x

Оросын түрэмгийллийн улмаас Евровт зэвсгийн наймаа эрс нэмэгджээ

Сүүлийн таван жилийн дотор дэлхийн хамгийн том зэвсгийн импорт Европт ажиглагдсан ба энэ хандлага нь “Оросоос гарч байгаа аюул” гэгчийн дэвсгэр дээр улам  хурдасаж байгаа талаар France-Presse /AFP/ агентлаг мэдээлэв.

Өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн Стокгольмын энх тайвны асуудал судлах олон улсын хүрээлэнгийн таван жил тутамд нэг гардаг илтгэлд, 2017-2021 онуудад зэр зэвсэг, цэргийн техникийн импорт дэлхийн хэмжээнд өмнөх таван жилийнхээс 4,6 хувиар буурсан гэхдээ Европт 19 хувиар нэмэгдсэн гэжээ.

SIPRI судлаачдын нэг Симон Веземан “Европ шинэ халуун цэг болж байна. Манай цэргийн зардлыг зүгээр нэг багаар биш мэдэгдэхүйцээр нэмэгдүүлэхээр эрх баригчид шийдсэн. Бидэнд шинэ зэвсэг хэрэгтэй болж. Тэдний ихэнхийг бид импортоор авах юм” хэмээн ярьжээ.

Герман батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхээр зарласан. Өмнө нь энэ тухайгаа Дани, Швед  зэрэг улс мэдэгдсэн байсан юм.

Оросын түрэмгийллээс айсан Европын орнууд өөрийн зэвсэгт хүчнээ Америкийн олон талын зориулалтын F-35 сөнөөгч, пуужин, их буу болон бусад хүнд техникээр сэлбэх байх гэсэн хүлээлт гарч ирлээ гэж AFP бичжээ.

"Мэдээж эдгээр төлөвлөгөөний ихэнхэд нь цаг хугацаа шаардана. Та бүгд энэ бүх үйлдлээр дамжих ба захиалж, та үйлдвэрлэх хэрэгтэй болж байна. Наад зах нь үүнд хоёр жил шаардлагатай" хэмээн Веземан тайлбарлав.

Мөн тэрээр "Мандаж буй хандлага" европчуудын зэвсгийн наймаанд татагдсан нь үнэн хэрэгтээ Орос 2014 онд Крымыг “өөртөө нэгтгэснээр” эхэлсэн юм. Түүний үр дагавар өнөөдөр харагдаж буйг онцолжээ.

Дэлхийн зэвсгийн наймаанд Европын эзлэх хувь нь 10-13 хувиар сүүлийн таван жилд нэмэгджээ. Олон тооны гэрээний ил биш байгаа нь зэвсэг, техникийн нарийн тооцоо гаргахад хүндрэлтэй байна. Гэхдээ SIPRI хүрээлэнгийн шинжээчид зэвсгийн наймааны эргэлт нь жилдээ ойролцоор 100 тэрбум доллар гэж үзжээ. Ази, далайн орнууд сүүлийн таван жилд импортын үндсэн бүс нь болсон ба тэдэнд зэвсгийн нийлүүлэлтийн 43 хувь ноогджээ. Дэлхийн зургаан том импортлогч нар нь Энэтхэг, Австрали, Хятад, Өмнөд Солонгос, Пакистан, Япон болж байна.

Энэ үеэр дэлхийн хүн ам шигүү бүсүүдэд зэвсгийн импорт 5 хувь орчмоор буурсан бол Зүүн өмнөд Ази, Далайн бүсийн орнуудад 20 ба 59 хувийн хүчтэй өсөлт ажиглагдсан байна.

Тухайн итлгэлд "Хятад болон Ази, Далайн бүсийн олон орнуудын хоорондын хурцатмал байдал энэ бүсийн зэвсгийн импортын гол түлхэцийг гаргасан" гэж дурьджээ.

Зэвсгийн наймааны дэлхийн хоёр дахь том зах зээл Ойрхи Дорнодод зэвсгийн импортын 32 хувь ноогддог ба тэнд өсөлт гурван хувиар нэмэгджээ. Хөршүүдтэйгээ хурцатмал байдалд байсан Катар улс тэр хувийг нэмсэн байна.

Судлаач Симон Веземан "Нефтийн өнөөгийн өндөр үнэ нь булангийн араб хаадад их ашиг авчирна. Тэр зэвсгийн том захиалга хийлгэдэг уламжлалтай" гэжээ.

Харин Хойд ба өмнөд Америк, Африкт зэвсгийн импорт  нь  36 ба 34 хувиар буурчээ. Энэ нь дэлхийн импортын 6 орчим хувь юм.

Харин улс орнуудын хувьд гэвэл Энэтхэг, Саудын Араб хоёр цохилтын болон хамгаалах системын том худалдан авагч гэдгээр нэгдүгээр байрыг хувааж байна. Энэ хоёр тус бүртээ зэвсгийн импортын 11хувьтай. Дараалаад Египет (5,7%), Австрали (5,4%), Хятад (4,8%) оржээ.

АНУ экспортлогч нарын лидер бөгөөд дэлхийн зах зээлийн 39 хувийг хааж байна.

Дараа нь Орос бичигддэг. Гэхдээ түүний экспорт сүүлийн таван жилд 19 хувиар унажээ.

Судлаач Симон Веземан "Одоо АНУ-ын зүгээс саад маш их нэмэгдэнэ. Тэр нь хэдэн жилдээ үргэлжилж байгаа. Та нар Оросоос зэвсэг авбал бид хориг тавина гээд л сүрдүүлдэг болсон" гэсэн юм.

Орос зэвсгийн томоохон импортлогч болох Алжир, Египетэд маш их шахалт ирэх нь ойлгомжтой. 

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 3 цаг 16 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 3 цаг 20 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 43 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 50 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 4 цаг 12 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 4 цаг 20 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 43 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top