x

НАТО-гын хүсэл ба ОХУ-ын сүрдүүлэг

Хэрэв Финлянд болон Швед улс Умард Атлантын эвсэл болох НАТО-д элсэх юм бол тус улс Балтийн тэнгис дэх хүчээ бэхжүүлэх шаардлагатай болно гэж Оросын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга мэдэгдлээ. Өчигдөр буюу пүрэв гаригт Дмитрий Медведев Telegram хуудсандаа, "Хэрэв улс орнууд Барууны цэргийн эвсэлд нэгдвэл Балтийн тэнгисийн цөмийн зэвсэггүй статус байхгүй болно" гэж бичжээ.

Энэ нь хуурай замын болон агаарын довтолгооноос хамгаалах хүчийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Финландын буланд "тэнгисийн цэргийн чухал хүчин" байршуулна гэсэн үг гэж Оросын ерөнхийлөгч, ерөнхий сайд асан хэлж буй юм.

Мөн тэрээр Финлянд эсвэл Швед улс НАТО-д элсэх нь "Орос НАТО хоорондын хуурай газрын хилийн урт хоёр дахин нэмэгдэнэ. Мэдээжийн хэрэг, эдгээр хилийг бэхжүүлэх шаардлагатай" гэжээ.

Литвийн Батлан ​​хамгаалахын сайд Арвидас Анушаускас "Калининград мужид хэдийнэ цөмийн зэвсэгтэй болсон тул аюул заналхийлэл байх л зүйл, хачирхалтай биш" гэж мэдэгдэв.

Финлянд, Швед аль аль нь эвсэлд нэгдэхээс татгалзаж байсан бол Украин дахь дайн яриаг өөрчилсөн юм. 

Финлянд улс нь ОХУ-тай хуурай газраар 1340 км урт хиллэдэг юм байна.

Финландын Ерөнхий сайд Санна Мартин тус улс НАТО-д элсэх эсэхээ "Долоо хоногийн дараа шийднэ" гэж мэдэгдээд, "Украины дайн бүх зүйлийг өөрчилсөн" гэж хэлсэн билээ.

Энэ үеэр Медведев Финлянд, Швед хоёрыг НАТО-д элсүүлэх тухай асуудлыг Орос Украинд довтолгоогvй байсан ч хєдєлгєєнтэй байх байсан гэж үгүйсгэсэн юм.

Тэрээр “Тэднийг эвсэлд татан оруулах оролдлого өмнө нь ч гарч байсан. Эрүүл саруул ухаантай ямар ч хүн хилийн хурцадмал байдлыг нэмэгдүүлж, гэрийнхээ ойролцоо цөмийн хөдөлгүүртэй хөлөг онгоц байрлуулахыг хүсэхгүй" хэмээн сүрдүүлжээ.

Б.Бүжлхамаа

www.euronews.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ 2025-10-31 Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдлоо 2025-10-31 Японы Никкей индекс гурав дахь өдрөө дараалан дээд амжилт тогтоов 2025-10-31 Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ 2025-10-31 Утасгүй цэнэг дамжуулдаг авто зам Францад ашиглалтад орлоо 2025-10-31 “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дотооддоо бэлтгэж байна 2025-10-31 Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ 2025-10-31 Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагааг өндрөөр үнэллээ 2025-10-31 Япон ховор металлыг Хятадаас биш, Австралиас импортолж эхэллээ 2025-10-31 Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүллээ 2025-10-31 Сонгинохайрхан дүүргийн таван байршилд автобусны дулаан буудал байршууллаа 2025-10-31 А.Амартүвшин: Иргэд хагас коксон, сайжруулсан болон угаасан мидлинг түлшнээс сонгож хэрэглэнэ 2025-10-31 Монгол, Оросын төлөөлөгчид гамшгийн үед хүмүүнлэгийн тусламжийн асуудлаар хэлэлцлээ 2025-10-31 Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой хамтран ажиллана 2025-10-31 “Лейкерс” клубийг спортын түүхэнд хамгийн өндөр үнээр зарна 2025-10-31 Хунтайж Эндрюгийн бүх цол хэргэмийг хурааж, ордноос хөөн гаргажээ 2025-10-31 “Хасын хүлэгүүд” маргааш Тайванийн аваргатай эх орондоо тоглоно 2025-10-31 Шүлхий өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын ажил ид үргэлжилж байна 2025-10-31 Хилийн боомтуудын 11 дүгээр сарын ажиллах цагийн хуваарь гарлаа 2025-10-31 Төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжид нэгдсэн үнэлгээ хийнэ 2025-10-31
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг...
Top