x

Япон улс Монгол улсыг ОХУ-ын эсрэг олон улсын хөдөлгөөнд нэгдэхийг уриалжээ

Эдгээр өдрүүдэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяашитай Монгол улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэрээр өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхах юм. 

Мөн ням гаригт Япон болон Монгол улс Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийсэн юм. 

Энэхүү айлчлалын талаар Япон улсын Киодо агентлаг мэдээлжээ. Уг мэдээлэлд, Япон улсын гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши өчигдөр Монгол улсын гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй уулзахдаа Украинд эзлэн түрэмгийлэх дайн өдөөсөн ОХУ-ын эсрэг олон улсын хөдөлгөөнд нэгдэхийг шууд бусаар уриалсан хэмээжээ. 

Япон улсын гадаад хэргийн яамны эх сурвалж сайд Ёшимаса Хаяашиг Оросын Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэл нь олон улсын хууль дүрэм, дэг журмыг зөрчиж байгаа тул дэлхий нийтээр нэгдмэл байр суурьтай байх шаардлагатайг Б.Батцэцэг сайдад илэрхийлсэн гэж мэдээлсэн байна.

Үүний хариуд сайд Б.Батцэцэг Монгол улсын баримталдаг олон улсын харилцааны байр суурийг тайлбарлаж, ОХУ-д дарамт шахалт үзүүлэх хөдөлгөөнд Монгол улс нэгдэх боломжгүйг илэрхийлсэн байна.

Япон улсын гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригаас эхлэн Азийн орнуудад хийх таван өдрийн айлчлалаа эхэлсэн бөгөөд Монголд ирэхээсээ өмнө Казахстан, Узбекистан улсуудад зочилжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 2 цаг 9 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 2 цаг 11 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 2 цаг 12 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 13 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 3 цаг 44 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 3 цаг 45 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 3 цаг 47 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 4 цаг 6 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 4 цаг 21 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 4 цаг 27 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 5 цаг 55 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 5 цаг 57 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 5 цаг 57 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 5 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 6 цаг 0 мин Хувийн сургуулийн сургалтын төлбөрийг зохицуулах Боловсролын сайдын тушаал гарлаа 6 цаг 0 мин Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүллээ 8 цаг 28 мин Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 8 цаг 30 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарч, баруун хэсгээр бороо орно 8 цаг 30 мин Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт, COP-17 хурлын бэлтгэлийг хэлэлцэв 8 цаг 32 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top