x

Оросын тэрбумтан Роман Абрамович химийн бодист хорджээ

Оросын тэрбумтан Роман Абрамович дайны галыг зогсоох асуудлаар Украины парламентын гишүүдтэй Гуравдугаар сарын 3-ны өдөр Киев хотод уулзсан байна.

Уулзалтын дараа Роман Абрамовичоос болон Украины парламентын хоёр гишүүнээс химийн бодисын хордлогын шинж тэмдэг илэрчээ. Тэдэнд нүд улайх, нулимс гоожих, нүүр, гарын арьс загатнах зэрэг хордлогын шинж тэмдгүүд илэрсэн тухай эх сурвалж мэдээлсэн байна. 

Одоо Роман Абрамович болон бусад хүмүүсийн биеийн байдал сайжирч байгааг мөн мэдээллээ.

Тэрбумтан Роман Абрамович Киев-Москвагийн хооронд дайны галыг зогсооход зуучлахаар ажиллаж байгаа багийн гишүүн юм.

Оросын талын хатуу чиг шугам баримтлагчид энхийн хэлэлцээг бүтэлгүйдүүлэхийн тулд тэднийг химийн бодисоор хордуулсан байх магадлалтай гэж үзэж байгаагаа эх сурвалж хэлсэн байна. Мөн Bellingcat эрэн сурвалжлах сэтгүүлчдийн бүлгийн гишүүн Кристо Грозев "Энэ халдлага алах бус анхааруулах зорилготой байсан" гэв.

Дашрамд, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн ням гаригт хийсэн мэдэгдэлдээ Роман Абрамович түүний засгийн газарт Москватай энхийн гэрээ байгуулахад зуучлах санал тавьж байсныг баталсан юм. Гэвч түүнийг хордсон тухай дурсаагүй. 

Барууны орнууд дайнаас үүдэн ОХУ-ын тэрбумтангуудад эдийн засгийн хориг авч байгаа бөгөөд Роман Абрамович үүнд багтаж өөрийн хөлбөмбөгийн "Челси" клубээ зарахаар болсон юм. 

Энэ тухайгаа Роман Абрамович "Өнөөгийн нөхцөлд клубыг худалдах нь хамгийн зөв шийдвэр бөгөөд энэ нь хөгжөөн дэмжигчид, ажилтнууд, клубын ивээн тэтгэгчдэд хэрэгтэй. "Челси"-тэй ингэж хагацах нь надад их хүнд шийдвэр байлаа. Миний хувьд "Челси" клубын нэг хэсэг байсан нь нэр хүндийн хэрэг байлаа” гэж байсан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 9 цаг 25 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 9 цаг 25 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 10 цаг 4 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 10 цаг 5 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 10 цаг 7 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 10 цаг 15 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 10 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 10 цаг 24 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 10 цаг 27 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 10 цаг 28 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 10 цаг 29 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай 12 цаг 45 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 18 цаг 44 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 18 цаг 46 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ 18 цаг 49 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 18 цаг 49 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ 18 цаг 51 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ 18 цаг 51 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Уржигдар 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Уржигдар 18 цаг 09 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top