x

Пакистаны парламентыг тараах шүүх хурал өнөөдөр болно

Пакистаны Ерөнхий сайд Имран Хан ням гаригт Пакистаны Үндэсний Ассемблейг тарааж, шинэ сонгууль явуулахыг уриалж, түүнийг албан тушаалаас нь огцруулах, итгэл үзүүлэхгүй байх санал хураалтыг хаажээ.

Энэ алхам нь цэргийнхний дэмжлэгийг алдсан ч засгийн эрхэнд үлдэх Ханы саналаас үл хамааран улс орныг үндсэн хуулийн хямралд оруулах аюул заналхийлж байна гэж шинжээчид үзэж байна. Хан өнгөрсөн бямба гаригт санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, тус явуулгыг АНУ-ын хийж буй өөрийнх нь эсрэг хийж буй хуйвалдааны нэг хэсэг хэмээн хэлсэн байна.

Сөрөг хүчний удирдагчид Ханыг эх орноосоо урвасан гэж буруутгаж, тус улсын Дээд шүүхээс хөндлөнгөөс оролцохыг хүссэн бөгөөд энэ хэргийг "урьд өмнө байгаагүй" мөн Пакистаны Үндсэн хуулийг "илэрхий зөрчсөн" гэж үзжээ.

Даваа гаригт буюу өнөөдөр шүүх хурал товлогдсон байна.

Улс төрийн ийм арга, үйлдлүүд нь Талибуудыг дэмждэг цөмийн зэвсэгтэй Пакистаны эмзэг ардчиллыг тогтворгүй болгох эрсдэлтэй. Пакистан 1947 онд тусгаар тогтносон улс болсноос хойш нэг ч Ерөнхий сайд бүрэн эрхээ дуусгаагүй юм.

Крикетийн од байсан Хан 2018 онд авлигатай тэмцэж, хэцүү түүхтэй Пакистан улсыг АНУ-аас холдуулна гэсэн үндсэрхэг үзэлтэй амлалтаар ерөнхий сайд болон сонгогдсон. Хэрвээ Ханыг огцруулбал Пакистаныг АНУ болон барууны орнуудтай улам ойртуулж чадна гэж олон шинжээчид үзэж байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 46 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 47 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 48 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 50 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 59 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 3 цаг 36 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 3 цаг 38 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 3 цаг 39 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 40 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 5 цаг 11 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 5 цаг 12 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 5 цаг 14 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 5 цаг 33 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 5 цаг 48 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 5 цаг 54 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 7 цаг 22 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 7 цаг 24 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 7 цаг 24 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 7 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 27 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top