x

Өмнөд солонгосчууд гадагшаа “дүрвэж” байна

Бүтэн хоёр жилийг эх орноодоо “хоригдож”, хүн хоорондын зай барьж өнгөрүүлсэн Өмнөд Солонгосын иргэн Ким Хо Жун Хавай руу сүүлчийн нислэгт амжиж бүртгүүлжээ. Тэрбээр зургаан жилийн өмнө Хавайд хуримын бал сараа өнгөрүүлж байсан учраас тус арлыг зорихоор шийдсэн аж. Өмнөд Солонгосын засгийн газраас вакцинд хамрагдсан хүмүүст хязгаарлалтын журмаа зөөлрүүлснээр цар тахлаас болж удаан “хоригдсон” хүмүүст  гадагшаа аялах хорхойгоо дарах боломж олдсон нь энэ.

Ким Хо Жун хэлэхдээ, “Би долоо хоногийн өмнө л билетээ авсан. Covid-19-өөс өмнө би байнга гадаад орнуудаар явдаг байсан учраас хоёр жил хил давах боломжгүй байсан нь давчидмаар байсан” гэж Инчон олон улсын нисэх буудлаас нислэгтээ суухдаа ярьжээ. Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн болон нэмэлт тунг тариулсан Ким Хо Жун шиг маш олон солонгосчууд “өс авах аялалдаа” гарахаар яарчээ.

Цар тахлын улмаас гадаадад аялах боломжгүй, нислэг нь цуцлагдсан хүмүүс олон нийтийн сүлжээнд “өс авах аялал” гэх хэллэгийг тренд болгосон.

Өмнөд Солонгос улсаас гадаад орон руу аялагчдын тоо гуравдугаар сарын 21-нээс хойш огцом нэмэгджээ. Учир нь Өмнөд Солонгос нь дэлхийн олонх орноос ирэх вакцины бүрэн тунтай аялагчдад тус улсад долоон хоног тусгаарлагдах журмаа цуцалсан юм. Өмнөд Солонгос нь цар тахлын халдвараас сэргийлэх хориг, хязгаарлалтаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн сулруулж эхэлсэн боловч Covid-19-ийн омикрон хувилбарын тархалтаас болж буцаан чангаруулсан.

Өмнөд Солонгос нь хүний эрхийн зөрчилд тооцогдсон цар тахалтай хүмүүсийг “мөшгих” зэрэг хөл хорионы хатуу журмаа цуцалснаар Ази-Номхон далайн “нээлттэй” орнуудын жагсаалтад нэгдлээ.

Өнөөдрийн байдлаар тус бүс нутгийн Япон, Сингапур, Монгол, Австрали, Шинэ-Зеланд, Сингапур зэрэг олон улс гадаадаас ирэх аялагчдад тавьсан хязгаарлалтын журмаа зөөлрүүлж, цуцлаад байгаа юм. Тухайлбал, Сингапур, Монгол нь “вирустэй зохицон амьдрах” бодлогын хүрээнд гадаадын аялагчдад тавьсан бүх хязгаарлалтын журмаа цуцалсан.

Өмнөд солонгосчуудын тухайд гадаадад аялахад бэлэн байна. Судалгаагаар Өмнөд Солонгосын иргэд Covid-19-ийн тусахаас айх айдас нь багасч, халдварыг нэгэнт хяналтаасаа алдсан учир урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ цуцлах хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Гадаад улс руу аялах нисэх онгоцны тасалбар гар утсаараа захиалах иргэдийн тоо гуравдугаар сарын 11-ны байдлаар өнгөрсөн жилтэй харьцуулахад найм дахин нэмэгдсэн гэж “SK Telecom Co Ltd” компани мэдэгджээ. Нислэгийн тасалбарын захиалга Өмнөд Солонгост хязгаарлалтыг сулруулах талаар долоо хоногийн өмнөөс шум дэгдсэнээр эрс өссөн аж. “Цар тахлаас болж би гадаад улс руу битгий хэл дотооддоо ч аялж зүрхлээгүй. Харин одоо арай чөлөөтэй санагдаж байна. Өмнө нь амьдарч байсан Хавай руу очих болсондоо догдолж байна” гэж 27 настай Ким На Ён ярьжээ.

Агаарын тээврийн компаниуд, аялал жуулчлалын агентлагуудын мэдээлснээр өмнөд солонгосчуудын хувьд Хавай, Сайпан, Гуам арлууд, Европ, Зүүн Өмнөд Ази руу аялах захиалга илүү их өгч байгаа аж. Тэр дундаа вакцинжуулалтад хамрагдсан эсвэл PCR шинжилгээний сөрөг хариутай бол тусгаарлалтын журмыг цуцалсан “нээлттэй” орнууд руу голчлон аялах захиалга өгчээ. Сайпан, Гуам арлууд нь Өмнөд Солонгостой аяллын шугамын гэрээтэй бөгөөд тус улсын иргэдэд дээрх эрхийг олгож байгаа аж. Түүнчлэн Сайпан аралд очсон Өмнөд Солонгосын иргэд зөвхөн бизнес аяллынхаа хугацаанд зарцуулах 100 ам.долларын “аяллын бонус” авдаг байна.

Аяллын цахим худалдааны “Interpark Corp” компанийн мэдээлснээр Номхон далайн орнууд руу нислэгийн захиалга гуравдугаар сарын 11-22-ний хооронд өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 324 хувиар өсчээ. Харин Зүүн Өмнөд Ази руу аялах захиалга 268 хувь, Европ руу 262 хувиар нэмэгдсэн байна.

Үүний зэрэгцээ тус компани өнгөрсөн Ням гаригт ердөө 70 минутын дотор Хавай руу 5200 “аяллын багц”-ын захиалга авч дээд амжилт тогтоожээ. Мөн “CJ Corp” корпорацийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гэрт хүргэдэг цахим цахиалгын нэгжийн мэдээлснээр тухайн өдөр Испани, Итали руу аялах 2800 орчим захиалга авсан ба нийтдээ 15 тэрбум воны /12.41 сая ам.доллар/ орлого олсон байна. Харин Хавай руу аяллын багцийн захиалга дангаараа есөн тэрбум вон болжээ.

Япон руу тогтмол аялдаг 36 настай И Тэ Ву иений ханш суларсныг далимдуулаад нэлээд хэдэн воныг солиулж аваад нөөцөлснөө ярьжээ. Тэрбээр аялал жуулчлал сэргэхээр иений ханш буцаад өснө гэж найдаж байгаа аж.  Япон нь жуулчдыг татаж эхлээгүй байгаа ч бизнес болон бусад зорилгоор ирсэн хүмүүст тусгаарлалтын хоногоо долоогоос гурав болгож бууруулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 3 цаг 17 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 3 цаг 21 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 44 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 51 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 4 цаг 13 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 4 цаг 21 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 44 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top