x

"Сүргийн сонгодог дархлаа гэсэн ойлголт нь "Ковид-19"-д хамаарахгүй байж магадгүй"

Ковид-19-ийн вакцин анх гарч байх үед өдөр бүр сая сая хүмүүс вакцинд хамрагдахаар дугаарлан зогсдог байв. Шинжилгээгээр батлагдсан өвчлөлийн тоо, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон ковидоос болж нас барсан хүмүүсийн тоог өдөр бүр шалгадаг байсан дээр нэмээд вакцинд хамрагдсан иргэдийн хувь гэсэн шинэ тоог иргэд анхааралтай ажиглаж байлаа. Энэ тоо нь вирусыг ялах хамгийн сайн боломж гэж дэлхий нийт итгэж байсан юм.

Гэвч цэнхэр гариг маань сүргийн дархлаанд хүрэх мөрөөдлөө одоо хүртэл биелүүлээгүй байна. Үүний оронд эмзэг бүлгийнхнийхээ ихэнхийг вакцинжуулах гэдэг босго гаргасан бөгөөд энэ дундаа вакцинд хамрагдахад хэтэрхий залуу хүмүүс болон вакцингүй бол хүнд өвчлөх магадлалтай бүлгийг гол байгаа болгосон. Бусад нь тэдний эргэн тойронд үл үзэгдэх хамгаалалтын тор нэхэх мэт.

Сүргийн дархлаатай болно гэдэг нь хэн нэгэн вирусын халдвар авлаа ч тэр вирус тухайн хүрээлэлд шилжин суух өөр газаргүй болтол халдвараас хамгаалагдсан хүмүүсээр хангалттай хүрээлэгдэнэ гэсэн үг юм. Энэ нь тархаж чадахгүй байна.

Бид улс орны хувьд улаанууд, улаанбурхан зэрэг аймшигт вирусын эсрэг өдий хэмжээний амжилтанд хүрсэн. Гэвч Ковид-19 хувьд ийм зэрэгт хүрч чадна гэж бодсон ч андуурсан байх.

Харшил, халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал доктор Энтони Фаучи "Сүргийн сонгодог дархлаа гэсэн ойлголт нь "Ковид-19"-д хамаарахгүй байж магадгүй. Нэг дэх муу мэдээ бол "Ковид-19"-ийг үүсгэдэг коронавирус маш их, мэдэгдэхүйц байдлаар өөрчлөгддөг" гэж хэлээ.

Мөн тэрээр "Бид ковидыг Альфа, Бета, Дельта, Омикрон гэсэн таван тусдаа хувилбартай болсныг хоёр жилийн хугацаанд аль хэдийн мэдсэн, мэдэрсэн. Одоо Омикрон BA.2 гэх шинэ мутац болон өөрчлөгдөж байна. Хоёр дахь муу мэдээ бол аюулгүй, үр дүнтэй вакциныг өргөнөөр хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал юм. Энгийнээр хэлэхэд, хангалттай хүн вакцинд хамрагдаагүй" гэсэн юм.

Вирус хэдий чинээ их халдвартай байна төдий чинээ олон хүн түүнийг нийгэмд тараахаас сэргийлж вакцинд хамрагдах шаардлагатай болдог.

Харин бусад хүмүүс сүргийн дархлаа одоо бий болж байна гэж найдаж байна. Зарим эмийн үйлдвэрүүд вирусын илүү тогтвортой бүс нутгуудад, тэр дундаа нэг их мутацид ордоггүй баяжуулалтын уургийн иш рүү чиглэсэн вакцин дээр ажилладаг. Энэ нь вирусын хэлбэр өөрчлөгдөхөд тэсвэртэй илүү бат бөх дархлааг бий болгож магадгүй юм.

Мөн хамар, хоолойд эсрэг бие үүсгэхэд туслах ирээдүйтэй хамрын шүрших вакцинууд байдаг. Эдгээр вакцинууд нь халдвар дамжихаас сэргийлдэг ариутгах дархлааг бий болгоход хамгийн шаардлагатай эдүүдэд дархлаа үүсгэдэг гэж найдаж байна.

 Б.Бүжлхамаа

www.edition.cnn.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2 цаг 35 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2 цаг 39 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 2 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 9 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 3 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 3 цаг 39 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 2 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top