x

Ерөнхийлөгч Путин "ИХ-20"-д үлдэхийн тулд Хятадаас дэмжлэг авав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны сүүлээр Индонезид болох "ИХ 20"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгаа аж. "ИХ 20"-ийн бүлэгт ОХУ-ыг орохыг хориглож магадгүй гэсэн зарим гишүүдийн саналыг Орос эсэргүүцэж, лхагва гаригт Бээжингээс үнэтэй дэмжлэг авлаа.

АНУ болон түүний барууны холбоотнууд Оросыг "ИХ 20" эдийн засгийн бүлэгт багтах эсэх талаар дүгнэлт хийж байна гэж хэлэлцүүлэгт оролцсон эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлжээ.

Гэхдээ Оросыг оруулахгүй байх аливаа алхамд бүлгийн бусад гишүүд хориг тавьж магадгүй бөгөөд энэ нь зарим улс "ИХ 20"-ийн уулзалтыг алгасах магадлалыг нэмэгдүүлэх болно гэв. 

Индонезид суугаа ОХУ-ын Элчин сайд Людмила Воробьева "Путин ирэх 11-р сард болох дээд хэмжээний уулзалтад оролцохоор Индонезийн Бали арал руу аялах бодолтой байгаа" гэж мэдэгдэв.

Элчин сайд Людмила Воробьева хэвлэлийн бага хурал дээр "Энэ нь олон, олон зүйлээс шалтгаална, тэр дундаа ковидын нөхцөл байдал сайжирч байна. Одоогоор түүний зорилго энэ. Тэр хүсч байна" гэв. Оросыг "ИХ 20"оос гаргах боломжтой гэсэн саналын талаар асуухад тэрээр "Энэ бол Украины асуудлыг бус эдийн засгийн асуудлыг хэлэлцэх форум" гэсэн байна.

Мөн тэрээр "Мэдээж Оросыг ийм форумаас хөөх нь эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд тус болохгүй. Харин ч Оросгүйгээр үүнийг хийхэд хэцүү байх болно" гэв.

ОХУ-ын түрэмгийллийг буруушаалгүй, барууны хориг арга хэмжээг шүүмжилсэн Хятад лхагва гаригт Москваг хамгаалж, Оросыг "чухал гишүүн" гэж нэрлэсэн байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 9 цаг 22 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 9 цаг 23 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 10 цаг 1 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 10 цаг 3 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 10 цаг 4 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 10 цаг 12 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 10 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 10 цаг 21 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 10 цаг 24 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 10 цаг 25 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 10 цаг 26 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай 12 цаг 43 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 18 цаг 41 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 18 цаг 43 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ 18 цаг 46 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 18 цаг 46 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ 18 цаг 48 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ 18 цаг 48 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Уржигдар 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Уржигдар 18 цаг 09 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top