x

Байгалийн хийн нийлүүлэлтийг рублиэр төлөх Оросын шаардлагыг Европ дахин эсэргүүцэв

Өнгөрсөн пүрэв гаригт Цагаан ордон АНУ-ын стратегийн нөөцөөс 180 сая баррель газрын тос гаргах төлөвлөгөөгөө зарласан нь байгалийн хийн үнийг бууруулна гэж найдаж байгаа бөгөөд энэ нь АНУ-н түүхэн дэх төлөвлөгөөнд оруулж буй хамгийн том хэмжээ юм. 

Украинд байлдааны ажиллагаа эхэлснээс хойш өсөж байсан нефтийн үнэ энэ мэдэгдэлтэй холбоотойгоор бага зэрэг буурсан байна. Гэвч дизель түлшний үнэ өссөөр байна.

Үүний зэрэгцээ ОПЕК болон түүний холбоотнууд, тэр дундаа Орос улс өмнө нь тохиролцсон сар бүр олборлолтоо бага зэрэг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө баримтлахаар шийджээ. Гэсэн хэдий ч Европын удирдагчид байгалийн хийн нийлүүлэлтийг рублиэр төлөх Оросын шаардлагыг дахин эсэргүүцэв.

Дайн үр тарианы экспортыг ч мөн хязгаарлаж байгаа тул НҮБ сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон хамгийн хүнд өлсгөлөнгийн хямрал болно гэж таамаглаж байна. Украин дайн эхэлснээс хойш 1.5 тэрбум ам.долларын экспортоо алджээ.

Украин Оросын тагнуулчдаас ихээхэн болгоомжилж байгаа тул шалган нэвтрүүлэх цэг, тусгай утас, сэжигтэй үйлдлийг мэдээлэх програмууд олширчээ.

Европын багш нар оюутнууддаа дайныг тайлбарлах гэж тэмцэж байна.

Сирийн хэдэн зуун хөлсний цэргүүд Оросын хүчинтэй нэгдэж, үр дүнтэй хариу үйлдэл үзүүлнэ гэлээ. Москва Сир улсад 11 жил үргэлжилсэн иргэний дайнд ерөнхийлөгч Башар аль-Асад босогчдыг дарахад тусалсан юм.

Дайны халуун цэг дээр: Украины нийслэл Киев орчмын бүс нутгаас Орос цэргээ татах амлалтаа биелүүлж байгааг нотлох нотолгоо бараг байхгүй, оронд нь цэргүүд дахин цугларч байгаа бололтой гэж НАТО мэдэгдэв. Украины эргийн Мариуполь хотоос оршин суугчдыг зугтах боломжийг олгох хүмүүнлэгийн коридор баасан гаригт нээгдэж магадгүй гэж Улаан загалмайн нийгэмлэг мэдэгдэв. Оросын зэвсэгт хүчин Чернобылаас гарч байна гэж Украины эрчим хүчний компани мэдээлэв.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 44 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 45 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 46 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 48 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 57 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 3 цаг 34 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 3 цаг 36 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 3 цаг 37 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 38 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 5 цаг 9 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 5 цаг 10 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 5 цаг 12 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 5 цаг 31 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 5 цаг 46 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 5 цаг 52 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 7 цаг 20 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 7 цаг 22 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 7 цаг 22 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 7 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 25 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top