтийг харгалзаж үзсэн байна.

Үр дүнд нь Ковидоор өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн тархины ажиллагаа удааширсан байгааг тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, сорилын асуултыг ойлгох, хариулах хурд нь удааширсан байна.

Цаашилбал дунджаар 50 настай хүний сэтгэх хурд 70 настай хүний хэмжээнд хүрсэнтэй дүйцэх хэмжээний өөрчлөлт гарсныг тогтоожээ.

Профессор Менон “Бидний гүйцэтгэсэн туршилт Ковидын хор нөлөөг сайн ойлгох, урьдчилан сэргийлэх, дараа дараагийн эмчилгээг үр дүнтэй болгоход тус болох юм” гэж тайландаа бичжээ.

www.theguardian.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 49 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 51 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 52 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 53 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 2 цаг 24 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 2 цаг 25 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 2 цаг 27 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 2 цаг 46 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 3 цаг 1 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 3 цаг 7 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 4 цаг 35 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 4 цаг 37 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 4 цаг 37 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 4 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 4 цаг 40 мин Хувийн сургуулийн сургалтын төлбөрийг зохицуулах Боловсролын сайдын тушаал гарлаа 4 цаг 40 мин Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүллээ 7 цаг 8 мин Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 7 цаг 10 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарч, баруун хэсгээр бороо орно 7 цаг 10 мин Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт, COP-17 хурлын бэлтгэлийг хэлэлцэв 7 цаг 12 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top