x

Хятадын Хэнань мужид шувууны ханиадны H3N8 вирус хүнд халдварлажээ

Шувууны ханиадны H3N8 вирус хүнд халдварласан анхны тохиолдол илэрснийг Хятадын үндэсний эрүүл мэндийн хороо мэдээллээ.

Тус улсын төв бүсийн Хэнань мужийн нутагт дөрвөн настай хүү гэр бүлийнх нь аж ахуйд үржүүлдэг тахиануудтай ойр харилцсаны улмаас вирусийн халдвар авсан гэж дүгнэсэн байна.

Шувууны ханиадны вирусийн төрөл зүйлүүд халдварлах чадвар маш өндөр ба 1990-ээд оноос эхлэн хүнд халдварласан тохиолдлууд бүртгэгдэж байжээ. Энэ удаа вирусийн H3N8 төрөл зүйл анх удаа хүнд халдварласан байна.

Гэхдээ шувууны ханиадны вирус хүнд халдварласан тохиолдол ховор байдаг ба халдварласан хүнээс цааш өөр хүнд дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.

H3N8 вирус нь шувуу, адуу зэрэг амьтдын дунд түгээмэл тархсан байдаг. Сүүлд бас нохойд илэрч байжээ.

“Вирус хүнд халдварласан тохиолдлууд хааяа илэрдэг ч цааш хүн хооронд дамжсан тохиолдол одоогоор байхгүй байна. Тиймээс ганц тохиолдол илэрсэн нь санаа зовоох зүйл биш” гэж Оксфордын их сургуулийн халдварт өвчин судлалын профессор, сэр Питер Хорби ярьж байна.

Гэхдээ энэ онд шувууны ханиадны вирус хүнд халдварласан тохиолдлууд АНУ, Их Британи, Европ даяар урьд өмнө байгаагүй хэмжээгээр нэмэгдсэн нь вирус мутацлагдаж, хүнээс хүнд дамжих чадвартай болох эрсдэлийг нэмэгдүүлж байгааг тэр анхааруулжээ.

Тухайлбал сүүлийн нэг жилийн дотор Их Британид таван ийм тохиолдол бүртгэгдсэний хамгийн сүүлийнх нь энэ оны нэгдүгээр сард илэрч байсан юм.

Тиймээс шувууны ханиадны вирусийн төрөл зүйлүүдийн судалгааг өргөжүүлж, халдвар тархалтад тавих хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эх сурвалж: iKon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 1 цаг 52 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 1 цаг 56 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2 цаг 19 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2 цаг 26 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2 цаг 48 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2 цаг 56 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 3 цаг 19 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top