x

Украин төвийг сахих статус батлах асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэв

Украин энхийн хэлэлцээгээр төвийг сахих тухай хэлэлцэхэд бэлэн байна гэж Ерөнхийлөгч Зеленский хэллээ. 

Украины Ерөнхийлөгч Оростой байгуулах энхийн хэлэлцээрийн хүрээнд төвийг сахих статус батлах асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна гэж мэдэгдлээ.

Владимир Зеленский Оросын хараат бус сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа ийм хэлэлцээр хийхийн тулд Украинд бүх нийтийн санал асуулга явуулах ёстой гэж мөн мэдэгдэл дундаа дурьджээ.

Тэрээр өмнө нь үүнтэй төстэй тайлбар хийж байсан ч үг хэллэг, өгүүлж буй ярианы өнгө нь энэ удаагийнх шиг хүчтэй биш байсан юм.

Тэрээр "Аюулгүй байдлын баталгаа, төвийг сахисан байдал, манай улсын цөмийн бус статус. Бид үүний төлөө явахад бэлэн байна. Энэ бол хамгийн чухал зүйл" гэжээ.

Төвийг сахина гэдэг нь тухайн улс бусад ямар ч улсын эсрэг цэрэгжихгүй гэсэн үг билээ.

Мөн Ерөнхийлөгч Зеленский аливаа гэрээ хэлэлцээрийн хувьд Ерөнхийлөгч Путинтэй нүүр тулан уулзах шаардлагатай бөгөөд Украиныг халдлагад өртөхгүй гэсэн үр дүнтэй аюулгүй байдлын баталгаа зайлшгүй шаардлагатай гэсэн юм.

Ерөнхийлөгч Зеленский орос хэлээр ярьдаг бөгөөд Оросын түрэмгийлэл Украины орос хэлээр ярьдаг хотуудыг сүйрүүлсэн гэж нэмж хэлжээ.

Дараа нь, нэг шөнийн дотор ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ Украин энх тайвныг "цаг алдалгүй" эрэлхийлж байна гэж мэдэгджээ.

Дайны эргэн тойронд: 

  • Орос улс зүүн зүгт хяналтаа бэхжүүлэхийн тулд нутаг дэвсгэрийнхээ амбицыг дахин төвлөрүүлж байна.

  • Украины арми Оросын цэргүүдийг мужийн төв Сумы хотын ойролцоох хоёр хотоос шахан гаргаж, Харьковын ойролцоох хоёр хотыг хяналтдаа авсан гэж мэдэгджээ.

  • Цахим орчинд тарсан бичлэгт Украины цэргүүд Оросын армийн хоригдлуудыг зодож, буудаж байгаа нь Женевийн конвенцийг зөрчсөн байж болзошгүйг харуулж байна.

  • НҮБ-ын Дайны үеэр 1100 гаруй энгийн иргэн амь үрэгдсэний 99 нь хүүхэд гэж мэдэгдлээ.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 3 цаг 15 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 3 цаг 19 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 42 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 49 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 4 цаг 11 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 4 цаг 19 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 42 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top