x

Украины дайны эхний хэсэг дууссан гэж Оросын арми мэдэгдэв

Украин дахь цэргийн кампанит ажлынхаа эхний үе шат дууссан гэж Оросын арми мэдэгдлээ. Одоо Орос улс Оросын талыг баримтлагч салан тусгаарласан хоёр бүгд найрамдах улс, Донбас мужид хүчин чармайлтаа төвлөрүүлнэ гэж мэдэгдэв. Энэхүү мэдэгдэл нь Оросын дайны өмнөх стратеги бүтэлгүйтсэн гэдгийг мэдэгдэж байгаа хэрэг гэж Барууны албаныхан үзэж байна. 

Энэ хооронд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Польшид Европ дахь айлчлалын сүүлийн өдрөө өнгөрөөж байна. 

Украин Киевээс зүүн тийш зарим хот, хамгаалалтын байрлалыг дахин эзэлж байна гэж Их Британи мэдэгдэв. Украины Мариуполь хотын нэгэн албан тушаалтан ВВС-д өгсөн ярилцлагадаа, өнгөрсөн долоо хоногт театрт халдлага болж 300 орчим хүн амь үрэгджээ. Зүүн өмнөд хэсэгт орших боомт хот сүйдсэн бөгөөд сэргээн босгоход олон жил шаардагдана гэж хэлэв.

Үүний өмнө АНУ, Европын холбоо Оросын эрчим хүчнээс Европын хамаарлыг бууруулах зорилгоор байгалийн хийн томоохон гэрээ байгуулснаа зарласан. 

Европ Украины түрэмгийллийн улмаас Оросын байгалийн хийн хэрэглээгээ багасгахыг оролдож байна. Энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "найрсаг бус" улс орнууд хийг рублиэр худалдаж авахыг хүсч байна гэж мэдэгдсэн. Энэхүү арга хэмжээ нь энэ жил 20 гаруй хувиар унасан Оросын мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх зорилготой гэж ойлгож байгаа.

Харин Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Оросын байгалийн хийн төлбөрийг рублиэр төлөх шаардлагыг хүлээж авах үндэслэлгүй гэж мэдэгдлээ.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 3 цаг 15 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 3 цаг 19 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 42 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 49 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 4 цаг 11 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 4 цаг 19 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 42 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top