x

Дэлхийн III дайн болвол Путиныг дэмжих зургаан холбоотонд Хятадыг багтаажээ

Украины түрэмгийлэл эхэлснээр даяарчлалын шинэ сөргөлдөөний айдас төрлөө гэж Daily Express сонин бичжээ. Барууны орнууд аль эртнээс цэргийн эвслээр нэгдсэн, гэсэн ч Орос  холбоотнуудаа олж чадсан гэж өгүүлжээ.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн тусгай ажиллагааг зарласны дараа, Барууны хариу маш болгоомжилсон шинжтэй байв. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн орон дээрээ нислэггүй бүс бий болгохыг байнга гуйж ирсэн ч "Украины хямралыг дэлхийн хямрал болон хувирна" гэж айсан НАТО түүний хүсэлтийг хүлээн аваагүй юм.

Гэхдээ, дэлхийн дайн эхэллээ гэхэд эдгээр орнууд Орост дэмжлэгээ үзүүлнэ.

1. Пакистан

Цэргийн тусгай ажиллагаа эхлэхийн өмнө Москвад хоёр хоногийн айлчлалыг Пакистаны Ерөнхий сайд Имран Хан (Imran Khan) хийсэн юм. Айлчлалынхаа явцад тэр Оросын эсрэг чиглэж байсан Барууны шаардлагыг хүлээн аваагүй юм. "Та нар чинь биднийг юу гэж бодов? Бид та нарын боол учраас хэлсэн бүгдийг чинь хүлээн авна гэж бодоогүй биз дээ?!" тэр мэдэгдэж байв. Цэргийн тусгай ажиллагааг буруутгасан НҮБ-ын Ерөнхий ассамблейн Оросын эсрэг тогтоолд нэгдэхийг уриалсаны дараа 69 настай Ерөнхий сайд дээрх үгээ хэлсэн юм.

Дээрх тогтоолоор санал хураахад түтгэлзсэн цөөн орнуудын нэг нь Пакистан хэвээр үлдсэн. Ерөнхий сайд Имран Хан "Би Европын холбооны элчин сайдаас нэг зүйлийг асуухыг хүсч байна. Та нар захидлаа Энэтхэг улс руу бас илээсэн үү?" гэж хэлж байв.

Дашрамд, Имран Ханыг сая засгаас зайлуулсан билээ. Магадгүй Барууны дэмжлэг байхгүй болсноор тэр хөөгдсөн байж болно.

2. Хятад

Хятад Оросоос зай барихаар оролдож байгаа ч цэргийн тусгай ажиллагааг нь буруутгаагүй. Үүний оронд Бээжин төвийг сахисан бодлого барьдгаа онцолж, Орос, Хятадын харилцааг “стратегийн түншлэл” гэж тодорхойсон. Мөн л Пакистаны адил НҮБ-ын Оросын эсрэг хоёр санал хураалт дээр түтгэлзсэн.

3. Энэтхэг

АНУ-ын шахалттай байгаа ч Барууны Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ нь үүссэн асуудлыг шийдэхгүй гэж Энэтхэг мэдэгдсэн байна. Төрийн нарийн бичгийн даргын  Өмнөд ба Төв Азийн асуудал хариуцсан зөвлөх Дональд Лу (Donald Lu), өнгөрсөн сард "Оросоос зай барих цаг иржээ" гэж Энэтхэгийн талаар мэдэгдсэн юм. Москва Энэтхэгийн зэвсэг нийлүүлэгч томоохон түнш нь. Тэр хоёр 2018 онд Зенитийн пужжингийн С-400 цогцолбор авах 5,43 тэрбум долларын гэрээ байгуулсан байдаг.

4. ӨАБНУ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын эрх баригч Африкийн Үндэсний Конгресс (АҮК) нам Оростой нөхөрсөг харилцаанд эргэн орсон юм. Хүйтэн дайны үеэс хойш тэдний харилцаа ийм дотно байгаагүй. Тус орны Ерөнхийлөгч асан Жейкоб Зума (Jacob Zuma) саяхан мэдэгдэхдээ, ерөнхийлөгч Путин "энхийг бүтээгч" харин барууны орнууд "хэрүүлч, ярдагчууд" гэсэн юм. Зума зөвхөн өөрийн нэрийн өмнөөс үүнийг хэлсэн ч АҮК нь Оросын талыг баригч гэдэг нь олонд тодорхой болсон.

5 & 6. Бразили ба Мексик

Хоёр орон Орост хориг тавихаас татгалзсан төдийгүй Путиныг түрэмгийлэл хийсэнд нь буруутгаагүй.

Мексикийн Ерөнхийлөгч бөгөөд  зүүний хандлагатай популист улс төрч Лопес Обрадор (Lopez Obrador) мэдэгдэхдээ, "Бид эдийн засгийн ямар нэгэн хязгаарлалт тавихгүй, учир нь бид дэлхийн бүхий л засгийн газартай сайн харилцаатай байхыг хүснэ" гэж хэлсэн билээ.

Жеймс Грей (James Gray)Daily Express

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 51 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 52 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 53 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 55 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 1 цаг 4 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 3 цаг 41 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 3 цаг 43 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 3 цаг 44 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 45 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 5 цаг 16 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 5 цаг 17 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 5 цаг 19 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 5 цаг 38 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 5 цаг 53 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 5 цаг 59 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 7 цаг 27 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 7 цаг 29 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 7 цаг 29 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 7 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 32 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top