x

Путин: Украины дайнд хөндлөнгөөс оролцвол хариу цохилт өгнө

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын парламентын гишүүдэд хандаж үг хэлэхдээ Украинд явуулж буй “цэргийн ажиллагаа”-нд нь аль нэг улс хөндлөнгөөс оролцвол “аянга цахилгаан мэт” хариу цохилт өгөх тухай анхааруулав.

“Хэрвээ хэн нэгэн өнөөгийн үйл явдалд хөндлөнгөөс оролцож, стратегийн хувьд манай улс оронд хүлээн зөвшөөрөхийн аргагүй аюул занал учруулбал бидний хариу цохилт аянга цахилгаан шиг хурдтай байхыг мэдвэл зохино. Бидэнд өөр хэнд ч байхгүй зэр зэвсэг бий. Бид энэ талаар гайхуулж бардамнахгүй, шаардлагатай бол ашиглана. Үүнийг бүгд мэдээсэй гэж би хүсэж байна” гэжээ.

Саяхан ОХУ цоо шинэ Сармат баллистик пуужингаа туршиж, орчин үеийн дуунаас хурдан зэвсгүүдийнхээ хөгжүүлэлтийн талаар Путин байнга ярих болсон билээ. Өчигдрөөс эхлэн ОХУ нь Польш, Болгар улсуудад байгалийн хий нийлүүлэхээ зогсоосон юм.

Тэгвэл энэ арга хэмжээтэй холбогдуулан Европын Холбоо өчигдөр Москвагийн эрх баригчдад хандсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд Украиныг дэмжсэний хариуд үзүүлж буй эрчим хүчний “сүрдүүлэг”-ийн өмнө толгой бөхийхгүй гэдгээ илэрхийлсэн байна.

“Кремлийн эрх баригчид түлш шатахуунаараа биднийг сүрдүүлэх нь тодорхой байсан, гайхаад байх зүйл биш. Бид үүнд нэгдмэл, зохион байгуулалттай, шуурхай хариу арга хэмжээ авах болно. Польш, Болгар улсууд Европын Холбооны хөршүүдээсээ байгалийн хий авна. Европ дахь Оросын эрчим хүчний эрчин үе төгсгөл болох цаг ирж байна” гэж Евро Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен мэдэгджээ.

Европын Холбооны гишүүн орнуудын эрчим хүчний сайд нар Даваа гарагт уулзаж, үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэхээр болсон байна. Украинд эхлүүлсэн дайныхаа эхний үе шатанд Оросын тал Киев хотыг эзэлж, Зеленскийн засгийн газрыг түлхэн унагах зорилготой байсан ч чадаагүй.

Одоо дайны хоёр дахь үе шат Украины дорнод хязгаарын Донбассын бүс нутгийг тастаж авах зорилготой үргэлжилж байна. Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын цэрэг Украинд халдан довтолсноос хойш хоёр сарын хугацаа өнгөрчээ.

Эх сурвалж: dnn.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 1 цаг 52 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 1 цаг 56 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2 цаг 19 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2 цаг 26 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2 цаг 48 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2 цаг 56 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 3 цаг 19 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top